Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин - Хайнан

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-23, 2017-03-16, 2017-04-20, 2017-05-25, 2017-06-15, 2017-07-13, 2017-08-24, 2017-09-29
Үнэ
1,090,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – Саняа – Бээжин – УБ нислэгийн тийз таксын хамт
  • Бээжинд 3 одтой, Саняа-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй орон нутгийн хөтөч
  • Орон нутгийн хөтөч
  • Аяллын үнэ нь 10-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Саняа

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Саняа. 

Энэ өдөр Улаанбаатараас Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Үргэлжлүүлэн Саняа хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч зочид буудалд хүргэж үйлчилнэ. Ирээд буудалдаа байрлан амарна.

-/-/-
 
Саняа

Өдөр 2: Саняа. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хайнаны алдарт цэвэр Сувд болон Болорын үйлдвэрээр зочилно. Энд та төрөл бүрийн сувд, шүрийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар танилцахаас гадна хүсвэл өөрийн сонирхсон болор, сувдан чимэглэлийг худалдан авах боломжтой. Үргэлжлүүлэн Дэлхийн Миссийн олон удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байсан Гоо Үзэсгэлэнгийн Титэм хэмээх ордоныг гаднаас нь сонирхон, дурсгалын зураг авахуулна. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Саняа

Өдөр 3: Саняа. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт цуглан Саняа хотын Сармагчингийн Вант улс руу явна. Жуулчны автобусаар ойролцоогоор цаг гаран явсны дараа арал дээр ирнэ. Дараа нь далай дээгүүр cable car –аар аялан Нанван Сармагчингийн арал дээр очиж сармагчингийн Вант улстай танилцан тэдний урлагийн тоглолтыг үзэх боломжтой. Уг аралд ойролцоогоор 2000 сармагчин амьдардаг бөгөөд эдүгээ жуулчдын очих дуртай газрын нэг хэдийнээ болж чаджээ. Хөгжилтэй бяцхан сармагчингуудын тоглолтыг үзэж сонирхсоны дараа буцаад хотын зүг хөдөлнө. Замдаа Хайнан мужийн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Далайн амьтны бүтээгдэхүүний үйлдвэрээр зочилно. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Саняа

Өдөр 4: Саняа. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийн, далайн эрэг дээр амран наранд биеэ шаран алжаал тайлж амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчилэхгүй/

өглөө/-/-
 
Саняа – Бээжин

Өдөр 5: Саняа – Бээжин. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Тогтсон цагт цуглан Саняа хотын нисэх онгоцны буудлаас Бээжин хот руу ниснэ. Ойролцооогоор 4 цагийн дараа Бээжин хотод газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Замдаа Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохиогдож байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Буудалдаа ирээд байрлан амарна.

өглөө/өдөр/-
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 6: Бээжин - Улаанбаатар . 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө-/-/-