Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Сөүл хотын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хаврын аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-05-29, 2017-06-26, 2017-07-24, 2017-08-28, 2017-09-25,
Үнэ
2,400,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 50000 вон төлнө
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гэнэтийн ослын даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Сөүл

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл. 

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд тогтсон цагт цуглан 17:10 цагийн KE868 нислэгээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд ниснэ. 21:20 цагт Солонгосын ОУНОБ –д бууна. Түүний дараа орон нутгийн хөтөчтэй уулзан тусгай унаагаар зочид буудалд хүргүүлнэ. 

 
Сөүл

Өдөр 2: Сөүл. 

Өглөөний цай зочид буудалд ууна. Энэ өдөр Сөүл хотын түүх дурсгалын газруудаар зочлох бөгөөд 1394 онд баригдсан Солонгосын эзэнт гүрэн Чосунь вант улсын Гёнбугүн ордон музейг үзэж сонирхоно. Дараа нь  Солонгосын үндэсний түүхийн музей болон Намсан  цамхаг  дээр гарч 236 метрийн өндөрөөс Сөүл хотыг харна. Үүний дараагаар алдарт Мёндун залуучуудын худалдааны гудамжаар зугаална. Энд та брэндийн дэлгүүрүүд болон Солонгосын гоо сайханы барааны дэлгүүр үзэж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна. 

өглөө/өдөр/орой
 
Сөүл

Өдөр 3: Сөүл. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Коекс далайн амьтдын аквариум үзнэ. Мөн худалдааны 3 дэлгүүрүүдээр орж худалдаа хийхээс гадна Солонгос улсын интертэймэнтийн төв Лоттэ Уорлд  тоглоомын паркт очиж тоглоно. Лоттэ Уорлд нь жил бүр сая сая жуулчдын очих дуртай газар байсаар ирсэн бөгөөд энд та цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Сөүл. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. / Хөтөч, унаа, хоол байхгүй/

өглөө/-/-
 
Сөүл - Улаанбаатар

Өдөр 5: Сөүл - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 11:00 цагт зочид буудлаас хөдлөөд Сөүл хотын Инчён ОУНОБ – д хүргүүлнэ. 13:00 цагт Сөүл хотоос нисч  Улаанбаатарт 15:30 цагт бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. 

өглөө/-/-