Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хөх хот

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-23, 2017-03-16, 2017-04-27, 2017-05-18, 2017-06-22, 2017-07-20, 2017-08-24, 2017-09-28
Үнэ
1,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Хөх хот – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • Хөх хотод 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • Орон нутгийн хөтөч буюу багийн ахлагч
Улаанбаатар  Хөх хот

Өдөр 1: Улаанбаатар Хөх хот . 

Энэ өдөр Улаанбаатар хотоос Хөх хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Хөх хотын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Өвөр Монголын Музейгээр аяллаа эхэлнэ. Өвөр Монголын Музей нь ӨМӨЗОрны цорын ганц Улсын нэгдүгээр зэргийн музей бөгөөд 1957 оны 5 сарын 1-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү музейгээр зочилсон гадна дотны жуулчид Өвөр Монголын түүх соёл, тал нутгийн уламжлал зэрэгтэй танилцаж Өвөр Монголын талаарх түүхийн мэдлэгээ зузаатгах болно. Ингээд оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өдөр-орой-
 
Хөх хот – Ордос

Өдөр 2: Хөх хот – Ордос. 

Өглөөний цайгаа уусны дараа жуулчны автобусандаа суун Ордос хотыг зорино. Явах замдаа Хөвч Элсэн тасархайн Бүрээ Элст хэмээх газар хүрч Өвөр Монголын элсэн цөлийн нэг хэсгийг үзэж сонирхоно. Хөвч Элсэн цөл нь Хятадыг хамгийн том 7 элсэн цөлийн нэгт багтдаг бөгөөд Бээжин хоттой хамгийн ойр оршдог элсэн цөлийн нэг юм. Энд та хүсвэл өөрийн зардлаар элсний бяцхан аялал хийх, тэмээ унах, элснээс гулгах зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ингээд оройхон Ордос хотод хүрч буудалдаа байрлан амарна.  

өглөө-өдөр-орой
 
Ордос – Хөх хот

Өдөр 3: Ордос – Хөх хот. 

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Чингисийн Онгон хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар хүрнэ. Энд та тухайн үеийн Чингисийн өргөө, агт морь, албад цэрэг зэрэг үзмэртэй танилцаж, түүхийн хотхоноор зугаална. Өдрийн хоолны дараа Хөх хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 4 цагийн дараа Хөх хотод ирээд Хөх хотын хамгийн том гар урлалын үйлдвэртэй танилцана. Энд та нутгийн иргэдийн урласан төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцахаас гадна хүсвэл худалдан авалт хийж болно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.  

өглөө-өдөр-орой
 
Хөх хот

Өдөр 4: Хөх хот. 

Өглөөний цайны дараа Монгол Хятадын нөхөрсөг харилцааны бэлэг тэмдэг болсон Жао Жүн хатны онгонтой танилцана.  Дараа нь Хөх хотын хамгийн том хийд Ширээт зуу хэмээх буддын шашинтай сүмээр зочилно. Үргэлжлүүлэн Чин гүрний үеийн их цэргийн жанжин Чин жанжины буурьтай танилцана. Ингээд оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө-өдөр-орой
 
Бээжин Улаанбаатар

Өдөр 5: Бээжин Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ойролцоогоор 12 цагийн үед буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудалдаа цуглан унаагаар Хөх хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн түүх дурсгал, дурсамжаар дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө--