Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг - Тайвань

Хүн ам: Тайвань нь газарзүйн байршилын хувьд БНХАУлсын зүүн урд оршдог бөгөөд 23 сая хүн амтай, хүмүүс нь хятад хэлээр ярьдаг.

Үзвэрийн газрууд: Тайпейн 101 давхар барилга, Хааны ордон, Нар сар нуур, Е-лиу парк, Тарроко хавцал, Алишан уул зэрэг болно.

Цаг агаар:

Мөнгөн тэмдэгт: Тайванийн валют Тайвань доллар, 1 NT=60 төгрөг орчим.

Метро: Метроны хувьд хол ойроосоо хамаарч харилцан адилгүй үнэтэй байх ба хамгийн доод үнэ нь 20 NT буюу 1200 төгрөгнөөс эхэлнэ.

Такси: Такси өдрийн цагаар эхний 1 км дотор 70 NT буюу 4200 орчим төгрөг, цаашаа км тутамд 20-30 NT буюу 1200-1800 төгрөг, шөнийн цагаар эхний 1 км нь 100 NT буюу 6000 орчим төгрөг, цаашаа км тутамд 40-60 NT байдаг.

Худалдааны төвүүд: Тайпейгийн Манхеттон хэмээгдэх Шин-И гудамж /信义商圈/, Жун-шяо гудамж /忠孝商圈/, Тиенмү гудамж /天母商圈/, Нанжин шилүгийн гудамж /南京西路商圈/, Шимэндин /西門町商圈/ зэрэг болно. Эдгээр худалдааны гудамжнаас дэлхийн нэртэй брэндийн барааг худалдан авч болохоос гадна Шөнийн зах, Тайванийн онцлог бүтээгдэхүүний дэлгүүрээс худалдан авалт хийх өргөн боломжтой.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-17, 2017-03-24, 2017-04-14, 2017-05-19, 2017-06-09, 2017-07-21, 2017-08-25, 2017-09-29
Үнэ
1,340,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Хонг Конг – Тайвань – Хонг Конг - УБ нислэгийн тийз таксын хамт
  • Хонг Конг, Тайваньд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаад зорчигчдын даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 16-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Хонг Конг - Тайпей

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг - Тайпей. 

Энэ өдрийн өглөөний 07:50 цагийн нислэгээр Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа буюу 12:25 цагт Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бууна. Үргэлжлүүлэн Тайвань хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.

-/-/орой
 
Тайпей

Өдөр 2: Тайпей. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Тайпей хоттой танилцах аяллаа эхэлнэ. Эхлээд Тайпэй хотын Хааны музейгээр аялна. Уг музей болон Бээжин хотын Хориотой хот хоёр нь Хятадын иргэний дайны үеэр үлдэж хоцорсон түүхийн чухал гэрч, баримтын нэг юм. Дараа нь Sun Yat-sen дурсгалын музейгээр аялна. Уг музей нь Хятадын хувьсгалын үндэслэгч, Хятадын орчин үеийн түүхийн гол төлөөлөгч Сүн Я Цен гэдэг хүний түүхэн дурсгалд зориулж барьсан музей юм. Үүний дараа Тайпэй хотын алдарт 101 давхрыг үзэж сонирхоно. Уг гайхамшигт барилгыг үзэж сонирхсоны дараа алдарт шөнийн захаар зугаална. Энд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, өмнө хойд зүгийн маягаар хийсэн хоол, загварын хувцас гэх мэт маш олон төрлийн зүйл худалдаалдаг. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Тайпей

Өдөр 3: Тайпей . 

Өглөө цайгаа уусны дараа Yangming Mountain хэмээх уул ус, цэцэг навч, горхи булаг бүх юм нэг дор цогцлон бүрдсэн Тайпэй хотын алдарт байгалийн цогцолбор газарлуу аялна. Дараа нь 300-аад жилийн түүхтэй Fort Santo Domingo хэмээх дурсгалын газрыг очиж үзнэ. Өдрийн цайны дараа алдарт Tamsui гудамжаар зугаалж, Tamsui боомтоор аялна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Тайпей. 

Өглөөний цайны дараа Тайванийн Онцгой барааны дэлгүүрээр зочилно. Дараа нь Yehliu Geopark хэмээх алдарт цэцэрлэгээр зугаална. Уг цэцэрлэгийн хамгийн гол сонирхол татсан зүйл нь эмэгтэй хатны толгойн хэлбэртэй чулуун тогтоц юм. Дараа нь татваргүй барааны дэлгүүрээр зочилон худалдан авалт хийнэ. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Тайпей - Хонг Конг

Өдөр 5: Тайпей - Хонг Конг. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө буцаан Хонг Конг хот руу буцна. Ойролцоогоор 2 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Дараа нь чөлөөт цаг. Та хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт цагтай үед хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 6: Хонг Конг - Улаанбаатар. 

Өглөө буудлаа хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конг-н олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниснэ. Дөрвөн цаг нислэг үргэлжилсний дараа Улаанбааатар хотын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөх болно.

өглөө/-/-