Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Эрхүү, Байгаль нуур аялал

Эрхүү хот нь баруун Сибирийн томоохон хотуудын нэг бөгөөд 1661 онд Ангар мөрний эрэг дээр байгуулагдсан байна. Эрхүү хот нь Байгаль нуураас 70 орчим км хол оршдог бөгөөд 600 орчим мянган хүн амтай. Эрхүү хотод усан цахилгаан станц, онгоцны үйлдвэр, хүнд машин механизмын үйлдвэр, төрөл бүрийн хүнсний үйлдвэр гэх мэт үйлдвэрлэл сайн хөгжсөн хот юм. Эрхүү хотод Байгал нуурыг үзэх гэсэн гадаадын жуулчдын заавал дамжин өнгөрдөг газар бөгөөд сүүлийн үед аялал жуулчлал их хөгжиж байгаа. Жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирдэг байна. Тиймээс зочид буудлын хүрэлцээ бага болдог ба үнэ нэмэгддэг байна. Тиймээс та бүхэн Эрхүү лүү аялахыг хүсч байвал эртнээс захиалгаа өгч баталгаажуулах шаардлагатай юм.  

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-21, 2017-05-19, 2017-06-23, 2017-07-21, 2017-08-25, 2017-09-22
Үнэ
1,300,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ-Эрхүү-УБ онгоцны 2 талын тийз
  • Эрхүүд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг төлж ганцаар байрлаж болно./
  • Байгаль нуурын баазад байрлах буудлын зардал
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөч орчуулагч
  • Хөтөлбөрийн дагуу унаа
  • Онгоц буудал/зочид буудал угтах/тосох үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Энэхүү үнэ нь доод тал нь 10 хүн явах үнэ.
УБ-Эрхүү

Өдөр 1: УБ-Эрхүү . 

17:30 цагт Чингис хаан онгоц буудал дээр ирсэн байна. 19:30 цагт Аэромонголиа компанийн онгоцоор Эрхүү хот нисэж 1 цаг 30 мин дараагаар Эрхүүгийн цагаар 20:00 цагт онгоц газардана. Хөтөч тосож авч буудалд хүргэж өгнө. Оройн хоол идээд буудалдаа амарна.                                                                                                                                          

-/-/орой
 
Эрхүү

Өдөр 2: Эрхүү. 

08:00 Өглөөний цайгаа ууна. Дараа нь Эрхүү хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Хамгийн эртний хийд Богоявления, тус хотын цорын ганц католик сүм болох Спасски, Польский костел, хотын төв гудамж болох Карла Маркс, Ангар мөрний эрэг дээрх 3-р Александр хаанд зориулсан хөшөө, Казаны сүм, Ялалтын талбай, Ангар мөрөн дээрхи хайрын гүүр, хотын оршин суугчдын амралтаараа хамгийн их очих дуртай «Юность» арал дээр очиж үзэх, эртний хийцтэй түүх дурсгалт барилга /130-р байр/ очиж үзэх  г. м олон сонирхолтой зүйл үзнэ.

Өдрийн хоол хотын нэгэн ресторанд иднэ. Чөлөөт цаг /Худалдааны төв орох, Ангара мөрний эргээр явган зугаалах г.м/. Оройн хоол.

Чөлөөт цаг /хүсвэл өөрсдөө урлагийн тоглолт, кино, концерт үзэж болно. Буудалдаа амарна.                                                                                                                                                            

өглөө/өдөр/орой
 
Эрхүү-Листвянка

Өдөр 3: Эрхүү-Листвянка. 

Өглөөний цай буудалдаа ууна. Дараа нь Эрхүүгээс 60 км зайд орших Листвянка тосгон луу хүргэж өгнө. Хүсвэл өөрсдөө 17-19-р зууны үеийн архелог, эрхитектур, угсаатны баялаг их үзмэртэй “Тальци” музей, 19-р зууны гэгээн Николийн музей, Байгаль далайн музей, дүүжин тэргээр уулан дээр гарна, загасны зах, Николай сүм г.м үзэх боломжтой. Өдрийн хоол баазын ресторанд иднэ. Чөлөөт цаг***/Нуурын эргээр зугаалах, зураг авахуулах г.м/. Оройн хоол /өөрсдийн мөнгөөр баазын рестораны меню-с/. Буудалдаа амарна

өглөө/өдөр/орой
 
Листвянка

Өдөр 4: Листвянка. 

Өглөөний цайн буудалдаа ууна. Чөлөөт өдөр. Бааздаа амарна.                                                                                                   

өглөө/өдөр/орой
 

Өдөр 5: Эрхүү-УБ. 

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Эрхүү хот руу буцна. Буудалд хүргэж өгнө. Шоппинг. Өдрийн хоол. Чөлөөт цаг. Оройн хоол. Орой 19:00 цагт машин ирж онгоц буудалд хүргэж өгнө. Эрхүүгийн цагаар 21:00 цагаас онгоц хөөрч 1 цаг 30 мин нисээд 23:30 цагт УБ-т бууснаар энэхүү аялал маань өндөрлөнө.        

өглөө/өдөр/орой