Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Истанбул, Анталяа хотын аялал

Xүн ам: Истанбул хот нь Турк улсын хамгийн том хот бөгөөд 13,5 сая хүм амтай, хоёр тивийг тэгнэн оршдог дэлхийн цорын ганц хот юм.

Үзвэрийн газрууд: Ази, Европын тусгаарлaдаг Боспорын суваг нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, ихээхэн хөгжсөн суваг юм. Истанбул хот нь м.э.ө 660 онд анх байгуулагдан сууриа тавиж байсан бөгөөд түүхт Оттоманы эзэнт гүрний нийслэл байсан. Дундад Ази болон Европыг холбодог байсан Торгоны зам үүгээр дайран өнгөрдөг байж. Истанбул хотод жилдээ дунджаар 8 сая гаруй жуулчид зочилдог бөгөөд лалын өвөрмөц соёл, ёс заншил зэрэг нь Истанбулыг зорих жуулчдын тоог өдрөөс өдөрт нэмдэг байна.

Цаг агаар: Газар дундын тэнгисийн зөөлөн дулаан уур амьсгалтай. Өвөлдөө -10+5 хэмийн дулаантай, зундаа 25-30 хэм байдаг.

Мөнгөн тэмдэгт: Туркын  валют Турк Лира /ТRY/,  1 TRY = 800 төгрөг орчим

Метро: Истанбул хотод метрогоор явах нь цаг мөнгө хэмнэдэг. 1,5 лираар метроны нэг удаагийн билет авна.

Такси: Такси нь 1 км 1-2 лира байдаг.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-23, 2017-03-23, 2017-04-13, 2017-05-11, 2017-06-29, 2017-07-13, 2017-08-24, 2017-09-21
Үнэ
3,200,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • • Аялалд заагдсан хоол
  • • Истанбулд буух буудал 3 шөнө
  • • Анталяад буух буудал 2 шөнө
  • • Орон нутгын нислэг
  • • Хөтөч тайлбарлагчын хөлс
  • • Үзвэрийн газрын төлбөр
  • • Истанбул хотод автобус
  • • Анталяа хотод автобус
  • • Угтах үдэх үйлчилгээ.
Улаанбаатар - Истанбул

Өдөр 1: Улаанбаатар - Истанбул . 

Энэ өдөр 09:00д Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан 11:05д Улаанбаатар хотоос Истанбул хот руу ниснэ. Ойролцоогоор 10 цаг ниснэ. Турк улсын хамгийн том, хамгийн эртний түүхтэй Истанбул хотод 16:35д газардана. Зочид буудалруу хөдлөнө. Хэсэг хугацаанд амарсaны дараа 20:00д Истанбул хотод ирсэн анхны оройны хоолоо турк үндэсний зоогийн газарт иднэ. Буудалдаа байрлан амрана.

Оройн хоол

 
Истанбул

Өдөр 2: Истанбул . 

Зочид буудлаас өглөө 8:30-д хөдлөнө. Бид энэ өдрийн Истанбул хотын аялалаа Топкапи ордоноос эхлэнэ. Энэхүү ордон нь 15-19р зууны үед Оттоманы эзэнт гүрний их хаад, султаны амьдардаг байсан харш бөгөөд хааны удмынхны эдэлж хэрэглэдэг байсан алт, мөнгө, шүр сувдан эдлэл зэргээр баялаг юм. Мөн түүнчлэн энэ ордонд Зөнч Мохаммедын хэрэглэж байсан эдлэл зэргийг өдийг хүртэл хадгалагдаж байдгаараа алдартай. Уг ордныг үзэж сонирхосны дараа Истанбул хотын хамгийн алдартай Хөх Сүмээр зочлоно. 16-р зууны үед баригдсан энэхүү сонирхолтой сүмээр аялсанаар Турк улсын түүх соёлыг, тэдний гайхалтай өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрэх болно. Өдрийн хоолыг Турк үндэсний зоогийн газарт иднэ. Үдээс хойш Гранд Ковер Базаар хэмээх энэ эртний гудамжаар зочилно. Уг гудамжинд 4-н мянга гаруй дэлгүүрт алтан эдлэлүүд, хивс, тэргүүтэн худалдаалдаг. Та уг захаар өөрийн хүслээр зугаалан худалдаа хийх боломжтой. Орой зочид буудалдаа хононо.

