Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Тайланд Пукет

Тайландын тухай

Тайланд нь маш халуун уур амьсгалтай, далайн эргийн орон юм. Уур амьсгалаасаа шалтгаалаад халуун ногоо болон далайн амьтан голцуу иддэг. Лади Бой шоу болон Тай массажаараа алдартай. Голлох зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн нь торго бүс, арьсан эдлэл, алт зэрэг болно. Тайландын валют Тайланд Батт /BHAT/ хэрэглэдэг, 1 BAHT  = 45 төгрөг орчим. Такси 35Baht-c эхэлнэ. Хоёр км тутамд 35Baht нэмэгдэж явдаг. Тайландын Түргэн тусламж: 1691, 1669. Цагдаагийн хэлтэс: 191,  Гал команд: 199.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-06, 2017-03-13, 2017-04-17, 2017-05-08, 2017-06-12, 2017-07-03, 2017-08-07, 2017-09-04
Үнэ
1,660,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • Пукетэд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор
  • байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Тай, Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээг бусад гадаадын жуулчидтай хамт үзэж танилцана
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Хөтөлбөртэй өдөр орон нутгийн англи хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 10-с дээш хүнтэй үнэ болно
Улаанбаатар - Сөүл - Пукет

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл - Пукет . 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр цугларч.... цагт Улаанбаатар хотоос Сөүл хот руу ниснэ. Үргэлжлүүлэн Тайландын аялал жуулчлалын үзэсгэлэнт арал болох Пукет руу ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа Бангкок хотоос өмнө зүгт 862км-ийн зайд орших Пукетын Олон улсын нисэх буудалд газардана. Пукет арал нь Тайландын зуун урд  зүгт байрлах гол аялал жуулчлалын газар бөгөөд далайн баруун эргээрээ Энэтхэгийн далайтай залгаа оршдог Тайландын хамгийн том арал юм. Ингээд aяллын ахлагч, орон нутгийн хөтөчийн хамт жуулчны автобусаар бусад жуулчны хамт зочид буудал буудал руугаа хүргүүлэн алжаал тайлан амарна.

-/-/-
 
Пукет - Паняа булан

Өдөр 2: Пукет - Паняа булан. 

Өглөөний цайны дараа хөлөг онгоцоор Пан яа булан дахь “Жижиг Гүй лин” хэмээх хотыг үзэж сонирхоно. Аялагчид өөрсдийн зардлаар “Хөү Гэ” үзэсгэлэнт арлаар усан завиар зугаалж болно. Далайн эрэг дээрээс “Бө Лүө Чи” хэмээх цэгэн одыг харж болохоос гадна, cүр жавхлант өндөрлөг уулсыг үзэж сонирхоно. Мөн далайн дунд сүндэрлэх чулуун давхаргат хадан хясаа болон далайн дундаас урган гарсан хадан цохиог үзэж сонирхохын зэрэгцээ замын турш шохойжсон чулуунаас бүрдсэн том жижиг арал болон агуй үзэж сонирхоно. Агуйн оройноос дусах эрдэстэй уснаас үүссэн хурц үзүүртэй үзэсгэлэнт чулууг үзэж сонирхоно. Ингээд оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Пукет - Шүрэн арал

Өдөр 3: Пукет - Шүрэн арал. 

Өглөөний цайны дараа Шүрэн арал руу явна. Та энд алжаал тайлан амарч, наранд биеэ шаран амарч болохоос гадна өөрийн зардлаар далай дээгүүр шүхрээр нисч болно. Мөн “далайн ёроолоос тэнгэрийн хязгаарын аялал” гэх мэт төрөл бүрийн усан дээрх арга хэмжээнд оролцох боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Пукет

Өдөр 4: Пукет. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр та өөрийн хүслээр арлаар зугаалж, далайн эрэг дээр амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Пукет - Сөүл - Улаанбаатар

Өдөр 5: Пукет - Сөүл - Улаанбаатар . 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Пукетын Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж …цагаас Сөүл руу ниснэ. Үргэлжлүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-