Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Итгэлт Хамбад мөргөх мөргөлийн аялал 3 ө, 3ш

Буриадын 12-р Их Хамба лам Даш-Дорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 1927 оны намар Хамба лам шавь нараа дуудаж, өөрийнхөө хойдхыг уншихыг хүсэхэд шавь нар нь "Багшийгаа амьд сэрүүн байхад яаж унших вэ?" хэмээгээд зөвшөөрөөгүй учраас Хамба өөрөө эхлүүлж, өөрөө өөрийнхөө хойдохыг уншин өөд болсон байна. Тэрээр шавь нартаа 30 жилийн дараа өөрийн биеийг газар доороос гаргахыг хүссэн бөгөөд хэрэв бие зүгээр байвал 50 жилийн дараа гаргаарай гэж гэрээсэлжээ. Ингээд 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 м-ийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад Хамба лам Итеголовын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй энэхүү тохиолдлыг судалгааны багийнхан 3 хоногийн дараа үгүй болно гэсэн ч одоог хүртэл Иволга Дацанд шүтээн болон суусаар байна. Одоогоор Хамба Ламын биеийн дулаан 32 С градус, биеийн жин нь 46 км-тай байна. Хамбын хувцасыг нь сард 2 удаа сольж, өглөө бүр нүүр гарыг нь угаадаг ажээ.

Хэрэв түүнд үнэн сэтгэлээсээ итгэж сүсэглэж чадвал хүсэл биелдэг байна. Итгэлт Хамба-д мөргөөд өвчин нь илааршиж, хүсэл нь биелсэн тохиолдолд зөндөө байдаг. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Мөргөлийн аялал
Үргэлжлэх хугацаа:
3өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-06-30
Үнэ
180,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Улаан-Үдэд буудалд 1 хонох зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан үйлчилгээ
  • - Дагуулж явах хөтөч-орчуулагч
  • - Гадаадад зорчигчдийн даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Хөтөлбөрт ороогүй хоол, унаа, үзвэр
  • - Дацанд орох тасалбарын 250 рубль
УБ-Улаан-Үд

Өдөр 1: УБ-Улаан-Үд. 

Энэ өдөр 18:30 цагт Драгон төвийн өмнө цугларч автобусандаа суудлаа эзлээд 19:00 цагт "Нью Жуулчин Турс" ХХК-ны автобусаар УБ-Улаан Үдийн чиглэлд хөдөлнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө бэлдэж авч явна.  

-/-/-
 
Улаан-Үд

Өдөр 2: Улаан-Үд. 

Шөнө 01-02 цагийн үед Алтанбулаг хилийн боомт хотод ирж 2 улсын хил гараад өглөө Улан-Үд хотод ирж өглөөний цай ууна. Дараа нь Иволги дацан явж Итгэл Хамбад мөргөнө. Өдрийн хоол иднэ. Дараа нь дэлгүүр, худалдааны төвөөр явна. Оройн хоол идээд буудалдаа байрлан амарна. 

өглөө/өдөр/орой
 
Улаан-Үд -УБ

Өдөр 3: Улаан-Үд -УБ. 

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгөөд дэлгүүр, худалдааны төв, захаар явна. Өдрийн хоол. Орой 19:00 цагаас УБ буцна. Шөнө 22-23 цагийн үед Хиагт дээр ирж 2 улсын хил гараад хүсвэл Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр оройн хоол иднэ. Даваа гаригийн өглөө УБ хотод ирсэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно. 

өглөө/өдөр/-