Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Лаос - Камбож

Лаос

Лаос улс нь дэлхийд ховор үлдсэн коммунист улсын нэг юм. 1988 он хүртэл Лаос улс нь гадаадын нэг ч жуулчинг хүлээж авдаггүй хаагдмал газар байжээ. Одоо тус орон руу ямар ч улсын жуулчин аялах боломжтой болоод байна. Жуулчдын сонирхлыг татдаг хамгийн гол зүйл нь бүтэн нэг зууны туршид өөрчлөгдөөгүй газар нутгийн төлөв, онгон зэрлэг байгаль, гол горхи, хүрхрээ юм. Та Лаос улсад аялснаар адал явдал, сэтгэл хөдлөм, гэнэтийн аяллаар дүүрэн байх бөгөөд Юнеско –н өвд бүртгэдсэн Луанг Прабанг хотоор зугаалах болно. Энд халуун орны маш олон мод ургамал ургадаг ба модон бүтээгдэхүүнээрээ алдартай юм. Хүсвэл та эдгээр дурсгалын бүтээгдэхүүнээс худалдан авах ч боломжтой юм.

Камбож

Камбож нь 15 сая хүн амтай, Хаант засаглалтай, дэлхийн хүн ам шигүү оршин суудаг 70 дахь улс юм. Камбож улс нь эртний буддын сүм хийд хамгийн их төвлөрсөн улсын нэг ажээ. Хүн амын ихэнх хувь нь буддын шашинтай бөгөөд дэлхийн хүмүүсийн гайхширлыг төрүүлдэг олон төрлийн жижиг, том сүм дугануудтай аж. Энд та хүний гараар бүтсэн гэж хэлэхийн аргагүй өвөрмөц суварга, хийдтэй танилцах бөгөөд хүсвэл хүслээ шивнэж ч болно. Буддын шашин гүн шингэсэн уг улсад та ирснээр сэтгэлийн амар амгаланг мэдэрч, гэгээрэл тайвширлыг олох юм. Үүний сацуу онгон байгалийн өнгө үзэмжийг бахдан биширч, байгаль хүн хоёрын холбоог гүнзгий ойлгон, алжаалаа тайлан аялах болно.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-22, 2017-03-29, 2017-04-19, 2017-05-17, 2017-06-14, 2017-07-12, 2017-08-23, 2017-09-27
Үнэ
2,490,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 625 000 төгрөг төлнө/
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Камбож улсын визний хураамж
  • Жич:Виз хил дээр даруулна.
  • Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Сөүл - Сиемреап

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл - Сиемреап. 

Энэ өдрийн оройны KE868 нислэгээр оройны 23:50 цагаас Улаанбаатар хотоос Сөүлээр дамжин Камбожийн хамгийн том хот Сиемреап руу ниснэ. Сиемреап хотын олон улсын нисэх онгоцны буудалд дараа өдрийн оройны 22:15 цагт газардана. Хөтөч таныг угтан аваад зочид буудалд хүргэнэ. Буудалдаа байрлан амарна.

-/-/-
 
Сиемреап - Ангкор хот

Өдөр 2: Сиемреап - Ангкор хот. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Ангкор хот руу автобусаар явна. Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны   байгууламж гэгддэг бөгөөд зөвхөн үүнийг үзэхээр жил бүр 2 сая жуулчин ирдэг ажээ. Ингээд Ангкор Том /Angkor Thom/ сүмээр зочилно. Энэ сүм нь тус хотын хамгийн том сүм бөгөөд өвөрмөц барилгын хийц, байгалийн өнгө үзэмжээрээ жуулчдын сонирхлыг татдаг байна. Энд та Prasat Suor Prat, Terrace of Elephants, Chou Say Tevodа, Ta Keo зэрэг сүм, дуганаар зочилно. Оройн хоол идэнгээ Апсара бүжгийн шоу үзнэ. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Сиемреап – Луанг Прабанг

Өдөр 3: Сиемреап – Луанг Прабанг. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь Зүүн Өмнөд Азидаа хамгийн том, хамгийн цэнгэг голд тооцогддог Тонли Са гол руу аялна. Уг гол 500 км урттай, 110 км өргөнтэй бөгөөд Камбожын ард иргэд уг голыг Амьдралын Их Булаг гэж нэрлэдэг байна. Мөн нутгийн иргэдийн уламжлалт модон завиар зугаалж, Ват Бо сүмээр зочилно. Уг сүм 19-р зууны сүүлээр баригдсан бөгөөд өвөрмөц ханын зургаараа алдартай юм. Үдээс хойш Пуок торгоны үйлдвэрээр орж өөрийн нүдээр яаж торго үйлдвэрлэдгийг харах бөгөөд худалдан авах боломжтой. Дараа нь Сиемреап нисэх онгоцны буудал явж VN930 нислэгээр 16:55 цагт Лаосын Луанг Прапанг хот руу ниснэ. Оройлцоогоор 1 цаг 30 минут ниснэ. Оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Луанг Прабанг

Өдөр 4: Луанг Прабанг. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Үдээс өмнө бид Пүши уул руу зугаална. Уг уул нь Луанг Прабанг хотын хамгийн үзэсгэлэнтэй газар бөгөөд нэг талаараа Миконг голоор хүрээлэгдэж, нөгөө талаараа Хан мөрнөөр хүрээлэгддэг аж. Үүний дараа Куанг Ши хүрхрээ рүү зугаална. Уг хүрхрээ бусад дэлхийн алдартай хүрхрээнүүдээс өндөр, намаараа ялгаа байхгүй ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг агуулж байдаг, жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг үзэсгэлэнт байгалийн үзэмжээрээ онцлог аж. Та энд байгалийн гоо үзэмжийг бахдаад барахгүй, хүсвэл голд сэлж, олсоор үсэрч хөгжин баясах боломжтой юм. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Луанг Прабанг – Вьентьян

Өдөр 5: Луанг Прабанг – Вьентьян. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хааны Ордонг үзэж сонирхоно. Уг ордон нь 1904 онд байгуулагдсан бөгөөд Буддын шашны барилгын хийц болон Франц улсын барилгын хийц хавсарсан өвөрмөц ордон юм. Дараа нь QV102 нислэгээр 13:50 цагт Лаосын нийслэл Вьентьян хотруу ниснэ. Ойролцоогоор 45 минутын дараа газардана. Ингээд Трумпал Арч хаалга руу явна. Уг хаалга нь Францын алдарт 4 том хаалганы нэгт зүй ёсоор ордог ба Францын Засгийн Газар тусгайлан хамгаалж байдаг үнэт өвийн нэг юм. Мөн үргэлжлүүлэн Луан суваргыг үзэж сонирхоно. Уг суварга нь цэвэр алтаар бүрсэн, буддын шашны илэрхийлэл болсон хамгийн том суварга юм. Оройн хоолны дараа Лаосын шөнийн үзэмжтэй танилцах боломжтой. Ингээд буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Вьентьян – Сөүл – Улаанбаатар

Өдөр 6: Вьентьян – Сөүл – Улаанбаатар. 

Өглөөний хоол зочид буудалдаа идээд 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт зочид буудалдаа цуглан нисэх онгоцны буудал явна. KE5208 нислэгээр 22:05 цагт Улаанбаатар буцснаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно. Бидэнтэй хамт аялсан та бүхэнд баярлалаа. Дэлхийгээр аялах таны хүслийг бид биелүүлнэ.

өглөө/-/-