Yahoo


Санал сэтгэгдэл

Окинава арлын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр6шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-05-21
Үнэ
3,600,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Япон 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны угтах, тосох үйлчилгээ
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Визний хураамж
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хөтөлбөрт заагдаагүй өдөр, оройн хоол
  • - Хувь хүний хэрэглээний зардал

Өдөр 1: Улаанбаатар – Нарита - Окинава. 

Өглөөний 06:30 цагт нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц Улаанбаатараас 08:55 цагт нисэж Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:40 цагт  бууна. Үргэлжлүүлэн 18:55 цагаас OKA нислэгээр Японы Окинава арал руу ниснэ. Окинава арлын нисэх онгоцны буудал дээр 22:30 цагт буугаад орон нутгийн монгол хэлтэй хөтөчтэй уулзан зочид буудал руу хүргүүлнэ. 

-/-/-
 
Окинава

Өдөр 2: Окинава. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Хөх тэнгэрийн доор орших номин цэнхэр далайтай цагаан элсэн эрэгтэй Окинава арал нь  Японы өмнөд хэсэгт оршдог халуун уур амьсгалтай арал юм. Аяллын эхэнд Окинава арлын түүх дурсгалын газар, Дэлхийн өвд бүртгэгдсэн Шюри цайз болон Рюүкюүгийн хаант улсын ариун нандин газар болсон Сэфа Үтаки агуй руу очиж үзнэ. Мөн Кокусай дори болон худалдааны газар явж Наха хоттой танилцана. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

өглөө/-/-
 
Окинава

Өдөр 3: Окинава. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Окинава ворлд, (Okinawa world)Окинавагийн аялал жуулчлалын нэртэй газар Манзамо( Cape Manza) болон Коүриоохаши ( Kouri Bridge)  руу явна. Энд далайтай орны байгалийн сайханд амарч өдрийн хоолны дараа далайн амьтдын Окинава Чураүми Аквариум –аар зочлон Халиман аварга загас харахаас  гадна бидний мэдэхгүй олон далайн амьтад үзэж сонирхох болно.

өглөө/-/-
 
Окинава

Өдөр 4: Окинава. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр халим харах усан онгоцны аялалд явна

өглөө/-/-
 
Окинава - Токио

Өдөр 5: Окинава - Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа орон нутгийн хөтөчтэй уулзан Окинава нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. OKA нислэгээр 10:45 цагт Токио хот руу ниснэ. Нарита нисэх онгоцны буудалд 13:00 цагт буугаад монгол хэлтэй хөтөчтэй уулзан зочид буудалд хүргүүлнэ. Дараа нь Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харна. Мөн Донкихотэ бүх төрлийн бараа байдаг дэлгүүрт худалдаа хийнэ.  Орой зочид буудалдаа ирж амарна. 

өглөө/-/-
 
Токио

Өдөр 6: Токио. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Асакуса дүүрэгт байдаг Японы эртний Буддын Сэнсожи  сүм, Шинтогийн шашны Асакуса сүм, болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзнэ. Өдрийн хоолны дараа Одайба хиймэл арал явна. Одайба арал бол аялал жуучлал болон амралт зугаалгын нэртэй газар бөгөөд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урт Солонгон гүүр байдаг ба Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбарыг харна. Мөн Одайбагийн томоохон дэлгүүрүүдээр худалдаа хийх боломжтой. 

өглөө/-/-
 

Өдөр 7: Токио - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Түүний дараа Нарита нисэх онгоцны буудал руу тусгай автобусаар хүргүүлнэ. Онгоц 14:40 цагт нисч, Улаанбаатар хотод  19:10 цагт бууна. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-