Yahoo


Санал сэтгэгдэл

Хайлаар - Манжуур 3ш 4ө /онгоцоор/

Манжуур хот нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн баруун хойно хэсэгт оршдог, хойд талаараа ОХУ-тай 54 км урт хилээр хиллэдэг, Орос-Хятадын хилийн худалдааны боомт хот юм. 696,3 км2 нутаг дэвсгэртэй, 300000 орчим хүн амтай, хүн амын 95% нь Хан үндэстэн, үлдсэн нь Монгол, Өвөрмонгол, Манж болон бусад үндэстнүүд болно. Мөнгөн тэмдэгт нь юань, 1 юань=375 төг-тэй тэнцэнэ. Цаг агаар нь Монголынхтой ойролцоо. Худалдааны олон төвүүд, захтай. Үзвэр: Дэлхийд хамгийн томд тооцогддог, Гиннесийн номонд орсон Матрёшка талбай, Арслан Зааны талбай, музей г.м. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Халуун орны аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-06-08, 2018-06-15, 2018-06-22, 2018-06-29
Үнэ
580,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно.
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
Улаанбаатар - Хайлаар

Өдөр 1: Улаанбаатар - Хайлаар. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт цугларч хил гаалиар шалгуулан орж, 16:40 цагаас (MR8851) нислэгээр Хайлаар хотыг зорино. 19:00 цагт Хайлаар хотод ирнэ. Жуулчдыг тосно, оройн хоол идээд дараа нь буудалд хүргэж өгнө. Амралт. 

-/-/орой
 
Хайлаар-Манжуур

Өдөр 2: Хайлаар-Манжуур. 

07:00-09:00 хооронд буудалдаа өглөөний цайнд орно. Чөлөөт цаг. 12 цагт буудлын өрөөг хүлээлгэж өгнө. 12:30 цагт өдрийн хоол идээд  дараа нь  Хайлаар хоттой танилцах аялалд гарна. Үүнд: Чингисийн талбай, Хайлаар хотын музей, Хайлаар хотын эртний худалдааны  гудамжийг үзнэ. Дараа нь 15:30 цагт Манжуур хотын чиглэлд хөдөлнө /Манжуур хүртэл 200 км, ойролцоогоор 3,5 цаг явна/. Манжуур хотод ирж зочид буудалд байрлана. Оройн хоол. Дараа нь буудлын доор байрлах усан парк-д тоглож, олон төрлийн алжаал ядаргаагаа тайлах, тайвшруулах, цусны эргэлт сайжруулах халуун рашаан болон саунд орж, цэнгэг устай бассейнд сэлж аяллын алжаал ядаргаагаа тайлан үнэ төлбөргүй амрах боломжтой. 

өглөө/өдөр/орой
 
Манжуур

Өдөр 3: Манжуур. 

07:00-09:00 хооронд өглөөний цайнд орно. 09:00 цагт Манжуур хоттой танилцах аялалд гарна. Үүнд: Манжуур хотын төв, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, геннисийн номонд “Дэлхийн хамгийн том талбай” хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг гадна талаас тус тус үзэж сонирхоно. Мөн Хятадын үндэсний брэндийн “Ванда” худалдааны төвөөр орно. Өдрийн хоол. Чөлөөт цаг. Оройн хоол.  (“Максим” ресторанд Орос, Хятад, Монгол 3 улсын урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, шоутай). Буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 
Манжуур - Хайлаар-Улаанбаатар

Өдөр 4: Манжуур - Хайлаар-Улаанбаатар. 

Буудлын өглөөний цай (07:00-08:00). Чөлөөт цаг. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Өдрийн хоол. Дараа нь автобусаар Хайлаар хотын чиглэлд явна. Хайлаар хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн  MR8852 18:40 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч, 21:20 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/-