Yahoo


Санал сэтгэгдэл

Манжуур /онгоцоор/ 3ө, 2ш

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
3өдөр2шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-12-12, 2018-12-17, 2018-12-19, 2018-12-24, 2018-12-26
Үнэ
300,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал /сондгойрвол 3-р байрлана/
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Манжуурт Монгол хэлтэй орон нутгийн хөтөч
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - “Хүннү Эйр”-р ирж очих 2 талын нислэгийн тийз таксийн хамт
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • - Хөтөлбөрт ороогүй нэмэлт үзвэр, үйлчилгээ

Өдөр 1: УБ-Манжуур. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт ирж хил гаалиар шалгуулан, Хүннү компанийн MR881 нислэгээр 15:10 цагт Манжуур хотыг зорино. Ойролцоогоор 2,5 цагийн дараа буюу 17:30 цагт Манжуур хотын Баруун дүүргийн нисэх буудал дээр бууна. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч зочид буудал руу хүргэж өгнө. Буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа буудлын доор байрлах саун, бассейн, халуун рашаанд үнэ төлбөргүй орж замын алжаал ядаргаагаа тайлна. 

-/-/орой
 

Өдөр 2: Манжуур хот. 

Буудалдаа өглөөний цай уусны дараа Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Хуримын ордон, Геннисийн номонд Дэлхийн хамгийн том талбай хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг сонирхоно. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг буюу Хятадын 99 брэндийн дэлгүүр байрлах “Ванда” их дэлгүүр орж болно. Үдээш хойш чөлөөт цаг. Өөрсдийн хүслээр хотоор зугаалж, дэлгүүр хоршоогоор зочилж худалдан авалт хийх боломжтой юм. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 3: Манжуур-УБ. 

Буудалдаа өглөөний цай уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Үдээс хойш 16:00 цагт Манжуур хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн 18:20 цагийн Хүннү компанийн MR882 нислэгээр Улаанбаатар хот руу нисч, 20:50 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-