Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин - Тиэнжин

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-23
Үнэ
1,360,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – УБ нисэх онгоцны билет, таксийн хамт
  • Бээжин, Тиэнжинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд, нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Аяллын үнэ нь 10-аас дээш хүнтэй группын үнэ болно
Улаанбаатар  - Бээжин

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр бууна. Сансараас хүртэл цайран харагддаг Дэлхийн долоон гайхамшигийн нэгт зүй ёсоор ордог,  Хятадын алдарт Цагаан Хэрэмээр аялна. өдрийн хоолны дараа,Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбай орно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

өдөр/орой
 
Бээжин -Тиэнжин

Өдөр 2: Бээжин -Тиэнжин . 

Өглөөний хоолны дараа Бээжингээс галт тэрэгээр Тиэнжин руу хөдөлнө. Ойролцоогоор 1 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч Тиэнжиний үзэсгэлэнт Эртний соёлын гудамжаар аялан Тиэнжиний  ардын уламжлал,заншилтай танилцана. Өдрийн хоолны дараа Азид цор ганц эртний төрхөөрөө үлдэж хоцорсон газар дундын тэнгисийн барилга болох “Жижиг Ром” хэмээх Итали маягийн дүүргээр зочилно. Мөн дэлхий дээрх хамгийн том гүүрэн дээрх Чөтгөрийн дугуй тоглоомын төв орж дурсгалын зурагаа татуулна. Үргэлжлүүлэн Дэлхийд томд тооцогдох хоолны гудамжаар аялна. Энд та тухайн газрын онцлогтой нарын боов шорлог гэх мэт амттан идэж сонирхоно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна

өглөө/өдөр/орой
 
Тиэнжин /ТангГу/

Өдөр 3: Тиэнжин /ТангГу/. 

Өглөөний хоолны дараа Хятадад эдийн засгаараа 3т ордог Бинхай шинэ дүүрэг болон Тангу дүүрэг орж танилцана. Дэлхийн хэмжээний архитекторын урласан барилга байгууламж, тоглолт үзүүлбэр, худалдаа, зоогийн газар зэрэг төвлөрсөн орчин үеийн хотоор зугаална. Дараа нь Тангу далайн эргийн паркаар зугаална. Өдрийн хоолны дараа Тиэнжин Яанхуо дэлгүүрээр худалдаа хийнэ. Оройн хоолны дараа Тиэнжин руу буцаж буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Тиэнжин – Бээжин

Өдөр 4: Тиэнжин – Бээжин . 

Өглөөний цайны дараа галт тэрэгээр Бээжин буцна. Бээжин ороод дэлхийн паркаар зугаална. Энэхүү Дэлхийн Парк нь 50 гаруй улс орны түүх, соёл, байгалийн 109 гайхамшигийг жижигрүүлсэн хэлбэрээр урлан бүтээж, таван тивийн газар зүйн байрлалаар эрэмбэ дараатай байрлуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршлын дагуу байрлуулсан, 46.7 га талбайтай, Ази дахь жижигрүүлж байгуулсан хамгийн том амралт үзвэрийн цогцолбор юм. Дэлхийн паркийг 1993 оны 10 сарын 25 -ын өдөр албан ёсоор нээж ашиглалтанд оруулсан байна. Энд та Парисын Ностр Дам, Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махал зэрэг Дэлхийн гайхамшигт цогцолборуудыг үзэж сонирхох болно. Дараа нь Торгоны гудамжаар худалдаа хийнэ. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин – Улаанбаатар

Өдөр 5: Бээжин – Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-