Yahoo


Санал сэтгэгдэл

ГЕРМАН, ШВЕЙЦАРЬ,ИТАЛИ, ФРАНЦ

Манай компанийн зарлаж буй энэхүү 5 орны 12ө, 11ш-н аялал нь цаашид сар бүр тогтмол гарах бөгөөд та бүхнийг өөрийн унаагаар, монгол хэлтэй хөтөч үйлчилнэ. Энэхүү маршрут нь маш олон сонирхолтой үзвэр, үзэх зүйлүүд багтаасан, маш сонирхолтой аялал байх болно. Та бүхэн визнд орохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүнд: 

1. Бүрэн гүйцэд бөглөсөн шенген визийн анкет. /Компани та бүхний өмнөөс бөглөж өгнө/

2. Биометрийн шаардлага хангасан 35х45 мм 2% цээж зураг

3. Гадаад пасспорт /Аялал гарсан өдрөөс хойш доод тал нь 6 сараас  доошгүй сунгалтын хугацаатай, дор хаяж 2 чөлөөт хуудастай, олгосноос хойш 10 жил өнгөрөөгүй байх/

4. Визний хураамж 60 евротой тэнцэх монгол мөнгө

5. Амралттай, чөлөөтэй болон цалингийн хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн албан бичиг. /Герман эсвэл англи хэл дээр/

6. Нийгмийн даатгал төлсөн тодорхойлолт эсвэл нийгмийн даатгалын дэвтэр

7. Гэрлэлтийн гэрчилгээ, орчуулгын хамт. /Гэрлээгүй бол гэрлээгүй гэсэн лавлагаа/

7. Сүүлийн 6 сарын дансны хуулга эсвэл хадгаламжын дэвтэр

Эдгээрээс гадна нэмэлт бичиг баримт шаарлаж болно. Компанийн зүгээс бусад бичиг баримтыг бүрдүүлж өгөх болно. Хэрвээ та аялалд хамрагдахыг хүсэж байвал 95900108, 88099401 утсуудаар ярьж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
12өдөр11шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-05-17
Үнэ
7,250,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - Зочид буудал /2-4*/
  • - Өглөөний цай, өдрийн хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - 2 талын онгоцны тийз
  • - Аяллын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Визний хураамж

Өдөр 1: Өдөр 1. Улаанбаатар-Истанбул-Берлин . 

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 11:05 цагаас нисэн, Истанбулд 17:25 цагт буун цааш 18:50 -д нисэн Берлины ОУ нисэх онгоцны буудалд оройн 20:05 цагт бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина. Унаа, хөтөч тосож авч шөнийн Берлин хотыг үзэж сонирхоно. /Нислэгүүд орон нутгийн цагаар/

-/-/орой
 

Өдөр 2: Өдөр 2. Берлин-Потсдам-Берлин . 

Өглөөний цайны дараа Берлин хотын зааг дээр орших Потсдам хот руу явна. Тус хот нь Берлин хотоос 35 км зайтай ба замд 50 минут орчим зарцуулагдана. Манай аялагчид Потсдам хотын "Sanssouci" ордныг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно. Тус ордон нь Пруссын эзэнт гүрний хаан байсан агуу Фредерикийн зуны ордон юм. Өдрийн хоолны дараа Берлин хот руу буцах ба алдарт Бранденбургийн хаалга болон Берлины сүмийг /Berliner Dom/үзэж сонирхоно. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 3: Өдөр3 Берлин-Мюнхен. 

Өглөөний цайны дараа манай Берлин хотоор хийх аялал үргэлжилнэ. Бид энэ өдөр парлементийн ордон болох Рейхстагийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Мюнхен хот руу явна. Замд ойролцоогоор 6 цаг зарцуулагдана. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 4: Өдөр 4 Мюнхен-Фюсен. 

