Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг - Хайнан

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр6шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-22
Үнэ
1,530,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • Хонг Конг, Хайнанд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 10-с дээш хүний групп үнэ болно
Улаанбаатар - Хонг Конг - Хайнан

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг - Хайнан. 

Энэ өдөр өглөө тогтсон цагт нисэх буудал дээр цуглан Хонгконг хотоор дамжин Газрын Диваажин Хайнан арал руу хөлгийн жолоо зална. ….. цагт Саняа хотын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед унаа, хөтөч таныг угтан авч буудалд хүргэнэ. Ирээд буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 
Хайнан

Өдөр 2: Хайнан. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хайнаны алдарт цэвэр Сувд болон Болорын үйлдвэрээр зочилно. Энд та сувд, болорыг хэрхэн үйлдвэрлэдгийг өөрийн нүдээр үзэж танилцахаас гадна өөрийн сонирхсон эрдэнэсийг худалдан авах боломжтой юм. Өдрийн хоолны дараа Хайнаны Өмнөдийн Ван хэмээх Сармагчингын Вант улс руу зочилно. Энд та авъяаслаг бяцхан сармагчингын тоглолтыг үзэж, хамтдаа зураг авахуулан тэдний амьдардаг аралтай таницах болно. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Хайнан

Өдөр 3: Хайнан. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой.  /чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хайнан

Өдөр 4: Хайнан. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Дэлхийн Миссийн олон удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байсан Гоо Үзэсгэлэнгийн Титэм хэмээх ордоныг гаднаас нь сонирхон, дурсгалын зураг авахуулна. Дараа нь Далайн амьтны хүрээлэнгээр зочилно. Энд та далайн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцана. Үргэлжлүүлэн усан онгоцонд сууж Саняа арлаар зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Хайнан

Өдөр 5: Хайнан. 

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Та зочид буудлын ойр торго мэт зөөлөн элсэн дээр наранд биеэ шаран, зочид буудлын бассейнд алжаалаа тайлан, хотоор зугаалж худалдан авалт хийх зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. /чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/.

өглөө/-/-
 
Хайнан - Хонг Конг

Өдөр 6: Хайнан - Хонг Конг. 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудлын өрөөгөө буцаан жуулчны унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогор 2 цагийн дараа Хонг Конг хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Дараа нь чөлөөт цаг. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 7: Хонг Конг - Улаанбаатар. 

Өглөө зочид буудлын өрөөгөө буцаана. Дараа нь чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цаг нислэг үргэлжилсний дараа Улаанбааатар хотын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр газардаж энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-