Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Улсан, Пусан хотуудын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-14
Үнэ
2,700,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • -3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • -Аяллын хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээ
  • -Аяллын автобус
  • -Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • -Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • -Монгол хэлтэй хөтөч
  • -Визний үйлчилгээ
  • -Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • -“Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • -Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Пусан - Улсан

Өдөр 1: Улаанбаатар - Пусан - Улсан. 

Чингис Хаан ОУНОБ - дээр 04:30 цагт цугларна. Онгоц 06:05 цагт Улаанбаатараас хөөрч 10:35 цагт  Солонгос улсын  Пусан хотын ОУНОБ - д бууна. Онгоцны буудал дээр орон нутгийн хөтөчтэй уулзан Улсан хот руу явж өдрийн хоолонд орно. Дараа нь халимын тосгонд очин халимын музей үзнэ.  Улсаны Жансэнпугийн ард иргэд нь эрт дээр үеэс халим агнаж ирсэн бөгөөд 1986 оноос хойш халим агнуурыг хориглосноос уламжлалт ёс уламжлалаа хойч үедээ үлдээхийн тулд соёлын өв болох түүх дурсгалын газруудыг хэвээр авч үлдэж музей байгуулсан билээ. Энэхүү музейд эртний хүмүүсийн хэрэглэж байсан хувцас, эд зүйлс, агнуурын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг олон эд агуурсыг хадгалдаг. Мөн далайн байгаль экологийн сэдэвт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

-/өдөр/орой
 
Улсан

Өдөр 2: Улсан. 

Өглөөний цайны дараа Илсан далайн эрэг дээр байдаг Тэванам цэцэрлэгт хүрээлэнд очиж үзнэ. Тэванам цэцэрлэгт хүрээлэн нь Улсан хотын Дунгү дүүргийн Илсандун-д байдаг ба хотоос зайдуу 942,000м2  талбайг хамарсан хадан цохио, элстэй далайн эрэгтэй амралт зугаалгын газар юм. Өдрийн хоолны дараа Хьюндай автомашины үйлдвэр болон усан онгоцны үйлдвэрээр зочилно. Хьюндай авто машины компани нь 1975 онд БНСУ-ын хамгийн анхны модель автомашины загварыг зохион бүтээсэн бөгөөд үүнээс хойш цар хүрээгээ тэлж глобал маркетингт ихээхэн амжилтыг гаргаад байгаа билээ. Өдөрт дунджаар 6000 гаруй автомашиныг үйлдвэрлэдэг томоохон автомашины үйлдвэртэй танилцана. Мөн Хьюндай усан онгоцны үйлдвэр нь нэг дор 26,000тн усан онгоцыг 2-ыг барих хүчин чадалтайгаараа дэлхийд усан онгоц үйлдвэрлэлээр 1-т ордог томоохон үйлдвэр юм. Одоог хүртэл 1,170-аад усан онгоц үйлдвэрлэсэн дэлхийн хэмжээний усан онгоцны үйлдвэр билээ. Орой Улсан хотын гэрэлт цамхаг үзнэ.

өглөө/өдөр/орой
 
Пусан

Өдөр 3: Пусан . 

Өглөөний цай уусны дараа Пусан хотын аялал хийнэ. Аяллын эхэнд усан онгоцоор аялан далайн амьтдын аквариумд очиж үзнэ. Пусан хотын  Sea Life Busan Aquarium –д  далайн загас, далайн ургамал, хэвлээр явагч, газар уснаа амьдрагч хоёр нутагтан амьтад зэрэг нийт 35 мянган төрлийн далайн  амьтдыг харна. Мөн  80 метр хүртэл далайн гүн рүү орсон туннелиэр аялж, далайн амьдралтай танилцах болно. Өдрийн хоолны дараа  Haeundae далайн эрэг рүү явна. Мөн өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalk шилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Мөн Сэнтом сити моллд очиж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирнэ.

өглөө/өдөр/орой
 
Улсан - Пусан -Улаанбаатар

Өдөр 4: Улсан - Пусан -Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Улсаны түүхийн музей үзэж Тэхуаган эко цэцэрлэгт хүрээлэнд очно. Улсаны түүхийн музей нь түүхийг эртний, орчин цагийн, ирээдүйн гэсэн 3-н цаг үед хувааж түүх, соёл, дурсгалын эд зүйлс, өв уламжлал зэрэгтэй танилцах боломжоор хангасан хотын хэмжээнд хамгийн том музей юм. Улсаны цэцэрлэгт хүрээлэн нь их хотын төвд байрлах 364,000м2 талбайтай хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн юм. Natural (Байгал), Clean (Цэвэрхэн орчин), Comfortable (Тав тух) зэрэг бүрэлдсэн амралтын таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай. 16 цагт Пусаны онгоцны буудал руу явна. Онгоц Пусан хотын Gimhae ОУНОБ – аас 17:30 цагт хөөрч Улаанбаатарт 20:30 цагт буух ба аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/-