Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Эрхүү, Байгаль нуур аялал /хурдан галт тэрэг+онгоц/

Эрхүү хот нь баруун Сибирийн томоохон хотуудын нэг бөгөөд 1661 онд Ангар мөрний эрэг дээр байгуулагдсан байна. Эрхүү хот нь Байгаль нуураас 70 орчим км хол оршдог бөгөөд 600 орчим мянган хүн амтай. Эрхүү хотод усан цахилгаан станц, онгоцны үйлдвэр, хүнд машин механизмын үйлдвэр, төрөл бүрийн хүнсний үйлдвэр гэх мэт үйлдвэрлэл сайн хөгжсөн хот юм. Эрхүү хотод Байгал нуурыг үзэх гэсэн гадаадын жуулчдын заавал дамжин өнгөрдөг газар бөгөөд сүүлийн үед аялал жуулчлал их хөгжиж байгаа. Жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирдэг байна. Тиймээс зочид буудлын хүрэлцээ бага болдог ба үнэ нэмэгддэг байна. Тиймээс та бүхэн Эрхүү лүү аялахыг хүсч байвал эртнээс захиалгаа өгч баталгаажуулах шаардлагатай юм.  

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-11
Үнэ
1,200,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ-Эрхүү хурдан галт тэрэгний билет /2 ортой купе/
  • Эрхүү-УБ онгоцны 1 талын тийз
  • Эрхүүд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг төлж ганцаар байрлаж болно./
  • Байгаль нуурын баазад байрлах буудлын зардал
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөч орчуулагч
  • Хөтөлбөрийн дагуу унаа
  • Онгоц буудал/зочид буудал угтах/тосох үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Энэхүү үнэ нь доод тал нь 10 хүн явах үнэ.
УБ-Эрхүү

Өдөр 1: УБ-Эрхүү . 

Энэ өдөр 14:30 цагт вокзал дээр цугларч хөтөчтэйгөө уулзаад галт тэргэндээ орж суудлаа эзлэнэ. 15:22 цагт Эрхүүгийн чиглэлд галт тэрэг хөдлөнө. Замын хоол хүнсээ өөрсдөө бэлдэж авч явна. Галт тэргэндээ унтана. 

-/-/-
 
Эрхүү

Өдөр 2: Эрхүү. 

Энэ өдөр 14:37 цагт Эрхүү хотод ирнэ. Хөтөч унаа тосож авч хотын нэгэн ресторанд өдрийн хоол иднэ. Дараа нь Эрхүү хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Карл-Марксын төв талбай, Ленины талбай, Кировын талбай, Спассын сүм, Богоявленийн сүм, Ангар мөрөн, Ялалтын талбай, Мөнхийн гал, 130-р байр г.м. Дараа нь буудалдаа хүргүүлнэ. 19:00 цагт оройн хоол  иднэ. Буудалдаа амарна.                                                                                                                                         

                                       

-/өдөр/орой
 
Эрхүү-Листвянка-Эрхүү

Өдөр 3: Эрхүү-Листвянка-Эрхүү. 

Өглөөний цай 08:00 цагт буудалдаа ууна. Дараа нь 09:30 цагт Эрхүүгээс 60 км зайд Байгаль нуурын эрэг дээр орших Листвянка тосгон явна. Замдаа 17-19-р зууны үеийн архелоги, архитектур, угсаатны баялаг их үзмэртэй “Тальци” музей үзнэ, мөн Ангар мөрний эрэг дээр түр зогсолт хийнэ. Байгаль далайн музей үзнэ. Өдрийн хоол. Дараа нь агаарын дүүжин гүүрээр  “Камень Черского” дээр гарч өндрөөс Байгаль нуур, Листвянка тосгоныг тольдон харна. Доош бууж загасны болон бэлэг дурсгалын зах орно. Аялалаа дуусгаад Эрхүү хот орно. Оройн хоол идээд буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 
Эрхүү

Өдөр 4: Эрхүү. 

Өглөөний цай буудалдаа уугаад 130-р пвартал үзнэ. Энэ өдөр чөлөөт өдөр буюу дэлгүүр, худалдааны төв явна. Өдрийн хоол. Шоппинг үргэлжлүүлнэ. Ангар мөрний эргээр явган зугаалах гэх мэт зүйлүүд хийх боломжтой. Оройн хоол идээд буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 5: Эрхүү-УБ. 

Өглөөний цай буудалдаа ууна. Буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал явна. 11:30 цагт онгоц хөөрч 13:00 цагт УБ-т бууснаар энэхүү аялал  маань өндөрлөнө.                                                                                                                

өглөө/-/-