Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Төв Европын аялал

Улаан өндөгний баяраар Төв Европоор аялцгаая!

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-03-25, 2017-04-15, 2017-05-20, 2017-06-17, 2017-07-22, 2017-08-19, 2017-09-16
Үнэ
5,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 552000₮ төгрөг төлнө/
  • - Зочид буудалд өглөөний цай
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ, хоол
  • - Аяллын турш тусгай автобусаар үйлчилнэ
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Орон нутгийн хөтөч
  • - Аяллын монгол ахлагч
  • - Визний хураамж
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар – Праг

Өдөр 1: Улаанбаатар – Праг . 

Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал дээр өглөө 06:30-д цуглана. Энэ өдөр 08:10 –ийн онгоцоор нисэн Оросын Шереметьево ОУНБ-д Европын цагаар 08:50-д бууна. Түүний дараа 10:20-ын онгоцонд сууж Чех улсын Праг хотын  Вацлав Хавел ОУНБ –дээр 12:25 –т  бууна. Нисэх буудлаас тусгай автобусаар зочид буудал хүртэл хүргүүлнэ. Энэ өдөр зочид буудалдаа амарсны дараа шөнийн Праг хотоор зугаална.

 
Праг

Өдөр 2: Праг. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Түүний дараа нутгийн хөтөчтэй хамт  автобусаар Төв Европын шигтгээ болсон Праг хотоор 3 цаг аялна. Аяллын үеэр Праг хотын гол байгууламжуудын нэг Прагын цайз, Готик стилийн Христийн сүм үзээд түүний дараа Чехийн 4 дүгээр Карл хааны  нэрээр нэрлэгдсэн Карлын гүүрОрлой- Алтан цаг, Прагын хуучин хотын талбай, Вацлавын талбай – гаар зочлоно.Үдээс хойш Чехийн болорын дэлгүүр  болон  Palladium Praha худалдааны дэлгүүр орж сонирхоно.

өглөө/-/-
 
Карловы Вар

Өдөр 3: Карловы Вар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт цуглан дэлхийд алдартай Карловы Варбуюу 14-р зууны үед  Бохеми-н хаан 4-р Карлын нэрээр нэрлэгдсэн эртний хот руу автобусаар явна. Монголчууд Карлийн рашаан гэдгээр нь сайн мэдэх бөгөөд энэ газар анагаах, эмнэх онцгой чанартай рашаан усаараа эрт үеэс олны анхаарлыг татсаар ирсэн. Мөн гоёмсог шилэн эдлэлийн үйлдвэр, музейMoser –т зочилно.  Орой нь  Праг хот руу буцна.

өглөө/-/-
 
Праг - Вена

Өдөр 4: Праг - Вена. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглон өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Праг хотоос Австрийн нийслэл Вена хот руу тусгай автобусаар 4 цаг орчим явна. Вена хотод очоод шууд буудалдаа байрлах бөгөөд тогтсон цагт цуглан Вена хотын төвөөр зугаална. Мөн таныг  шоппинг хийхэд зориулж худалдааны нэртэй дэлгүүрүүдээр дагуулж явна. Австри улс SWAROVSKI болон HOGL гутлын брэнд гэх мэт бусад нэртэй дэлгүүрүүдээр олон бий.

өглөө/-/-
 
Вена

Өдөр 5: Вена. 

Өглөөний цай зооглосны дараа тогтсон цагтаа цуглана. Энэ өдөр Вена хотын аяллаар Австри улсын хатан хаан Сиси-н амьдарч байсан ордон музей Шёнбрунн мөн Мариа Тереза-н талбай, Парламентийн ордон гэх мэт газруудаар явж үзнэ. Вена хот бол Дунай мөрний эргээр оршин байрладаг Европын олон сайхан хотуудын нэг юм. Мөн дэлхийн хөгжмийн урлагын төв Моцарт, Бетховений эх орон. Хүн амьдрахад хамгийн тааламжтай хотуудын эхний хоёрт орсон хот юм. Байгалийн гайхалтай үзэсгэлэнт газрууд, эрт цагийн гайхамшигт иргэншил болон орчин үеийн хотын төрх зэргийн ер бусын зохицлын зөвхөн Европын бяцхан зүрх болсон Австри улсаас л харах боломжтой.

өглөө/өдөр/-
 
Вена - Будапешт

Өдөр 6: Вена - Будапешт. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Вена хотоос Унгарын нийслэл Будапешт хот руу тусгай автобусаар 3 цаг орчим явна. Үдээс хойш тогтсон цагтаа цуглараад  Gellert Spa буюу Унгарын алдартай халуун рашаан байдаг усан санд орж алжаалаа тайлан амрана. Gellert Spa халуун рашааны газар нь 1908 онд байгуулагдсан маш гоёмсог уран барилгын төрөл Арт- нуво стилээр баригдсан барилга юм. Зочид буудалдаа амрана.                                   

өглөө/-/-
 
Будапешт

Өдөр 7: Будапешт . 

Зочид буудалдаа өглөөний цай зооглоно. Энэ өдөр тусгай автобусаар Будапешт хотоор аялна. Энэ өдрийн аялалаар алдарт Гинжин гүүр, Буда цайз, Будапештын хуучин хотоор аялах болно. Будапешт Хот, Вена хотын дундуур Дунай мөрөн урсдаг бөгөөд маш үзэсгэлэнтэй харагддаг. Буда цайзын хувьд 13-р зуунд баригдсан эртний цайз бөгөөд 1240 оны үед Монголчуудын дайралтаас хамгаалж барилгын явцыг хурдасгаж байсан гэдэг түүхтэй.

өглөө/өдөр/-
 
Улаанбаатар - Будапешт

Өдөр 8: Улаанбаатар - Будапешт. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд тогтсон цагтаа цуглан Будапешт хотын ОУНБ Ференц Лист руу тусгай автобусаар явна. 12:55 цагын онгоцоор  Москва хотын Шерметеьво ОУНОБ –аар дайран өнгөрч Улаанбаатар хотын  Чингис Хаан ОУНБ дээр өглөөний 07:00 минутанд бууна. 

өглөө/-/-