Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Эрээн - Бээжин - Утай

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
9өдөр8шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-13, 2017-03-20, 2017-04-17, 2017-05-15, 2017-06-19, 2017-07-17, 2017-08-14, 2017-09-11
Үнэ
990,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Замын Үүд – УБ ирж очих вагоны билет
  • Замын Үүд – Эрээн – Замын Үүд автобусны билет
  • Утай, Эрээнд 2 одтой, Бээжинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд, 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Энэ үнэ нь 20-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Замын Үүд

Өдөр 1: Улаанбаатар - Замын Үүд. 

Энэ өдөр үдээс хойш 17:00 цагт галт тэрэгний буудал дээр цуглаж, 17:20 цагийн галт тэргээр Замын-Үүд хот руу хөлгийн жолоо зална. Шөнөдөө галт тэргэндээ хононо.

-/-/-
 
Замын Үүд - Эрээн - Утай

Өдөр 2: Замын Үүд - Эрээн - Утай. 

Ойролцоогоор өглөөний 07:05 цагийн үед Замын-Үүд хотод ирнэ. Замын Үүд дээрээс үргэлжлүүлэн Эрээн хот хүртэлх автобусанд сууна. Өдрийн 11:00 орчимд эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд автобусанд сууж, Утай хот руу хөдөлнө. Ойролцоогоор 10 цаг автобусаар явж хүрнэ. Орой Утайд зочид буудалд байрлаж замын алжаалаа тайлна.

-/өдөр/-
 
Утай

Өдөр 3: Утай. 

Өглөөний хөнгөн цайгаа буудалдаа иднэ. Ингээд Утайгийн шарын шашны анхны сүм болох Пү Са Оргил, Пү Са Оргилын хүрээ хэмээгдэх Түгээмэл Ивээлт Сүм, Манжушир Бурханы Сүм зэргээр зочилж амь нас, эрүүл мэндээ даатгаж мөргөнө. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Утай - Бээжин

Өдөр 4: Утай - Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Утайн Түмэн Бурханы Дуганд мөргөн аяллаа эхэлнэ. Дараа нь Утайгийн тусгай урлал бүхий Цагаан Суварга, бараалхалын бага тайз нэртэй Их Суварга, Утайгийн хамгийн залуу сүм болох Пү Хуа Сүмээр зочилно. Өдрийн хоолны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хот руу явна. Ойролцоогоор 6 цаг явна. Ингээд буудалдаа ирээд байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин

Өдөр 5: Бээжин . 

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Амьтны Хүрээлэнгээр зугаалж энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Бээжингийн Амьтны Хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй толгой ан амьтантай жил бүр 6 сая хүнд үйлчилдэг Хятаддаа төдийгүй Дэлхийд алдартай зоо парк юм. Энд та Монгол улсад байдаггүй амьтны төрөл болох бар, арслан, сармагчин төдийгүй Дэлхийд ховордоод байгаа Панда баавгайн зүйлтэй таницаж, дэргэд нь зургаа авахуулж, хүсвэл амьтдыг хооллож ч болно. Дараа нь Ванфүжин худалдааны төв хүргүүлнэ. Чөлөөт цаг. Та худалдааны гудамжаар зугаалж, хүсвэл худалдан авалт хийх болохмжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин

Өдөр 6: Бээжин . 

Өглөөний цайны дараа Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайг үзэж сонирхоно. Үргэлжлүүлэн Далайн Аквариумаар зугаална. Энд та далайн төрөл бүрийн амьтадтай танилцаж, дурсгалын зураг авахуулах боломжтой. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Эрээн

Өдөр 7: Бээжин - Эрээн. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хот руу явна. Орой нь Эрээнд ирээд буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 
Эрээн - Замын Үүд - Улаанбаатар

Өдөр 8: Эрээн - Замын Үүд - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа буудалдаа идсэний дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээнээс Замын-Үүд руу хил гарна. Замын –Үүд дээрээс 19:05 цагийн галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө. Гал тэргэндээ 1 хоноод өглөөнийй 10:05-д Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-