Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Чэжү арлын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-08-05
Үнэ
2,290,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: төгрөг төлнө
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гэнэтийн ослын даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Чэжү

Өдөр 1: Улаанбаатар - Чэжү. 

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд тогтсон цагт цуглан 09:00 цагийн OM7309 нислэгээр Улаанбаатараас Чэжүгийн чиглэлд ниснэ. 11:35 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Үүний дараа аяллын эхний өдөр бид  “Үүлэн гүүр”-ээр явж “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Лууны толгой цохио”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Уг хавцлыг үзсэний дараа өдрийн хоолоо идээд “Жэжүгийн үндэсний музей”-гээр зочилно. Үргэлжлүүлэн “ Шидэт зам ” /Mysterios Road/ буюу ер бусын замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машиныг уруу газар руу түрэхэд машин эсрэг зүгт явдаг байна. Дараа нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Хайрын хотхон”-оор зугаалаад дараа нь оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.          -

-/өдөр/орой
 
Чэжү

Өдөр 2: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр аяллын эхэнд Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд түүний дараа  Жэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Өндөр нь далайн түвшнээс дээш 182 метрээс хэтрэхгүй ч далайн дундах хэрэм цайз мэт.  Дараа нь “Амьдралын ээдрээ” киноны зураг авалт хийсэн “Сеопжикожи” гэх далайн эргийн “All in House” гэж нэрлэгдэх байшингийн урд очин дурсгалын зургаа татуулна. Үүний дараагаар  Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.  Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын  нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжим, сүм хийдийн байдалтай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Мөн оройн зоогний өмнө Солонгос улсын урлагын үндэсний тоглолт үзээд энэ өдрийн аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/орой
 
Чэжү

Өдөр 3: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Аяллын эхэнд хүн орхойдойн дэлгүүр орно. Үүний дараа  Монгол морьтон циркийн “Жүнмүн хааны тоглолт” үзнэ. Үдээс хойш Jusangseolli хадан цохио руу явах ба байгалийн нөлөөгөөр далайн түрлэгэнд цохигдоод элэгдсэн гайхалтай далайн эргийн хадан цохио үзнэ. Түүний дараа  “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална. Үргэлжлүүлэн Азид  хамгийн том эртний Буддын сүм хийдэд очиж үзнэ.  Дараа нь Чэжүгийн бэлэг дурсгалын дэлгүүр орж худалдаа хийгээд зочид буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Энд унаа болон хөтөч тусдаа үнээр үйлчилнэ. 

өглөө/-/-
 
Чэжү - Улаанбаатар

Өдөр 5: Чэжү - Улаанбаатар. 

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Halla Arboretum цэцэрлэгт хүрээлэнд очно. Энэ цэцэрлэг нь 1993 оны 12 сард нээгдсэн бөгөөд 909 гаруй унаган мод, дулаан орны цэцэг ургамалыг суулгаж тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн юм. Үүний дараа Чэжүгийн алдартай ягаан болорын дэлгүүр орно. Худалдан авалтын дараа Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Аяллын төгсгөлд жимсний дэлгүүр орох бөгөөд та хүссэн жимсээ худалдан авч явах боломжтой. 16:00 цагийн үед Жэжүгийн олон улсын нисэх буудалд ирж 17:00 цагийн OM7310 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 20:10 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлаар хийсэн аяллаа өндөрлөнө.

өглөө/өдөр/-