Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Өвлийн аялал Хоккайдо

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Өвлийн адал явдалт аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр6шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-01-28
Үнэ
5,800,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Нийтийн унааны зардал
  • - Аяллын хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээний зардал
  • - Цанын баазын цасны хувцас түрээслэх зардал
  • - Эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • - Орон нутгийн нислэгийн тийз
  • - Визний хураамж
  • - ОУ-ын нислэгийн тийз
  • - Монгол хэлтэй хөтөч

Өдөр 1: Улаанбаатар - Саппоро. 

Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр онгоц нисэхээс 2 цагийн өмнө ирнэ. Онгоц 08:55 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:45 цагт бууна. Дараа нь үргэлжлүүлэн Японы орон нутгийн нислэгээр Саппоро хот руу нэг цаг гаруй нисч Хитосэ нисэх онгоцны буудал дээр 19:00 цагийн үед бууна. Нисэх дээр нутгийн хөтөчтэй уулзан зочид буудалдаа хүргүүлнэ.

-/-/орой
 
Фурано цанын бааз

Өдөр 2: Фурано цанын бааз. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Дараа нь автобусаар Фурано цанын бааз дээр очно. Энд уулын цана, чаргаар гулгах, снөүбод болон өөрийн дуртай өвлийн спортоор хичээллэн 3 бүтэн өдрийг амарч хөгжилтэй өнгөрүүлнэ. Аяллын хугацаанд цанын баазын зочид буудалд байрлан зориулалтын цасны хувцас өмсөн цанын хичээл заалгана. Цанын бааз нь Фурано болон Китаноминэ гэсэн 2 гулгалтын хэсэгтэй нийт уулнаас буух 23 замтай ба  хамгийн урт зам нь уулнаас 4000м үргэлжилсэн байдаг. Уулын оройд гаргах татлагат агаарын зам нь нэг доор 101 хүн гарах боломжтой бөгөөд Дайсэцү цаст их уулын нурууд харагддаг байна. Мөн цагаа зугаатай өнгөрүүлэхэд тань зориулсан цасан хотхон, цасны чарга гэх мэт олон сонирхолтой газартай.

өглөө/өдөр/орой
 
Фурано цанын бааз

Өдөр 3: Фурано цанын бааз. 

Цанын бааз дээр гулгана.

өглөө/өдөр/орой
 
Фурано цанын бааз

Өдөр 4: Фурано цанын бааз. 

Цанын бааз дээр гулгана.

өглөө/өдөр/орой
 
Асахикава

Өдөр 5: Асахикава. 

Асахикава хот бол Хоккайдо мужийн төв хэсэгт орших хүйтэн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотын дараа ордог том хот юм. Аялал жуулчлалын хувьд энэ хотод байдаг Асахияма амьтны хүрээлэн нь Япон улсдаа нэртэй амьтны хүрээлэн бөгөөд 124 төрлийн 700 орчим ан амьтад байдаг байна. Түүний дотор хүйтэн газрын амьтад болох Хойд туйлын цагаан баавгай,  Сибирийн Амур бар  гэх мэт Африк, Ази тивийн бүх амьтдыг та үзэх боломжтой. Амьтны хүрээлэн үзсэний дараа Японы халуун рашаантай зочид буудалдаа ирж амарна. Японы халуун рашаан нь хүний арьсыг гөлгөр болгож залуужуулдаг байна.     

өглөө/өдөр/орой
 
Саппоро

Өдөр 6: Саппоро. 

Энэ өдөр Хоккайдо мужийн төв Саппоро хот болон Отару гэдэг жижигхэн боомт хотоор аялна. Үдээс хойш Саппоро хотын худалдааны гудамж Тануки-Кожи –д очиж худалдаа хийнэ. Энд бэлэг дурсгалын зүйлсээс гадна 200 гаруй дэлгүүрүүд байдаг. Орой зочид буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 7: Саппоро - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Саппорогийн нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. Онгоц Хитосэ нисэх онгоцны буудлаас Нарита нисэх онгоцны буудал хүртэл нэг цаг орчим ниснэ. Түүний дараа  15:30 цагт Нарита нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу нисч  20:15 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд бууна. Үүгээр аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-