Yahoo


Санал сэтгэгдэл

Санта Клаустай хамт зул сарыг угтья

Аяллын онцлог:     Финлянд улсад байдаг Санта Клаус-н тосгонд зочилж Санта Клаустай хамт Финлянд үндэсний “Зул сарын оройн зоог” зооглож, хүүхдүүд Санта Клаус-с бэлэг авч, мөсөн доороос загас барьж, цаснаа явагчаар явж, Хаски нохой, цаа бугын аж ахуйтай танилцан, Хаски нохой болон цаа буга хөллөн чаргаар явна.

Аяллын нөхцөл:     Энэхүү аялал нь Шинэ жилийн үеэр хамгийн их эрэлттэй байдаг аялал учир аялалд хамрагдах хүсэлтэй хүмүүс эрт бүртгүүлэн 2018 оны 10 сарын 25-ны дотор аяллын төлбөрөө 100% төлсөн байх хэрэгтэй.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-12-22
Үнэ
6,400,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - Зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлан 5 хонох /сондгойрвол нэмэлт ор тавьж 3-р орно. Өрөөнд Эсвэл нэмэлт мөнгө /722 евро/ төлж ганцаар байрлаж болно. /
  • - Унтлагын галт тэргэнд 2 хонох
  • - Англи хэлтэй орон нутгийн хөтөч аяллын турш хамт явна
  • - Өдөр бүр буффе өглөөний цайтай, хөтөлбөрт заасан хоолтой
  • - Хельсинк хоттой танилцах аяллын орон нутгийн хөтөч
  • - Rovaniemi-д байх хугацааны дулаан хувцас /гадуур хувцас, бээлий, малгай, гутал, оймс, ороолт г.м/
  • - Санта Клаус буюу өвлийн өвгөний тосгонд айлчлах
  • - Хаски нохой үржүүлгийн газартай танилцаж 2 км орчим Хаски нохой чаргаар явах
  • - Цаа буга үржүүлгийн газартай танилцаж 500 м орчим цаа буга хөллөн чаргаар явах /Аюулгүйн үүднээс 14 наснаас доош насны буюу 1,40 см-с намхан хүүхдийг цанан дээр суулгахгүй, эсвэл хойд талд нь суулгана/
  • - Мөс цоолж загас барих болон цаснаа явагчаар явах /1 чарган дээр 2 хүн/
  • - “Ranua” ойгоор бүтэн өдрийн турш зугаалах
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Угтах/үдэх үйлчилгээ
  • - хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Өдөр 1: УБ-Москва-Хельсинк /Финлянд/. 

Энэ өдөр өглөөний 06:00 цаг гэхэд Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бэлэн ирсэн байна. Хил гаалийн шалгалтаар орж 08:20 цагт Москва хот руу ниснэ. Москва хотод орон нутгийн цагаар 10:10 цагт бууж цааш 12:50 цагт Финлянд улсын нийслэл Хельсинк хот нисч 13:30 цагт бууна. Хөтөч тосч авч буудалд хүргэж өгнө. Буудалдаа хэсэг амарч байгаад буудлын ойр орчинтой танилцана. Буудалдаа амарна.                                                                                                

-/өдөр/-
 

Өдөр 2: Хельсинк-Rovaniemi. 

Өглөөний цай зочид буудалд ууна /Буффе/. Дараа нь Балтийн тэнгисийн арал дээр орших Финляндын нийслэл Хельсинк хоттой танилцана. Бид хотын билэг тэмдэг болох Сенатын талбай, Сибелиус-н хөшөө, алдарт Лютеран сүм болон Хойд Европд хамгийн томд тооцогддог үнэн алдартны буюу Ортодокс сүм үзэж болно. Үдээс хойш чөлөөт цаг бөгөөд томоохон худалдааны төв орж шоппинг хийх, шинэ жилийн зах явж шинэ жилийн бэлэг дурсгал авах болон  шинэ жилийн уур амьсгалыг мэдэрч зугаалах боломжтой. Орой унтлагын галт тэргэнд сууж  Rovaniemi явна. 

өглөө/-/-
 

Өдөр 3: Rovaniemi. 

