Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин - Тайланд

Хүн ам: Ойролцоогор 63 сая гаран хүн амтай, хүмүүс нь Тай болон Англи хэлээр ярьдаг.

Үзвэрийн газрууд: Тайланд нь Лади Бой шоу, Чао Прая гол, Усан дээрх зах, Дунба цэцэрлэг, Хаш бурханы сүм, Алтан элсэн арал болон Тай массажаараа алдартай. Голлох зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн нь торго бүс, арьсан эдлэл, алт зэрэг болно. Бээжин нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн - ийн талбай, 8850 -аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.

Цаг агаар: Тайланд нь маш халуун уур амьсгалтай, далайн эргийн орон юм. Уур амьсгалаасаа шалтгаалаад халуун ногоо болон далайн амьтан голцуу иддэг.

Мөнгөн тэмдэгт: Тайландын валют Тайланд Батт /BHAT/ хэрэглэдэг, 1 BAHT  = 56 төгрөг орчим.

Метро: Метро нь хэдэн буудал явахаасаа шалтгаалаад өөр үнэтэй байх бөгөөд хамгийн багадаа 15 Тай Баттаас эхэлдэг байна.

Такси: Такси 35Baht-c эхэлнэ. Хоёр км тутамд 35Baht нэмэгдэж явдаг.

Худалдааны төвүүд: Тайландад ЭмБиКэй /MBK/, Сиам Парагон /Siam Paragon/, Чатучак Маркет /Chatuchak Market/. Бээжинд Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү /雅宝路/.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр6шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-25
Үнэ
1,280,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – Тайланд – Бээжин – УБ нислэгийн тийз таксын хамт
  • Бээжинд 3 одтой, Тайландад 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 10-аас дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Бангкок

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Бангкок. 

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын олон улсын нисэх буудал дээр бууна. Дараа нь Тайланд улсын Бангкок хот руу үргэлжлүүлэн хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 6 цагийн дараа Бангкок хотод буугаад буудалруугаа хүргүүлэн байрлан амарна.

/-/-/-
 
Бангкок - Паттаяа

Өдөр 2: Бангкок - Паттаяа. 

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Паттаяа арал руу хөлгийн жолоо зална. Замдаа Бангкок хотын Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Мөн Тайланд улсын эртний найман Хааны аж төрж байсан ордонг тэр хэвээр нь хадгалан үлдсэн үнэт өвийн нэгд зүй ёсоор ордог ажээ. Дараа нь Могойн Хүрээлэн болон Арьсан эдлэлийн дэлгүүрээр зочилж тэмээн хяруул, далайн эрвээхэй, могой болон матрын арьсан бүтээгдэхүүнтэй танилцана. Ойролцоогоор 2 цаг явсны дараа Паттаяа аралд хүрнэ. Ирээд Тай массажинд орж алжаал ядаргаагаа тайлна. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Паттаяа

Өдөр 3: Паттаяа. 

Өглөөний цайгаа уусны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Ойролцоогоор энд 2-3 цаг болсны дараа буудалдаа хүргүүлнэ. Дараа нь Тайландын алдарт Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Паттаяа - Бангкок

Өдөр 4: Паттаяа - Бангкок. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын зүг хөдөлнө. Замдаа Дунба цэцэрлэгээр зугаалж, үндэсний урлагийн тоглолт болон бяцхан зааны тоглолт үзэн хөгжин баясна. Ингээд өдрийн хоолны дараа Бангкок хотын зүг үргэлжлүүлэн явна. ойролцоогоор 2 цаг орчим явж хүргнэ. Бангкок хотод ирээд үзэсгэлэнт ЧаоПрая голоор  завиар зугаална. Уг гол нь нийт 1352 км урт үргэлжлэх бөгөөд Эх далайтай шууд холбогддог байна. Урьд нь уг голоор дамжин Тайландчууд аж амьдралаа залгуулан өдий хүрсэн бөгөөд энэхүү голоороо маш их бахархдаг аж. Ингээд энэхүү алдартай голоор завиар зугаалж, бяцхан урлагийн тоглолт үзэн үдшийн зоог барина. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бангкок

Өдөр 5: Бангкок. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Бангкок - Бээжин

Өдөр 6: Бангкок - Бээжин. 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 5 цагийн дараа Бээжин хотод бууна. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

өглөө/-/-
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 7: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн унаагаар Бээжин хотын олон улсын нисэх буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ийнхүү дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-