Өглөө/өдөр/оройн хоол

өглөө/өдөр/орой
 
Истанбул - Анталяа

Өдөр 3: Истанбул - Анталяа. 

Өглөөний цай уугаад буудлынхаа өрөөг хүлээлгэн өгч онгоцны буудалруу хөдлөнө. Орон нутгийн онгоцнд сууж Анталяа хотруу ниснэ. Таныг Анталяа хотод газардахад тосч аван буудалд хүргэнэ. Үдээс хойшдоо өөрийн хүслээр амарч, орчин тойронтойгоо танилцан зугаалах боломжтой. Ингээд орой 20:30-с Туркийн Мянга Нэгэн шөнийн үлгэр шоунд оролцоно. Та Турк улсын өнцөг булан бүрээс ирсэн авьяслаг тогоочдын хийсэн Турк үндэсний идээ ундааг зооглон, алдарт бэлхүүсний бүжиг үзэн шөнө дундыг хүртэл бүжиглэн цэнгэх боломжтой.                                                                                               

Өглөө/оройн хоол

өглөө/өдөр/орой
 
Анталяа

Өдөр 4: Анталяа. 

Та бүхэн энэ өдрийн Анталяа хотын аялалаа Аспедос театраас эхлэнэ. Уг театр нь 15-н мянган хүний багтаамжтай бөгөөд архетиктурын гайхамшигт бүтээл хэмээн дэлхий дахинд алдаршсан бөгөөд театрын аль ч хэсэгт суусан тайзыг бүхэлд нь ямар ч бэрхшээлгүйгээр харах боломжтойгоороо онцлог юм. Өдрийн хоолны дараа үдээс хойш бүхэлдээ таны мэдэлд. Та Анталяагийн гудамжаар зугаалан шоппинг хийх өөрийн хүслээр энэ өдрийн өнгөрүүлнэ. Хэрэв та сайн чанартай хямд үнэтэй бараа худалдан авахыг хүсвэл групп ахлагчдаа хэлэхэд хангалттай. Орой буудалдаа байрлан амрана.

Өглөө/өдрийн хоол

өглөө/өдөр/орой
 
Анталяа-Истанбул

Өдөр 5: Анталяа-Истанбул. 

Өглөөний цайны дараа та бүхэн буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, онгоцны буудалруу хөдлөнө. Анталяа Истанбул чиглэлийн онгоцонд сууж Истанбулд хотод буугаад буудалдаа байрлан амрана. Таны аяллын үеэр Европын хамгийн алдартай, хамгийн том өргөн хүрээг хамарсан хямдрал болох бөгөөд та Истанбул хотын хаанаас ч өөрийн хүссэн барааг хамгийн боломжит хямд үнээр авах боломжтой юм. Орой буудалдаа байрлан амрана.

Өглөөний цай

өглөө/өдөр/орой
 
Истанбул - Улаанбаатар

Өдөр 6: Истанбул - Улаанбаатар . 

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Хямдралын гайхамшгийг дахин нэг мэдэрч хүссэн бүхнээ худалдан авах боломж танд энэ үед ч бас олдох болно. Ингээд болзсон цагтаа буудалдаа цуглан Ататуркын нисэх онгоцны буудалруу хүргүүлэн 19:05-н онгоцоор Улаанбаатар хотруу ниснэ.Истанбул-Улаанбаатарын шууд нислэгт онгоц 10:05-д Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар манай энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Өглөө/өдрийн хоол

өглөө/-/-