Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг - Диснейленд аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хүүхдийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-16, 2017-03-23, 2017-04-27, 2017-05-25, 2017-06-22, 2017-07-27, 2017-08-31, 2017-09-21
Үнэ
2,400,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • ХонгКонг-д 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Хонг Конг

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг. 

Энэ өдөр өглөөний ... цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, ... цагийн нислэгээр Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Диснэйлэндээр аялна. Уг соёл амралтын хүрээлэн нь 2006 онд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Хонг Конгийн засгийн газраас ойролцоогоор 230 тэрбум Хонг Конг долларын хөрөнгө оруулалтаар боссон гэдэг. Энд та үе үеийн үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулж, гайхалтай авъяаслаг жүжигчдийн тоглолтыг үзэж сонирхон, тоглон наадна. Ийнхүү бүтэн өдрийн турш алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэсний дараа жуулчны автобусаар буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

-/өдөр/орой
 
Хонг Конг

Өдөр 2: Хонг Конг . 

Өглөөний цайгаа уусны дараа Далайн паркаар зугаална. Та энд бүтэн өдөржин тоглож наадна. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/-
 
Хонг Конг

Өдөр 3: Хонг Конг. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 4: Хонг Конг - Улаанбаатар. 

Өглөө тогтсон цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Ингээд болзсон цагтаа буудалдаа цуглан Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-