Yahoo


Санал сэтгэгдэл

Эрхүү аялал /автобусаар/

Эрхүү хот нь баруун Сибирийн томоохон хотуудын нэг бөгөөд 1661 онд Ангар мөрний эрэг дээр байгуулагдсан байна. Эрхүү хот нь Байгаль нуураас 70 орчим км хол оршдог бөгөөд 600 орчим мянган хүн амтай. Эрхүү хотод усан цахилгаан станц, онгоцны үйлдвэр, хүнд машин механизмын үйлдвэр, төрөл бүрийн хүнсний үйлдвэр гэх мэт үйлдвэрлэл сайн хөгжсөн хот юм. Эрхүү хотод Байгал нуурыг үзэх гэсэн гадаадын жуулчдын заавал дамжин өнгөрдөг газар бөгөөд сүүлийн үед аялал жуулчлал их хөгжиж байгаа. Жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирдэг байна. Тиймээс зочид буудлын хүрэлцээ бага болдог ба үнэ нэмэгддэг байна. Тиймээс та бүхэн Эрхүү лүү аялахыг хүсч байвал эртнээс захиалгаа өгч баталгаажуулах шаардлагатай юм.  

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-04-30, 2018-05-07
Үнэ
960,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - УБ-Эрхүү-УБ автобус
  • - Эрхүүд зочид буудалд 2 хоног байрлах
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Орос-Монгол хэлтэй аяллын хөтөч
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Гадаадад зорчигчдын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Хөтөлбөрт заагаагүй үзвэр үйлчилгээ, унаа, хоол
  • - Аяллын хөтчийн гарын мөнгө
  • Энэхүү үнэ нь доод тал нь 11 хүний үнэ болно. Хүний тоо багасах болон ихсэхэд үнэ өөрчлөгдөнө.

Өдөр 1: УБ-Эрхүү. 

Энэ өдөр 10:00 цагт аялагчидаа аваад Эрхүү чиглэлд хөдлөнө. 6 цаг явж Алтанбулгийн хил дээр ирж 2 улсын хил гарна. Хил гарахад 1-2 цаг зарцуулна. Хил гараад Улан Үд хот хүртэл 3 цаг гаран явна. Цааш Эрхүү чиглэлд 8 цаг орчим явна. Замын туршид хоол хүнсээ өөрсдөө бэлдэж авч явна. Автобусандаа унтана. 

-/-/-
 

Өдөр 2: Эрхүү хот. 

Энэ өдөр өглөө Эрхүү хотод ирнэ. Буудалдаа байрлан өглөөний цай уугаад буудалдаа хэсэг амарна. Хотын нэгэн ресторанд өдрийн хоол иднэ. Дараа нь Эрхүү хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Карл-Марксын төв талбай, Ленины талбай, Кировын талбай, Спассын сүм, Богоявленийн сүм, Ялалтын талбай, Мөнхийн гал, 130-р квартал г.м. 19:00 цагт ресторанд оройн хоол иднэ. Чөлөөт цаг. Буудалдаа амарна.                                                                                                                                                           

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Эрхүү-Листвянка-Эрхүү. 

Өглөөний цай 08:00 цагт буудалдаа ууна. 09:00 цагт Эрхүүгээс 60 км зайд Байгаль нуурын эрэг дээр орших Листвянка тосгон явна. Замдаа 17-19-р зууны үеийн археологи, архитектур, угсаатны баялаг их үзмэртэй “Тальци” музей үзнэ, Байгаль далайн музей үзнэ. Дараа нь агаарын дүүжин гүүрээр  “Камень Черского” дээр гарч өндрөөс Байгаль нуур, Листвянка тосгоныг тольдон харна. Доош бууж загасны болон бэлэг дурсгалын зах орно. Аялалаа дуусгаад Эрхүү буцна. Оройн хоол. Буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Эрхүү-УБ. 

Өглөөний цай буудалдаа уугаад 130-р квартал үзнэ. Өдрийн хоол. Энэ өдөр чөлөөт өдөр буюу Эрхүү хотын дэлгүүрээр шоппинг хийх, Ангар мөрний эргээр явган зугаалах гэх мэт зүйлүүд хийх боломжтой. УБ буцна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 5: УБ. 

Энэ өдөр УБ-т ирсэнээр энэхүү аялал  маань өндөрлөнө.                                                                                                                

-/-/-