Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Испани-Итали улсуудын зуны зугаатай аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-06-24
Үнэ
3,800,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • • Apartment-д байрлах зардал
  • • Барселона-с Венец, Венец-с Ром орох онгоцны тийзний зардал
  • • Хөтөлбөрийн дагуу онгоц буудлаас угтах/үдэх үйлчилгээ
  • • Хөтөлбөрт заасны дагуу хотын аялал
  • • Хөтөлбөрийн дагуу унаа, орон нутгийн хөтчийн хөлс
  • • Хөтөлбөр дээрхи үзвэрийн орох тасалбар
  • • Жуулчдын аяллын даатгал
  • Жич: Энэхүү аяллын үнэ доод тал нь 4 хүн явах үнэ бөгөөд 4-с доош хүн явбал үнэ нэмэгдэнэ.

Өдөр 1: УБ-Барселона. 

Энэ өдөр 06:00 гэхэд Чингис Хаан онгоц буудлын 2 давхрын хүлээлгийн танхимд цугларна. Бүртгүүлж, хил гаалиар шалгуулж Аэрофлот компанийн онгоцоор Москва-р дайрч 1992 оны зуны Олимп болсон Испани улсын Барселон хот ниснэ. Хөтөч тосож зочид буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна. 

-/-/-
 
Барселона

Өдөр 2: Барселона. 

Сонголт 1: Энэ өдөр өглөө эрт 08:00 цагт “Хадан дундах сүм” явж үзнэ. Барселон хотоос 62 км зайтай. /Машин эсвэл вагоноор явж үзнэ/. Оргил хүртэл /1742 м/ гинжин вагон, дүүжингээр явна. Орой буудалдаа амарна.

Сонголт 2: Хотоос 50 км зайтай оршдог усан парк явж өдөржин тоглоно. Буудалдаа амрана.

-/-/-
 
Барселона /Тоглоомын парк/

Өдөр 3: Барселона /Тоглоомын парк/. 

Энэ өдөр хотоос 120 км зайтай оршдог тоглоомын парк явж өдөржин тоглоно. Орой буудалдаа ирж амарна.

-/-/-
 
Барселона /Киноны цэцэрлэгт хүрээлэн/

Өдөр 4: Барселона /Киноны цэцэрлэгт хүрээлэн/. 

Энэ өдөр үдээс өмнө “Киноны цэцэрлэгт хүрээлэн”-ээр зугаална. Дараа нь дэлгүүр, худалдааны төвөөр явна. Орой буудалдаа амрана. 

-/-/-
 
Барселона-Венец

Өдөр 5: Барселона-Венец. 

Буудлаа хүлээлгэж өгнө. Хөтөчтэй хамт онгоц буудал явна. Итали улсын Венец хот руу онгоцоор явна. Хөтөч тосож авч буудалд хүргэж өгнө. Чөлөөт цаг. Буудалдаа амарна. 

-/-/-
 
Венец-Ром

Өдөр 6: Венец-Ром. 

Буудлаа хүлээлгэн өгч нисэх буудал явж Итали улсын нийслэл Ром хот руу ниснэ.  Хөтөч тосож авч Ром хотын аялал хийнэ.  Мөн дэлхийн хамгийн жижиг улс болох Ватикантай танилцана. Зочид буудалдаа   амарна. 

-/-/-
 

Өдөр 7: Ром-УБ. 

Зочид буудлын өрөөгөө эрт хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал явж Москва-р дамжин УБ нисэж маргааш өглөө нь Чингис Хаан онгоц буудалд бууснаар энэхүү зугаатай, дурсамжтай аялал маань өндөрлөнө. 

-/-/-