Yahoo


Санал сэтгэгдэл

Итгэл Хамбын гадаалах үеийн 3ө, 2ш аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Мөргөлийн аялал
Үргэлжлэх хугацаа:
3өдөр2шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-04-27
Үнэ
220.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Буудалд байрлах зардал.
  • - Аяллын хөтөч-орчуулагчын зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гадаадад зорчигчдын даатгал

Өдөр 1: УБ-с Улан Үд явах. 

Энэ өдөр орой 18:30 цагт Драгон төвийн өмнө бэлэн ирсэн байна. Нью Жуулчин Турс ХХК-ны 41-27 УБЕ дугаартай хүрэн өнгийн автобусанд суудлаа эзэлнэ. 19:00 цагт “Нью Жуулчин Турс” ХХК-ийн автобусаар УБ-Улан-Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. Шөнө 01 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирж өөрсдийн мөнгөөр хоол идээд 2 улсын хилээр гарна.

-/-/-
 
Улан Үд хот

Өдөр 2: Улан Үд хот. 

Улан-Үд хотод өглөө 07 цагийн үед ирж өглөөний цай буудалдаа уугаад буудалдаа хэсэг амарна. Дараа нь Улан Үд хотын төвтэй танилцан, Улан-Үд хотын дэлгүүр, худалдааны төвөөр явна. Өдөр, оройн хоол. Чөлөөт цаг. Буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Улан Үд-с УБ буцах. 

Өглөөний цай 08:00 цагт ууна. Буудлаа хүлээлгэж өгнө. Дараа нь Иволги дацан явж Итгэл Хамбад хүслээ шивнэнэ. Улан-Үд хотод өдрийн хоол идээд орой 19:00 цагт УБ буцна. 2 улсын хилээр гарна. Хил гараад Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр хоол иднэ. Хилийн ачааллаас шалтгаалан УБ хотод ирсэнээр энэ удаагийн аялал маань өндөрлөх болно.

өглөө/өдөр/-