Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Лос-Анжелес, Лас-Вегас

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шинэ содон аялал
Үргэлжлэх хугацаа:
7өдөр8шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-07-22, 2017-08-19, 2017-09-09
Үнэ
7,900,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Улаанбаатар – Лос Анжелес – Улаанбаатар олон улсын нислэгийн тийз
  • Өглөөний цай, Гранд Канионд өдрийн хоол
  • Орон нутгийн монгол хөтөч
  • Жуулчны унаа
  • Онгоцны буудлаас тосох/үдэх
  • Хөтөлбөрт багтсан үзвэрийн төлбөр
  • Аяллын даатгал
  • Визны хураамж
Улаанбаатар-Лос Анжелес

Өдөр 1: Улаанбаатар-Лос Анжелес. 

Энэ өдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өдөр 15:00-д цуглараад КОРЕАН АЙР-ийн KE868 нислэгээр 00:55 цагт нисээд орой 04:00-д ИНЧЕОН олон улсын Онгоцны буудалд газардана. Энэ өдөр та бүхэн Солонгост ИНЧЕОН олон улсын Онгоцны Зочид буудалд хоноод маргааш нь үргэлжлүүлэн үдээс хойш KE17 нислэгээр 15:00 цагт Лос Анжелесийн чиглэлд ниснэ. Нислэг ойролцоогоор 12 цаг орчим үргэлжилнэ.                       

 
Лос Анжелес – Лас Вегас

Өдөр 2: Лос Анжелес – Лас Вегас. 

Энэ өдөр  нисэх онгоцны буудлаас хөтөч тосон аваад зочид буудалд байрлуулна. Үдээс хойш хотын аялал хийнэ. Лос Анжелесийн чинээлэг хүмүүсийн амьдардаг Beverly Hills хотын sign дээр дурсгалын зураг авахуулна. Дараа нь дэлхийн киноны одуудын нэрсийг таван хошуунд байрлуулсан Hollywood гудамжаар аялж Chinese Theatre өмнө алдартнуудын гар хөлийн хээний урд мөн дурсгалын зураг татуулна. Орой нь буудалдаа байрлан амарна. /Та өөрийн дураар Santa Monica Pier-ийн далай руу 100м орсон модон гүүрээр алхаж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Мөн 3-р гудамж болон Wilshire гудамжны огтлолцол дээр Жуулчины гудамжаар зугаалах бас боломжтой/

 
Лас Вегас

Өдөр 3: Лас Вегас. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Лас Вегас хот руу явна. Замдаа дэлхийн олонд танигдсан брэндүүдийн “Barstow Tanger Outlet” Mall–оор орно. Ойролцоогоор 5-6 цагийн дараа Лас Вегаст ирнэ. Орой нь бид Лас Вегасын downtown явж сонирхоно. Буудалдаа байрлан амарна.                                                                  

 
Лас Вегас–Гранд Канион

Өдөр 4: Лас Вегас–Гранд Канион. 

Өглөө цайны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг үзэхээр явна. Ойролцоогоор 2-3 цаг явна. Өдрийн хоолоо хавцлын ойролцоо иднэ. Орой нь 17:00 цагийн үед буцаад буудалдаа байрлан амарна.

 
Лас Вегас

Өдөр 5: Лас Вегас . 

Энэ өдөр бид Лас Вегас хотын “Premium Outlet” Mall орно. Орой Bellagio буудлын усан оргилуурыг хөгжмийн эгшигт хэрхэн бүжихийг харж Mirage цогцолборын The Volcano галт шоуг үзэж Лас Вегаст газар хөдөлж буй мэт чичирхийллийг мэдрэнэ. Орой нь буудалдаа байрлан амарна. /Өөрийн хүсэлтээр нэмэлт төлбөр төлж Лааны музей болон амьд акулын аквариум үзэж сонирхох боломжтой/

 
Лас Вегас – Лос Анжелес

Өдөр 6: Лас Вегас – Лос Анжелес. 

Өглөөний цайны дараа 11 цагийн үед Лос Анжелес хот руу хөдлөнө. Буцах замдаа ойролцоогоор 1 цаг яваад “Fashion Outlets” Mall-оор орно. Орой нь Лос Анжелес хотод ирээд буудалдаа байрлан амарна. 

 
Лос Анжелес

Өдөр 7: Лос Анжелес . 

Та энэ өдөр өөрийгөө кино жүжигчин болсон мэтээр төсөөлөх болно. Учир нь бидний мэдэх дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцаж, киноны баатрууд болон тэдний гэр орон, хувцас хэрэглэлүүдийг харж кино урлагийн ертөнцийг мэдрэх болно. Universal City Walk Hollywood аялал зугаалгын цогцолбороор аялж амарна. Орой нь буудалдаа байрлан амарна. /тасалбар 95$ ороогүй болно/

 
Лос Анжелес

Өдөр 8: Лос Анжелес . 

Өглөөний цайгаа уусны дараа уулын орой дээр байрладаг Griffin Observatory Park орж одон орон астраномын музей үзнэ. Ойролцоогоор 2 цаг болно. Үдээс хойш хөтөч та нарыг дэлхийн алдартай том худалдааны сүлжээ болсон “Costco” дэлгүүрээр орон гарын болон дурсгалын бэлэг худалдан авахад тус болно. Орой нь буудалдаа хүргүүлэн амарна.                                                                                                   

 
Лос Анжелес  Улаанбаатар

Өдөр 9: Лос Анжелес Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудал явна. KE18 нислэгээр 11:00 цагт Солонгосын Сөүл хот руу нисээд Инчеонд дараа өдрийн17:50-д бууна. Үргэлжлүүлэн Солонгосоос орой KE867 нислэгээр 19:55-аас нисээд 23:30 цагт Улаанбаатар хотод газардсанаар ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.