Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Японы Сакура цэцэг үзэх аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хаврын аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-03
Үнэ
3,200,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - Зочид буудлын өрөөнд 2-оор байрлах зардал
  • - ОУ-ын нислэгийн тийз
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Визний хураамж
  • - Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Аяллын хөтөлбөрт заасан хоол
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
Улаанбаатар - Токио

Өдөр 1: Улаанбаатар - Токио. 

Чингис Хаан ОУНОБ - дээр тогтсон цагт цугларна. Өглөө 07:55 цагт Улаанбаатараас Токио хүртэл ойролцоогоор 5 цаг орчим нисч 13:40 цагт  Япон улсын Нарита  ОУНОБ - д бууна. Нисэх онгоцны буудлаас нутгийн монгол хэлтэй хөтөчтэй хамт зочид буудалдаа хүргүүлнэ.

-/-/орой
 
Токио

Өдөр 2: Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Токио хотын дурсгалт газруудтай танилцах аялал хийнэ. Аяллын эхэнд Асакуса дүүрэгт Японы эртний Буддын Сэнсожи  сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзнэ.  Үдээс хойш усан завиар аялангаа  Одайба хиймэл арал руу явна. Энд Тоёота авто машины парк үзэж дараа нь Японы уламжлалт халуун рашаан -нд орж алжаалаа тайлан амарна. Орой зочид буудалдаа хүргүүлнэ.

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 3: Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна.  Түүний дараа Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө үзнэ. Мөн  Японы нэртэй хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болон залуучуудын худалдааны гудамж мөн дэлхийд хосгүй цахилгаан барааны Акихабара төвд очно. Энд цахилгаан барааны том жижиг 250 гаруй дэлгүүрт гадаадын худалдан авагчдад зориулсан төрөл бүрийн цахилгаан бараа худалддаг.  Үдээс хойш бизнес худалдааны төв Гинза болон Шинжүкү дүүрэгт байрладаг дэлгүүрүүдээр зочилж худалдаа хийгээд түүний дараа Токио хотын захиргааны байрны 45 давхарт гарч шөнийн Токио хотыг 200 метрийн өндөрөөс харна. Орой зочид буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 4: Токио . 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /унаа болон хоол байхгүй/

өглөө/-/-
 
Токио - Улаанбаатар

Өдөр 5: Токио - Улаанбаатар. 

Аяллын сүүлийн өдөр  12:00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэж өгсөний дараа тусгай унаагаар Наритагийн ОУНОБ-д хүрнэ. Онгоц 14:40-д хөөрч, Улаанбаатарт  19:10 –д газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-