Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Франц-Швецари-Итали-Австри-Герман-Чех аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
10өдөр9шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-07-08, 2017-08-12, 2017-09-09
Үнэ
6.90 төг

Аяллын үнэд багтсан:

  • - 3-4 одтой буудалд байрлах зардал /өглөөний цайтай/
  • - УБ-Парис, Прага-УБ онгоцны 2 талын нислэгийн тийз+тах
  • - Хөтөлбөрийн дагуу хоол
  • - Хөтөлбөрийн дагуу онгоц буудлаас угтах/үдэх зардал
  • - Хөтөлбөрт заасны дагуу хотын аялал, үзвэр, унаа, орон нутгийн хөтчийн хөлс
  • - Жуулчдын аяллын даатгал

Өдөр 1: УБ-Парис. 

  • Улаанбаатар хотын Чингэс хаан олон улсын онгоцны буудлаас хувиарт цагийн нислэгийн дагуу хөөрсөөр та бидний төлөвлөгөөт Европын тойрон аялал эхэлнэ.
  • Парис хотын онгоцны буудалд орон нутгийн цагаар буусны дараа хөтөч жолооч тосон авч байрлах зочид буудалдаа очин цагийн зөрүү болон аян замын алжаалаа тайлан амарна.   
-/-/-
 

Өдөр 2: Парис. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Парисын  Алдарт Дарь Эхийн сүмээр зочилсоноор энэ өдрийн  аялалаа эхэлүүлнэ.
  • Дэлхийн хамгийн Том Музейнуудын нэгт тооцогдох Лувраар зочилж  сор бүтээлүүдийг үзэж сонирхоно.
  • Парис хотын төвд, өндөрлөгт байрлах гэгээн Зүрхэн сүмээр зочилон тэнд байрлах зураачдын хотхоноор аялал хийнэ.
  •  Дэлхийн хайр дурлалын бэлэг тэмдэг болсон сааданд зочилоод Франц  үндэсний ресторанд өдрийн хоол зооглоно.
  •  Дэлхийн алдарт Marilyn Monroe-н бүжгэлдэг байсан кабаре театр Moulin Rouge-н гадна дурсгалын зураг авахуулна.
  • Алдарт жанжин Напелеоний зарлигаар босгосон ялалтын хаалга, төв өргөн чөлөө болох  Champs Elysees талбайгаар явган  аялал хийнэ.
  • Парис хотын дундуур урсах Сейна мөрнөөр усан онгоцоор зугаалж шөнийн Парис Ейффелийн цамхагийг хэрхэн гэрэлтэхийг өөрийн нүдээр харах болно.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

өглөө/өдөр/-
 

Өдөр 3: Женев. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Хайр дурлалын өлгий нутаг Франц улсын аялал маань өндөрлөж, үзэсгэлэнт байгалиараа алдартай Швецарь улсын Жэнэв хотын зүгт хөдөлнө.
  • Чанарыг дэлхийд мэдрүүлсэн Швецарь цагний бэлэгдэл Жэнэвийн  цэцгэн цагийг  үзэж сонирхон дурсгалын зураг татуулна.
  • Жэнэв нуурын эргээр зугаалж дэлхийн хамгийн өндөр  усан оргилуурыг үзэж  сонирхоно.  
  • Хотын төвд байрлах худалдааны гудамжаар зугаалан цагны дэлгүүрээр явж худалдаа хийх боломжийг таньд олгож байна.
  • Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.
өглөө/өдөр/-
 

Өдөр 4: Милан /хотын аялал/. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Үзэсгэлэнт Женев хотын  аялал маань өндөрлөж, загварын хатан хаан хэмээх Итали улсын Милан хотын зүгт хөдөлнө.
  • Милан хотын төвд байрлах алдарт Дом, Сфорза-ын хэрэм зэргээр зочилон, хотын төвийн гайхамшигт шийдэл, түүний уран хийц эртний бүтээн байгуулалтыг үзэж сонирхоно.
  • Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.
өглөө/өдөр/-
 

Өдөр 5: Милан /шоппинг/. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Энэ өдрийг бид Милан хотын алдарт шоппинг төвөөр зочилон худалдаа хийж өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн өнгөрүүлэх болно.
  •  Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

  Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

 

өглөө/өдөр/-
 

Өдөр 6: Венец . 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Загварлаг Милан хотын маань аялал өндөрлөж  нууцлаг усан дээрхи хот Венецийн зүгт хөдөлнө.
  • Венец хотод ирээд алдарт Grand Canal-ыг бид Венецийн нийтийн унаа болох усан онгоцоор явж үзэнгээ сувгийн  эрэг дагуух эртний уран барилга бүтээмжүүдийг үзэж сонирхоно.
  • Тухайлбал алдарт Сан Маркын талбай, Сан Маркын сүм, Realto гүүр тэрний нууцлаг дүр төрхийг нь тольдон харах болно.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

өглөө/өдөр/-
 

Өдөр 7: Залцбург. 

  • Өглөөний цай буудалдаа.
  • Усан дээрхи нууцлаг хот Венецийн аялал маань өндөрлөж Австри улсын Салзбург хотруу хөдөлнө.
  • Байгалийн гайхамшигт Golling Хүрхэрээ дээр очин ,түүний Ариун рашаанаас хүртэж алжаалаа тайлан хэсэг амарна.
  • Таны аялалыг бид гайхамшигт дурсамжаар дүүрэн байлгахын тулд,  Австри улсын  загас агнуурын  газраас   албан ёсны зөвшөөрөлтэй нуурнаас өөрийн гараар тань загас бариулан, Австри тогоочийн амтлан шарж бэлтгэсэнээр үдийн зоог барина.
  • Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Салзбург хотын төв гудамжаар зугаалан, түүний амьдарч байсан байшинг үзэн сонирхож дурсгалын зураг татуулна.
  • Төв талбайд орших Monchsberg хэмээх өндөрлөгрүү гарч Салзбург хотын өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх түүний гайхамшигт бүтээн байгуулалтыг тольдон харна.
  • Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.
өглөө/өдөр/-
 

Өдөр 8: Мюнхен. 

  • Өглөөний цай буудалдаа.
  • Гайхалтай хот Сальзбургын аялал маань өндөрлөж Герман улсын Мюнхэн  зүг хөдөлнө.
  • Мюнхэн хотын бэлэг тэмдэг  болсон Frauen Kirche  сүмээр зочилно.
  • Мюнхэн хотын төв талбайгаар  зугаалан хотын захиргаатай танилцаж дурсгалын зураг татуулна.
  • Европ дахь хамгийн том алдартай  Viktualienmarkt био захаар зочилно.
  • Үдээс хойш нь бид дэлхийд алдартай Чех улсын нийслэл Алтан Праг  хотын зүг хөдөлнө.

Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

өглөө/өдөр/-
 

Өдөр 9: Прага. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Праг хотод ирж Гиннесийн номд орсон эртний томоохон цайз “Прагийн цайз”-аар аялна. Энэ цайзыг Бохемийн хаад, Ариун Романы Эзэн хаад, Чехословакийн Ерөнхийлөгч нар болон Чех улсын Төрийн тэргүүнүүд өргөөгөө болгосоор иржээ. Энэ цайзад Чехийн хаадын титэм, түүхийн үнэт ховор эдлэлийг хадгалдаг байна
  • Бүтэн өдөр Прагийн шинэ болон хуучин хотоор аялал хийнэ.  
  • Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.
өглөө/өдөр/-
 

Өдөр 10: Прага-УБ. 

  • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
  • Прага  хотын   нисэх онгоцын буудалд очсоноор Эртний Европын аялал маань  дурсамж дүүрэн өндөрлөж эх нутгийн зүгт нисэх болно.
  • Прага хотод ирж Гиннесийн номд орсон эртний томоохон цайз “Прагийн цайз”-аар аялна. Энэ цайзыг Бохемийн хаад, Ариун Романы Эзэн хаад, Чехословакийн Ерөнхийлөгч нар болон Чех улсын Төрийн тэргүүнүүд өргөөгөө болгосоор иржээ. Энэ цайзад Чехийн хаадын титэм, түүхийн үнэт ховор эдлэлийг хадгалдаг байна
  • Бүтэн өдөр Прагийн шинэ болон хуучин хотоор аялал хийнэ. 
  • Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.
өглөө/өдөр/-