Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Чэжү арлын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-08-05
Үнэ
2,290,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: төгрөг төлнө
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гэнэтийн ослын даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Чэжү

Өдөр 1: Улаанбаатар - Чэжү. 

Өдөр 1. Улаанбаатар – Чэжү арал

Энэ өдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд өглөө 10:30 минутад цуглан 13:00 цагийн OM7309 нислэгээр Улаанбаатараас Чэжүгийн чиглэлд ниснэ. Солонгосын цагаар 17:45 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хил гаалиар гарсаны дараа оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.          

-/-/орой
 
Чэжү

Өдөр 2: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. бид  “Үүлэн гүүр”-ээр явж “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Лууны толгой цохио”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг.  Дараа нь Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд, үргэлжлүүлэн Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.  Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын  нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж загасчлах, барьсан загасаараа Сүши хийж идэх боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа бууж амарна. 

өглөө/өдөр/орой
 
Чэжү

Өдөр 3: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр аяллын эхэнд “ Шидэт зам ” /Mysterios Road/ буюу ер бусын замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машиныг уруу газар руу түрэхэд машин эсрэг зүгт явдаг байна. Дараа нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Хайрын хотхон”-оор зугаалсаны дараа Ягаан болорын дэлгүүр болон орно. Дараа нь Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно. Өдрийн хоолоо иднэ. Түүний дараа  “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална.  Дараа нь Чэжү-гийн хамгийн үзэсгэлэнтэй Далайд орно.  / энэ өдөр та бүхэн усны хувцас, дотуур солих хувцас, биеийн алчуур зэргийг заавал авч явах / Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Чэжү. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Та бүхэнд дараах багц аяллыг санал болгож байна. Доорх аяллыг санал болгож байна. Тусдаа үнээр үйлчилнэ.

Үүнд та бүхэнд санал болгох аялал :

  1. Далайн Аквариум үзэх                           5. Өдрийн хоол
  2. Далайн эргээр зугаалах                         6. Газар доорх дэлгүүр
  3. Шумбагч онгоцонд суух                         7. Татваргүй барааны дэлгүүр

3D Музей үзэх                                         8. Жижиг мөсөн хотхон

өглөө/-/-
 
Чэжү - Улаанбаатар

Өдөр 5: Чэжү - Улаанбаатар. 

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна. Энэ өдөр бид бүхэн Ази-даа хамгийн томд тооцогдох Ууланд тахьсан 1000-н бурханы хийд үзэх. Мөн энэ ууланд рашаан байдаг бөгөөд та бүхэн байгалийн цэвэр хүйтэн рашаан заавал ууж үзээрэй.  Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Монгол морьтон циркийн “Жүнмүн хааны тоглолт” үзнэ. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Тэгээд оройн хоолоо идсэний дараа бидэнд цаг зав гарвал аяллын төгсгөлд жимсний дэлгүүр орох бөгөөд та хүссэн жимсээ худалдан авч явах боломжтой. 21:00 цагийн үед Чэжүгийн олон улсын нисэх буудалд ирж 23:45 цагийн OM7310 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 2017 оны 08-сарын 10-ны үүрээр 03:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлаар хийсэн аяллаа өндөрлөнө.  

өглөө/өдөр/-орой