Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин - Бэйдайхө

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-05-20, 2017-06-24, 2017-07-22, 2017-08-19, 2017-09-16
Үнэ
1,650,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – УБ нисэх онгоцны билэт, таксийн хамт
  • Бээжин, Нандайхөд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд, нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр бууна. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын аяллаа эхлүүлнэ. Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Мөн Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайд ирж дурсгалын зураг татуулах боломжтой. Дараа нь Цагаан Хэрэмээр аялна. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

-/өдөр/орой
 
Бээжин - Бэйдайхө

Өдөр 2: Бээжин - Бэйдайхө. 

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бэйдайхө хот руу хөлгийн жолоо зална. Автобусаар ойролцоогоор 5 цаг явна. Ингээд Бэйдайхөд ирээд өдрийн хоолондоо орно. Дараа нь Далайн паркаар зугаална. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

өглөө/өдөр/орой
 
Бэйдайхө

Өдөр 3: Бэйдайхө. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа далайн эрэг хүргүүлэн хоёр давхар Усан онгоцонд сууж далайгаар аялна. Өдрийн хоолны дараа Алтан Элсэн арлын музейн цогцолбороор зочилно. Энд та тасалбарт багтсан зүйлсээр тоглож наадах боломжтой бөгөөд мөн өөрийн зардлаар аялагчдад зориулсан төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж, алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэх боломжтой. /моторт завь унах, пэнтбол тоглох, бартаат замын машин унах гэх мэт/. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/-/орой
 
Бэйдайхө - Бээжин

Өдөр 4: Бэйдайхө - Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бэйдайхө хотын зүг хөдөлнө. Ойролцоогоор 5 цагийн ирнэ. Ингээд оройн хоолонд орсны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/-/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 5: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт цуглан Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу буцна. Ойролцоогоор 2 цагийн дараа Улаанбаатарт газардсанаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

өглөө/-/-