Yahoo


Санал сэтгэгдэл

ПОРТУГАЛ – МАРОККО, БРАЗИЛ – КОСТА РИКА 2 ТОГЛОЛТТОЙ АЯЛАЛ

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Спортын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-06-18
Үнэ
5,100,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • • 3-4 одтой зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах
  • • Хөтөч
  • • Угтах үдэх унаа, хот хоорондын галт тэрэгний тасалбар
  • • Хөтөлбөрт заасан аялал
  • • 2 тасалбар
  • • Аяллын даатгал
  • Жич: ОУ-ын нислэгийн тийз багтаагүй

Өдөр 1: 2018.06.18 Улаанбаатар – Москва. 

Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 08:25 цагийн Аэрофлот компанийн нислэгээр ОХУ-ын нийслэл Москва хотын Шерметева олон улсын нисэх буудал руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 6 цаг. Орон нутгийн цагаар 10:10 цагт буугаад хил гаалийн бүртгэлээ хийлгэнэ. Хөтөч тосон авч зочид буудалдаа байрлан амарна.

-/-/-
 

Өдөр 2: 2018.06.19 Москва . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Москва хотоор аялна.Үүнд Улаан талбай, Кремлийн ордон, Лениний бунхан, Арбатын гудамж, Кроптинская метроны буудал, Пушкиний урлагийн музэй зэргийг үзнэ. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 3: 2018.06.20 Москва. 

 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудалдаа цуглан 81000 хүний суудалтай Лужники цэнгэлдэх хүрээлэнд руу явж Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  ПОРТУГАЛ – МАРОККО тоглолтыг 2-р зэрэглэлийн суудлаас үзнэ. Орой нь зочид буудалдаа буцаж амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 4: 2018.06.21 Москва - Санкт Петербург . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны галт тэргээр Санкт Петрбург хот руу явна. Орой нь зочид буудалд байрлан амарна. 

өглөө / -/ -
 

Өдөр 5: 2018.06.22 Санкт Петербург. 

 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны чөлөөт цаг. Тогтсон цагт буудалдаа цуглан 68172 хүний суудалтай Санкт Петербург цэнгэлдэх хүрээлэнд руу явж Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  Е хэсгийн  БРАЗИЛ – КОСТА РИКА-ЫН тоглолтыг 2-р зэрэглэлийн суудлаас  үзнэ. Орой нь зочид буудалдаа буцаж амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 6: 2018.06.23 Санкт Петербург – Москва . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа галт тэргээр Москва хот руу явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 7: 2018.06.24-25 Москва – Улаанбаатар . 

2018.06.24-25  Москва – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Орой Шерметева нисэх буудал руу явж 20:05 цагийн Аэрофлот компанийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч, дараагийн өглөөний 07:10 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө / -/ -