Өглөөний цай пакет-р галт тэргэндээ ууна.  Rovaniemi-д ирээд буудалдаа ирж бүртгүүлнэ. Хүн бүрт дулаанаа хадгалах хувцас тарааж өгнө. Тэрхүү хувцасаа өмсөөд Арктикийн Тойрогт байдаг Санта Клаус-н тосгон явна. Та бүхэн Санта Клаустай биечлэн уулзаж, түүний шуудангаар зочилж, тэрхүү шуудангаас гэр бүл, найз нөхөддөө Санта Клаус-н тусгай маркыг нааж, тусгай тамга дарсан, шинэ жилийн мэндчилгээтэй ил захидал илгээж болно. Мөн бэлэг дурсгалын дэлгүүр орж Финлянд үндэсний гар урлалын зүйлс худалдаж авч болно. Энэ өдрийн орой Финлянд үндэсний Зул сарын баярын оройн зоог барина. Хүүхдүүдтэй хүмүүс байвал Санта Клаус-р хүүхдүүддээ бэлэг өгүүлэх бол ресепшн дээр үлдээж болох бөгөөд Зул сарын үдэш Санта Клаус бэлгийг хүүхдүүдэд өгөх болно. Буудалдаа амарна.

өглөө/-/орой
 

Өдөр 4: Rovaniemi. 

Өглөөний цай зочид буудалд ууна /Буффе/. Энэ өдөр цаснаа явагчаар явж мөсөн доороос загас барина. Аяллын хөтөч та бүхэнд тухай бүр хөлдсөн гол дээгүүр яаж явах, яаж бууж суух, хэрхэн мөс цоолж загас барих гэх мэт нарийвчилсан зөвлөмжийг өгөх болно. Та бүхэн загас барихаар сууж байхдаа ойн нам гүмийг мэдэрч, ойн цэвэр агаараар амьсгалан маш сайхан амарч стресс ядаргаагаа тайлах болно. Орой буудалдаа ирж оройн хоолоо зооглоод буудалдаа амарна. 

өглөө/-/орой
 

Өдөр 5: Rovaniemi. 

Өглөөний цай зочид буудалд ууна /Буффе/. Энэ өдөр та бүхнийг Хаски нохой болон цаа бугатай, адал явдалтай аялал хүлээж байгаа. Эхлээд Хаски нохой үржүүлдэг газар очиж Хаски нохойг хэрхэн яаж үржүүлдэг, арчилдаг, сургадаг, ямар хоол өгдөг гэх мэт мэдээллийг өгч, та бүхэн халуун уух зүйл уунгаа энэхүү мэдээллийг сонирхож болно. Дараа нь та бүхэн олон Хаски нохой хөллөсөн чаргаар нам гүм ойн дундуур салхи татуулан давхиж, маш гайхалтай эрч хүч, баяр баяслыг мэдрэх болно. Үүний дараа, ойролцоо орших цаа бугын фарм луу явж мөн адил цаа буга болон тэднийг үржүүлдэг хүмүүсийн аж амьдралтай танилцах болно. Дараа нь мөн адил цаа буга хөллөн ойн дундуур зугаалах болно. Орой та бүхэн хүсвэл “Туйлын Туяа”  үзэх аялалд нэмэлтээр нэгдэж болно. Орой буудалдаа амрана. 

өглөө/-/-
 

Өдөр 6: Rovaniemi-Хелсинк. 

Өглөөний цай зочид буудалд ууна /Буффе/. Энэ өдөр та бүхэн “Ranua” байгалийн цэцэрлэгт хүрээлэн явна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Арктик-т амьдардаг араатан амьтдыг амьдардаг орчинд нь харах боломж олдож байна. Энд ойролцоогоор 50 төрлийн амьтад бий: Жнь: цагаан баавгай, ирвэс, хандгай г.м. Буцаад хот руугаа явж буффе-р оройн хоол зооглоод Хелзинк хот руу галт тэргээр буцна. Галт тэргэндээ унтана. 

өглөө/-/-
 

Өдөр 7: Хельсинк-Москва-УБ. 

Өглөөний цай галт тэргэндээ ууна. Хельзинк хотод ирээд шууд онгоцны буудал руу явж 12:25 цагт Москва нисэж 15:05 цагт Москвад бууж 20:05 цагаас цааш Улаанбаатар ниснэ.

өглөө/-/орой
 

Өдөр 8: Москва-УБ. 

Энэ өдрийн өглөө 07:15 цагт УБ-т онгоц газардсанаар энэхүү дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.  

-/-/-