Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Финлянд, Швед, Дани круз аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр6шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-08-19
Үнэ
3,900,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал, өглөөний цайтай /
  • - Хельсинк – Стокхольм усан онгоцоор явах зардал
  • -Стокгольм – Копенхаген явах нислэгийн тийз
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Угтах/үдэх үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ,
  • - Хөтөчийн үйлчилгээний хөлс /Чөлөөт өдрөөс бусад/
  • Жич: Энэхүү үнэ доод тал нь 4 хүн явах үнэ бөгөөд 4-с доош хүн явбал үнэ нэмэгдэнэ.
УБ-Москва-Хельсинк /Финлянд/

Өдөр 1: УБ-Москва-Хельсинк /Финлянд/. 

Энэ өдөр өглөөний 06:00 цаг гэхэд Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бэлэн ирсэн байна. Хил гаалийн шалгалтаар орж Москва хотоор дамжин Финлянд улсын нийслэл Хельсинк хот руу ниснэ. Хөтөч тосч авч буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна.                                                                                        

-/-/-
 
Хельсинк

Өдөр 2: Хельсинк. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Дараа нь Балтийн тэнгисийн арал дээр орших Финляндын нийслэл Хельсинк хоттой танилцана. Бид хотын билэг тэмдэг болох Сенатын талбай, алдарт Лютеран сүм болон Хойд Европд хамгийн томд тооцогддог үнэн алдартны буюу Ортодокс сүм үзэж болно. Мөн Маннерхим гудамжаар зугаална. Үүний дараа хотын төвөөс усан онгоцоор хэдхэн минутын дотор Суоменлинна буюу Финлянд цайз хэмээх үзэсгэлэнт бяцхан аралд хүрнэ. Уг арлыг Юнескогоос 1991 онд дэлхийн өв соёлын хамгаалалтад авсан байдаг. Үдээс хойш томоохон худалдааны төвд шоппинг, oройн хоолоо идэх боломжтой. Энэ өдөр Хельсинк-д хононо.

өглөө/-/-
 
Хельсинк-Стокхольм /Швед/

Өдөр 3: Хельсинк-Стокхольм /Швед/ . 

Өглөөний цай зочид буудалд ууна. Буудлаа хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Дараа нь Шведийн нийслэл Стокгольм хот руу “MS Mariella” усан онгоцоор оройн  17:30 цагт явна. Усан онгоцондоо унтана. 

өглөө/-/-
 
Стокхольм

Өдөр 4: Стокхольм. 

Энэ өдөр өглөө 08:00 цагт усан онгоцондоо өглөөний цай уугаад 10:00 цагт Стокхольм хотод ирнэ. Хөтөч тосож авна. Хотын төв рүү очоод бид Стокгольм хоттой танилцах аялалаа хийнэ. Стокхольм нь Шведийн өмнөд хэсэгт 14 арал дамнан байрладаг ба арлууд хоорондоо гүүрээр холбогддог үзэсгэлэнтэй хот билээ. Хаад, хатад болон тэдгээрийн ах дүү нарын орд, цайз гээд гайхамшигтай дурсгалтай зүйлс олонтой бөгөөд бид энэ өдөр хотын төв талбай, сүм, музей гээд олон түүхт газруудаар зочилох болно. Хотын аялал дуусгаад хөтөч буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна.

өглөө/-/-
 
Стокхольм -Копенхаген /Дани/

Өдөр 5: Стокхольм -Копенхаген /Дани/. 

Өглөөний цай буудалдаа уугаад, буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал явж Данийн нийслэл Копенхаген хот нисэж 09:50 цагт бууна. Хөтөч тосож авч хотын аялал хийнэ. Копенгаген бол сэргэн мандалтын үе болон дундад зууны үеийн хуучны барилгуудыг шинэ үеийн архитектурын шийдэлтэй хослуулан цогцлоосон гайхалтай хот билээ. Копенгаген хотын гайхалтай газруудыг хажуунаас нь үзэж танилцахын хажуугаар Данийн хааны гэр бүл амьдарч байсан түүхтэй, одоо музей болон ажиллаж байгаа алдарт Русенборгийн цамхагийг сонирхоно. Мөн Кристиансбургийн цайзад байрлах парламентийн ордонтой танилцана. Энд сүм, төв шүүх зэрэг засаг захиргааны хэд хэдэн том төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Орой буудалдаа ирж хононо. 

өглөө/-/-
 
Копенхаген

Өдөр 6: Копенхаген. 

Өглөөний цай буудалдаа ууна. Чөлөөт өдөр. Буудалдаа амарна.

өглөө/-/-
 

Өдөр 7: Копенхаген-Москва-УБ. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Онгоцны буудал руу явж 13:00 цагт Москва нисэж 16:30 цагт Москвад бууж 19:00 цагаас цааш Улаанбаатар нисэж дараа өдрийн өглөө 06:00 цагт УБ-т бууна.                                                                               

өглөө/-/-