Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Японы Осака шууд нислэгтэй аялал

Японы 2 дахь том хот болох Осака хот руу шууд нисч буй энэ аяллаар Осака, Киото, Нара гэсэн 3 эртний түүх дурсгалтай хотуудыг үзэхээс гадна дэлхийд алдартай Юниверсал Студи, Осакагийн усан паркаар аялах боломжтой. Шууд нислэг цаг, мөнгө хэмнэнэ.  

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-06-07
Үнэ
2,690,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Осака -УБ нислэгийн тийз таксын хамт
  • 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаад зорчигчдийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол групп ахлагч

Өдөр 1: Улаанбаатар - Осака. 

Энэ өдрийн оройны 18.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглан 21.00 цагийн нислэгээр Японы 2 дахь том хот болох Осака руу шууд ниснэ. Орон нутгийн цагаар шөнийн 02.10-д Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Унаагаар зочид буудалдаа хүрэн амарна.

-/-/-
 

Өдөр 2: Осака-Киото. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Дэлхийд алдартай Юниверсал студийг үзэж танилцана. Harry Potter, Jurassic Park, Spiderman, Terminator, Shrek зэрэг олон кинонуудын зургийг авсан студийг үзэж сонирхон төрөл бүрийн адал явдалтай хөтөлбөрт хамрагдах боломжтой. Орой нь 100 жилийн өмнө Японы нийслэл байсан  Киото хот руу явна. Киото хотод зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/-/орой
 

Өдөр 3: Киото-Нара-Осака. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. 1000 гаруй жил Японы нийгэм, улс төр, соёлын төв байсан Киото хотод Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 17 сүм, дугана, хэрэм, цайз байдгаас хамгийн алдартай Кинкакүжи буюу Алтан сүмийг үзэж сонирхоно.  Дараа нь 1000 метрийн урт Японы эртний байшин барилга, цайны музей бүхий цэцэгт гудамж буюу Ханами Кожи гудамжаар зугаална. Үдээс хойш Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн олон үзмэр бүхий эртний нийслэл хот болох Нара руу явна. Замдаа Киото дахь Эзэн Хааны ордон /Kyoto Imperial Palace/-ийг үзэж сонирхоно. 1868 онд хааны ордонг Токио руу нүүлгэх хүртэл энэ ордонд Японы үе үеийн эзэн хаад амьдарч байсан. Орой нь Осака хотод зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Осака. 

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Та энэ өдөр өөрийн хүсэлтээр шоппинг хийгээрэй. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 

Өдөр 5: Осака. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт өдөр. Та өөрийн хүсэлтээр  худалдан авалт хийж, аялах болно.

өглөө/-/-
 

Өдөр 6: Осака - Улаанбаатар. 

Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөдОсака цайзын Усан паркыг очиж үзнэ.  Төрөл бүрийн усан гулгуур, тоглоомтой энэ паркад цагийн зугаатай өнгөрүүлсний дараа 16.00 цагт Кинсай нисэх онгоцны буудал явна.   19.20 цагийн нислэгээр Улаанбаатар нисэж 23.15 цагт Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө. Бидэнтэй хамт аялсан танд баярлалаа.

өглөө/өдөр/-