Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Итгэл Хамбын гадаалах үеийн аялал 3ө, 2ш

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Мөргөлийн аялал
Үргэлжлэх хугацаа:
3өдөр2шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-04
Үнэ
190.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Буудалд байрлах зардал.
  • - Аяллын хөтөч-орчуулагчын зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гадаадад зорчигчдын даатгал

Өдөр 1: УБ-с Улан Үд явах. 

Энэ өдөр 05:30 цагт МҮЭСТО-ны урд цугларч автобусандаа суудлаа эзэлнэ. 06:00 цагт “ Нью Жуулчин Турс” ХХК-ийн автобусаар УБ-Улан Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. Өдөр 12-13 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирнэ. Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр өдрийн хоол иднэ. 2 улсын хилээр гарна. Орой 20-21 цагийн хооронд Улан Үд хотод ирж оройн хоол иднэ. Зочид буудалдаа амарна.                                                         

-/-/орой
 
Улан Үд хот

Өдөр 2: Улан Үд хот. 

Өглөө 08 цагт өглөөний цайндаа орно. 09:00 цагаас Иволга Дацан руу Итгэл Хамбад мөргөхөөр явна. Дацан хүртэл /35 км/. Дацанг гороолж тойрсоны дараа Итгэл Хамбын Өргөөнд орж багшдаа мөргөнө. Өдрийн хоол Дацан дээр иднэ. Өдрийн хоолны дараа Улан-Үд орж дэлгүүрээр орно /Абсолют, Рынок/. Чөлөөт цаг /Хотын төвтэй танилцан, Ленины толгой, Усан Оргилуурын дэргэд зураг авахуулан, Арбатын гудамжаар зугаалан дэлгүүр хэсэх боломжтой/. Оройн хоол 19:00 цагт иднэ. Оройн хоолны дараа Ринбүчи соёлын төв явж Улан-Үд хотыг өндрөөс тольдон харна. Зочид буудалдаа амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Улан Үд-с УБ буцах. 

08:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд өглөөний цайгаа ууна. 09:00 цагт УБ чиглэлд хөдөлнө. Өдөр 12 цагийн үед хил дээр ирж 2 улсын хилээр гарна. Алтанбулагт өөрсдийн мөнгөөр өдрийн хоол иднэ. Хилийн ачаалал гайгүй байвал орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотод ирсэнээр энэ удаагийн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-