Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Шизүока - Токио - Фүжи уул Шууд нислэгтэй аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2016-08-07
Үнэ
2,690,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Япон 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • Халуун рашаантай Япон маягын буудалд нэг өрөөнд 4 хүн байрлана.
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Аяллын автобусаар үйлчлэх
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Визний хураамж
  • Онгоцны тийз

Өдөр 1: Улаанбаатар - Шизүока. 

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цуглан Шизүока шууд нислэгтэй аяллын бүртгэлээ хийлгүүлнэ. Энэ өдөр онгоц 13:10 цагт  Улаанбаатараас хөөрч Шизүока хотод үдээс хойш 18:20 цагт Фүжи Шизүока олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Ингээд унаа тосч аван Японы халуун рашаантай зочид буудалд хүргэж өгнө. Энэ зочид буудал нь  Япон маягын өрөөтэй тул та Японы юката өмсгөлийг өмсөж хүссэн үедээ 24 цаг халуун рашаанд орон алжаалаа тайлна.

-/-/орой
 

Өдөр 2: Фүжи уул - Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоод өрөөгөө хүлээлгэн өгнө. Түүний дараа 08:30 цагт цуглан Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Японы 108 галт уулын хамгийн өндөр Фүжи уул( 3776 м)  руу тусгай аяллын автобусаар 2305 метрт хүртэл машинаар аялна. Үүний дараа Фүжи уулаас Токио хот руу ойролцоогоор 3 цаг орчим явж орой 17:00 цагийн үед Токио хотын зочид буудалдаа ирнэ.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Токио хотын дурсгалт газруудтай танилцах аялал хийнэ. Аяллын эхэнд Токио хотын анхны өндөр байгууламж Токио цамхаг дээр гарч Токио хотыг бүхэлд нь харна. Түүний дараа Асакуса дүүрэгт Японы хамгийн эртний Буддын Сэнсожи  сүм, Шинтогийн шашны Асакуса сүм, Сумогийн музей болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзнэ. Үдийн хоолны дараа задгай усан онгоцоор Одайба арал руу явна.  Одайба арал бол Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал жуучлал болон амралт зугаалгын нэртэй газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Мөн Одайба арал дээр Тоёота авто машины парк –д очиж үзнэ. орой зочид буудалдаа ирж амарна.                                                                                                                                                                                                                                                                                                        

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Токио. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. Та аяллын ахлагчаас заавар зөвлөгөө аван өөрийн очихийг хүссэн газарт очиж болно. Жишээ нь: Токио Дисней лэнд, Шинагава усан парк, Хуучин авто машины дэлхийн хамгийн том дуудлага худалдаа үзэх, нисдэг тэргээр Токио хотын дээгүүр зугаалах, үндэсний хувцас Кимоно өмсөж үзэх, цайны ёслол үзэх, Леголэнд тоглоомын газар явах гэх мэт нэмэлт аялал захиалж явж болно. /чөлөөт өдөр тул хөтөч унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 

Өдөр 5: Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглосны дараа  зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 09:30 цагт цуглан Шизүока хот руу буцна. Буцах замдаа Gotemba Premium Outlet дэлгүүр орно. Та энд 210 гаруй Япон болон дэлхийн брэндийн дэлгүүрээс бараа хувцас сонгон авах боломжтой. Орой 16:30 цагийн үед зочид буудалдаа ирж амарна. Мөн Шизүока хотоор хямд барааны дэлгүүр, эмийн сан хүнсний дэлгүүр ч орж болно. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 

Өдөр 6: Токио - Шизүока - Улаанбаатар. 

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд  10:00 цагт цуглан буудлаасаа гарна. Үүний дараа Шизүока хотод байдаг S-Pulse Dream Plaza гэдэг худалдааны том дэлгүүр орно. Энд та таалагдсан зүйлсээ худалдан авах боломжтой. Тэгээд 16:00 цаг гэхэд нисэх буудалд хүргүүлнэ. Улаанбаатар руу шууд нислэг 19:20 цагт нисч орой 23:40 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/-