Өглөөний цай буудалдаа уугаад Герман улсын Бавар мужын Фюсен-ны ойролцоо орших "Neuschwanstein" шилтгээнийг үзэж сонирхохоор явна. Замд ойролцоогоор 1 цаг 30 мин зарцуулагдана. Тус шилтгээн нь Баварын хаан 2-р Людвиг-н гэр бөгөөд тэрээр уг шилтгээнд насан эцэстлээ буюу 1886 он хүртэл амьдарч байжээ. Өдгөө уг шилтгээн нь жуулчдын зорин очдог газрын нэг болсон бөгөөд жилд 1,3 сая жуулчдыг хүлээн авдаг байна. Манай аялагчид тус шилтгээнийг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно.  

өглөө/өдөр/-
 

Өдөр 5: Өдөр 5 Мюнхен-Луцерн. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараа нь Швейцарийн Луцерн хот руу аялна. Замд ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. тус хот нь дундад зууны үеийн архитектурын уран нарийн хийц бүхий барилга байгууламжаараа алдартай. Манай аялагчид Луцерн хотын хуучин хотын дүүргээр зугаална. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 6: Өдөр 6 Луцерн-Милан. 

Өглөөний цайны дараа манай аялагчид Италийн Милан хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Манай аялагчид Милан хотын төвд байрлах Дуомо сүмийг гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно. Мөн Викториа Имануэлийн галлерей доторхи Италийн төв цэг гэгдэх гутлын өсгийгөөрөө гурван удаа эргэхэд хүсэл биелдэг цэг дээр очиж сонирхоно. Энэхүү галлерей дотор LV, Gucci, Armani гэх мэт бренд дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. Өдрийн хоолоо Итали хоолны ресторанд иднэ. Орой нь Миланаас Венец хот руу явна. Венец хотын тохилог 4 одтой зочид буудалд бууна.                                                                                    

өглөө/өдөр/-
 

Өдөр 7: Өдөр 7 Милан-Венец. 

Өглөөний цайны дараа манай Венец хотын аялал эхэлнэ. Энэ өдөр бид Гэгээн Маркогийн талбай, Риалто гүүр зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолоо Венецийн Сан Марко талбай орчимд Итали ресторанд иднэ. Дараа нь Венецийн усан гудамжаар завин аялал хийнэ. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 8: Өдөр 8 Венец-Мон Блан. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Итали, Францын хилийн зааг дээр орших Алпийн ноён оргил Мон Блан дээр дүүжин лифтээр гарна. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 9: Өдөр 9 Мон-Блан-Женев. 

Өглөөний цайгаа уугаад Швейцарийн Женев хот руу 1 цаг орчим явж хүрнэ. Буудалдаа байрлан амарсаны дараа Женев хотыг сонирхоно. Энэ оройдоо Европын хамгийн өндөрт цацардаг Jet d`Eau усан оргилуур болон Женевийн алдарт цэцгэн цагийг үзэж сонирхох боломжтой. Мөн НҮБ-н гудамж, алдарт "Эвдэрхий Сандал" зэргийг үзэж сонирхоно. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 10: Өдөр 10 Женев - Парис. 

Өглөөний цайны дараа Францын нийслэл Парис хот руу 5 цаг явж хүрнэ. Парис хот нь Сеана мөрний эрэг дээр оршдог. Франц улсын нийслэл хот бөгөөд дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Буудалдаа байрлан хэсэг амарсаны дараа оройдоо Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхагийг үзэж сонирхоно. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 11: Өдөр 11 Парис. 

Өглөөний цайны дараа манай Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхон, Парис хотноо Франц өдрийн хоол иднэ. Мөн Парис хотын дундуур урсах Сена мөрнөөр завин аялал хийнэ. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 12: Өдөр 12 Парис- УБ. 

Өглөө эрт Парисын Шарл Дэ Гол ОУ-н Нисэх онгоцны буудал руу хөдлөн, өглөөний 11:05-н нислэгээр ниснэ. Истанбулд 15:40 -д буун цааш УБ руу 19:10 -д нисэн, УБ-т маргааш өглөө нь 10:05 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Манай аяллыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа. 

өглөө/-/-