Yahoo


Санал сэтгэгдэл

Герман-Швейцари-Франц 8ө, 7ш аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-08-22
Үнэ
0.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - Олон улсын нислэгийн 2 талын тийзний үнэ
  • - Зочид буудал /өглөөний цайтай/
  • - Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Орон нутагт хөтөч
  • - Хөтөлбөрийн дагуу хот хооронд болон хот доторхи унаа
  • - Гадаад зорчигчдийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Оройн хоол
  • - Визний хураамж 60 евро буюу түүнтэй тэнцэх монгол мөнгө

Өдөр 1: УБ-Франкфурт-Мюнхен. 

Энэ өдөр өглөө 07:00 цаг гэхэд Чингис Хаан нисэх онгоцны буудалд ирсэн байна. Хил гаалиар шалгуулан орж 09:40 цагаас ХБНГУ-ын Франкфурт хот луу шууд ниснэ. Орон нутгийн цагаар 13:00 цагт Франкфурт хотын ОУ-н нисэх онгоцны буудалд газардана. Унаа, хөтөч тосож авч Германы сайхан хотууд болох Mannheim, Heidelberg, Karlsruhe, Stuttgart, Ulm, Augsburg хотуудаар дайрч Мюнхен хотод ирж буудалдаа амарна. 

-/-/орой
 

Өдөр 2: Мюнхен. 

Өглөөний цайны дараа Мюнхен хотын аялал хийнэ. Үүнд: Хотын гол талбай болох Marienplatz,  Frauenkirche-Эмэгтэйчүүдийн сүм, Neues Rathaus-Хотын захиргаа, 2016 оны ДАШ хөл бөмбөгийн тэмцээн болсон Allianz Arena стадион, BMW Welt- машины музей, Olimpiapark, St.Peter`s Church г.м. Орой Hoefbrauhaus-д шар айраг шимэнгээ Герман ардын дуу хөгжим сонсон Герман улсын үндэсний хоол идэх боломжтой.

өглөө/өдөр/-
 

Өдөр 3: Мюнхен-Фюсен. 

Өглөөний цай буудалдаа уугаад Герман улсын Бавар мужын Фюсен-ны ойролцоо орших "Neuschwanstein" шилтгээнийг үзэж сонирхохоор явна. Замд ойролцоогоор 1 цаг 30 мин зарцуулагдана. Тус шилтгээн нь Баварын хаан 2-р Людвиг-н гэр бөгөөд тэрээр уг шилтгээнд насан эцэстлээ буюу 1886 он хүртэл амьдарч байжээ. Өдгөө уг шилтгээн нь жуулчдын зорин очдог газрын нэг болсон бөгөөд жилд 1,3 сая жуулчдыг хүлээн авдаг байна. Манай аялагчид тус шилтгээнийг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно.  

өглөө/өдөр/-
 

Өдөр 4: Фюсен-Женев. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Швейцарийн Женев хот руу явна.  Хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Европын хамгийн өндөрт цацардаг Jet d`Eau усан оргилуур болон Женевийн алдарт цэцгэн цагийг үзэж сонирхох боломжтой. Мөн НҮБ-н гудамж, алдарт "Эвдэрхий Сандал" зэргийг үзэж сонирхоно. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 5: Женев-Парис. 

Өглөөний цайгаа уугаад Парис хот явна. Парист Конкордын талбай, Парисын Дарь Эхийн сүм, Ялалтын хаалга,Опера зэргийг үзнэ. Үдээс хойш дэлхийн 7 гайхамшигийн нэг Эйфелийн цамхагаас Парис хотыг бүхэлд нь тольдон харна. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 6: Парис. 

Өглөөний цайны дараа манай Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхон, Мөн Парис хотын дундуур урсах Сена мөрнөөр завин аялал хийнэ. 

өглөө/өдөр/-
 

Өдөр 7: Парис-Франкфурт. 

Өглөөний цайгаа буудалдаа уугаад галт тэрэгний буудал явж --- цагийн галт тэргээр Франкфурт хот явж --- цагт Франкфурт хотод ирнэ.  Франкфурт хотоор товч аялаад чөлөөт цаг. Чөлөөт цагаар шоппинг хийх боломжтой. Буудалдаа амарна

өглөө/өдөр/-
 

Өдөр 8: Франкфурт-УБ. 

Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлаа хүлээлгэн өгч 11:00 цагт нисэх онгоцны буудал явж, 14:30 цагийн нислэгээр УБ нисч маргааш өглөө нь 05:10 цагт газардаж дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. Манай аяллыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа. 

өглөө/-/-