Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Парисын - Диснейленд аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хүүхдийн аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-19, 2017-03-19, 2017-04-16, 2017-05-14, 2017-06-18, 2017-07-16, 2017-08-20, 2017-09-17
Үнэ
2,900,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • 2-3* Зочид буудал /Өглөөний цайтай/
  • Угтах/үдэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрийн дагуу унаа
  • Гадаад зорчигчдийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Улаанбаатар -Парис –Улаанбаатарын 2 талын нислэгийн энгийн тийз, таксын хамт
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт заагаагүй үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагаагүй хоол
  • Визний хураамж
  • Виз-нд орох материалын орчуулгын хөлс
УБ-Парис

Өдөр 1: УБ-Парис. 

Энэ өдөр Улаанбаатараас Аэрофлот компанийн нислэгээр өглөө 07:10 цагт Москва хот руу нисээд орон нутгийн цагаар 09:50 цагт Москва хотын Шерметова олон улсын нисэх онгоцны буудалд /Нислэг үргэлжлэх хугацаа: 6 цаг 40 мин/ газардана. Москвагаас 12:40 цагт Франц улсын Парис хот руу нисээд орон нутгийн цагаар 14:35 цагт /Нислэг үргэлжлэх хугацаа: 3 цаг 55 мин/ Парис хотын Шарль Де Голь олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Хөтөч угтаж авна. Зочид буудалд амарна.

-/-/-
 
Парис хотын аялал

Өдөр 2: Парис хотын аялал. 

Өглөөний цайгаа уугаад дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай бүтээлүүдээрээ Франц орныг зорих хүн бүрийн анхаарлыг татсан эдүгээ Францын ерөнхийлөгчийн ордон байрладаг Элисейн талбай ,мөн Францын цэрэг улс төрийн томоохон зүтгэлтэн I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалгыг харж, Парис хотын чимэг болсон 3-р Александр хааны алтан гүүрээр гарч, 300м өндөр Парис хотын билэгдэл Эйфелийн цамхагын 2 давхарт гарна.

Үдийн хоолны дараа Сэргэн мандалтын үеийн гайхалтай төлөөлөл Парисын Дарь эхийн сүмийг үзэж сонирхоно. Орой нь алдарт Сена мөрнөөр усан онгоцоор аялж,  үзэсгэлэнт хотын шөнийн үзэмжийг тольдон харна.

өглөө/-/-
 
Парис-Версалын хааны ордон

Өдөр 3: Парис-Версалын хааны ордон. 

Өглөөний цай буудалдаа. Энэ өдөр бид Версалийн хааны ордонг үзэхээр явна. Ордны үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр аялана. Чөлөөт цаг.

өглөө/-/-
 
Парис-шоппинг

Өдөр 4: Парис-шоппинг. 

Өглөөний цай буудалдаа. Энэ өдөр дэлхийн загварын ертөнцийн томоохон төвийн нэг, худалдааны сонголт ихтэй баялаг төвүүдээрээ алдартай Парис хотын домогт “Galerie Lafayette”-ээр орж шоппинг хийж бусад худалдааны төвүүдээр явна. Үдийн хоолны дараа Парис хотын орчин үеийн дүүрэг Дефонс-д зочилон нутгийн хүмүүс үйлчлүүлдэг барааны сонголт сайтай худалдааны төвөөр үйлчлүүлнэ.

өглөө/-/-
 
Парис-Лувр, бусад музей

Өдөр 5: Парис-Лувр, бусад музей. 

Өглөөний цай буудалдаа уугаад аялалаа хүн төрөлхтөний бүтээсэн урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн дээжисийн цуглуулга  дэлхийн хамгийн том музей болох Луврын музей болон бусад музейнүүд үзнэ. Чөлөөт цаг.

өглөө/-/-
 
Парис-диснейланд

Өдөр 6: Парис-диснейланд. 

Өглөөний цай буудалдаа. Энэ өдөр Диснейланд явж өдөржин тоглоод орой буудалдаа буцаж ирнэ.

өглөө/-/-
 
Парис-чөлөөт өдөр

Өдөр 7: Парис-чөлөөт өдөр. 

Өглөөний цай буудалдаа. Чөлөөт өдөр.

өглөө/-/-
 
Парис-УБ

Өдөр 8: Парис-УБ. 

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явна. 14:00 цагт нисэж Москвад 19:30 цагт очиж, 21:10 цагаас УБ руу нисэж дараа өдрийн өглөө 07:15 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд  газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөх болно.

өглөө/-/-