Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хойд Европын цагаан шөнийн аялал - 9 ө, 8 ш

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
9өдөр8шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-26, 2017-03-19, 2017-04-16, 2017-05-28, 2017-06-18, 2017-07-16, 2017-08-20, 2017-09-17
Үнэ
6,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • 2/3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал,
  • Улаанбаатар – Москва, Осло –Москва- Улаанбаатар нисэх нислэгийн тийз,
  • Өглөөний цай,
  • Санкт Петербург – Хельсинк галт тэрэгний билет, Хельсинк – Стокгольм, Стокгольм - Осло нисэх нислэгийн тийз,
  • жуулчны автобус ба такси,
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ,
  • Англи хэлтэй хөтөчийн үйлчилгээ (заримдаа бас монгол хэлтэй хөтөчийн үйлчилгээний боломжтой).
УБ-Москва-Санкт Петербург

Өдөр 1: УБ-Москва-Санкт Петербург. 

Энэ өдөр өглөөний 08:00 цаг гэхэд Чингий Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бэлэн ирсэн байна. Хил гаалийн шалгалтаар орж 10:15 цагт Москва хот руу ниснэ. Москва хотод орон нутгийн цагаар 10:55 цагт бууна. Хөтөч нисэх буудал дээр тосож авч шууд нийслэл хоттой танилцах аялалдаа гарна. Үүнд: Улаан Талбай, Кремль г.м түүх дурсгалт газруудаар явна. Чөлөөт цаг. Орой галт тэрэгний буудал явж Санкт Петербург рүү унтлагын галт тэргээр явна.                                                                                                  

өглөө/-/-
 
Санкт Петербург

Өдөр 2: Санкт Петербург. 

Санкт Петербург хотын галт тэрэгний буудалд ирэхэд хөтөч тосож авч өглөөний цай ресторанд ууна. Санкт Петербург хоттой танилцах аялал хийнэ. Санкт Петербург хот бол Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг юм. 18-19-р зууны үеээс Оросын хаадууд энэ хотод амьдарч эхэлснээс хойш Санкт-Петербург нь орд харшуудын хот болсон билээ. Энд бид алдарт Иссакиевскый Собор, Петропавловский Крепост үзнэ. Чөлөөт цаг /хүсвэл шоппинг хийх эсвэл алдарт Ермитаж музей болон Оросын театр, балет үзэж болно/. Санкт Петербург-д зочид буудалд хононо.                                                                                                  

өглөө/-/-
 

Өдөр 3: Санкт Петербург-Хелсинк. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Санкт-Петербургээс 25 км-н зайд Пушкиний нэртэй жижиг хот байдаг ба Царское Село буюу хааны тосгон гэж нэрлэгджээ. Бид тэнд машинаар явж хүрээд овооны дээр гялалзан харагдах алтан хана туурга бүхий Хатан хаан Екатеринагийн ордон музейг үзнэ. Чөлөөт цаг. Орой галт тэрэгний буудал явж Хельсинк явна. Хельсинк-д хононо. 

өглөө/-/-
 

Өдөр 4: Хельсинк. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Дараа нь Бальтийн тэнгисийн арал дээр орших Финляндын нийслэл Хельсинк хоттой танилцана. Бид хотын билэг тэмдэг болох Сенатын талбай, алдарт Лютеран сүм болон Хойд Европд хамгийн томд тооцогддог үнэн алдартны буюу Ортодокс сүм үзэж болно. Мөн Маннерхим гудамжаар зугаална. Үүний дараа хотын төвөөс усан онгоцоор хэдхэн минутын дотор Суоменлинна буюу Финлянд цайз хэмээх үзэсгэлэнт бяцхан аралд хүрнэ. Уг арлыг Юнескогоос 1991 онд дэлхийн өв соёлын хамгаалалтад авсан байдаг. Үдээс хойш томоохон худалдааны төвд шоппинг, oройн хоолоо идэх боломжтой. Энэ өдөр Хельсинк-д хононо.

өглөө/-/-
 
Хельсинк-Стокхолм

Өдөр 5: Хельсинк-Стокхолм. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Дараа нь нисэх онгоцны буудал руу хөдөлж  Стокгольм хот руу ниснэ. Хотын төв рүү очоод бид Стокгольм хоттой танилцах аялалаа хийнэ. Стокгольм нь Шведийн өмнөд хэсэгт 14 арал дамнан байрладаг ба арлууд хоорондоо гүүрээр холбогддог үзэсгэлэнтэй хот билээ. Хаад, хатад болон тэдгээрийн ах дүү нарын орд, цайз гээд гайхамшигтай дурсгалтай зүйлс олонтой бөгөөд бид энэ өдөр хотын төв талбай, сүм, музей гээд олон түүхт газруудаар зочилох болно. Чөлөөт цаг. Мөн хажуугаар нь шоппинг хийж ч амжина. Стокгольм хотод хононо.                                                                                                  

өглөө/-/-
 

Өдөр 6: Стокхольм-Осло. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Өглөө томоохон худалдааны төвд шоппинг хийх боломжтой. Үүний дараа нисэх онгоцны буудал руу хөдөлж Осло хот руу ниснэ. Дэлхийн хамгийн амьдрахад таатай хот гэгддэг Норвегийн нийслэл Осло хотод очно. Орой Ослогийн гудамжаар зугаална. Чөлөөт цаг. Осло хотод хононо.                                               

өглөө/-/-
 
Осло

Өдөр 7: Осло. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Осло бол тун өвөрмөц хавцалын эрэг дээр баригдсан, сонин тогтоцтой хот билээ. Хотоор аялах үедээ бид Карл Жохансгейт-ийн худалдааны гудамж, Акершусын цайз, 17-р зууны эртний сүм, Үндэсний музей, Хааны ордон, Густав Вигеландын бүтээсэн ойролцоогоор 200 орчим гайхалтай хүрэл хөшөө бүхий Вигеланд цэцэрлэг зэргийг үзэж сонирхоно. Мөн бид Викингийн Музей-(Викингүүд нь МЭ 7-10 зууны үед Скандиновын хойгт оршин тогтнож байсан дайнч хүчирхэг байсан улс үндэстэн бөгөөд одоогийн Дани, Швед, Норвеги зэрэг скандиновын хойгийн улсуудын өвөг дээдэс юм)-д очиж викингийн хөлөг онгоцуудыг шинэчлэн бүтээсэн загварыг үзэж сонирхох болно. Энэ орой бид орчин үеийн Осло хотын төв-эрэг дагуух сүрлэг, орчин цагийн байшин барилгуудыг үзэж сонирхоно. Чөлөөт цагийг Осло хотод. Осло хотод хононо.                                                                  

өглөө/-/-
 
Осло-Москва-УБ

Өдөр 8: Осло-Москва-УБ. 

Өглөөний цайг зочид буудалд ууна. Онгоцны буудал руу явж, Москвагаар дамжин Улаанбаатар хүртэлх онгоцондоо сууна. Маргааш өглөө нь УБ-т ирсэнээр энэхүү аялал өндөрлөнө.

                                                                

 
өглөө/-/-