Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин-Шанхай

Хүн ам: Шанхай хот нь бизнес, аялал жуулчлал, эдийн засаг хөгжсөн Хятадын том хотуудын нэг юм. Ойролцоогоор 20 сая гаруй хүн ам оршин суудаг.

Үзвэрийн газрууд: Шанхайд Вайтань, Нанжин Лү, Дэлхийн Эдийн Засгийн төв 101 давхар, Хаппи Валлей болон Лааны тосон байшин зэрэг болно. Бээжинд Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн - ийн талбай, 8850 -аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.

Цаг агаар: Уур амьсгалын хувьд чийглэг байдаг бөгөөд өвөлдөө +4 градус байдаг бол зундаа 35градус хүртэл халдаг байна. Бээжин хотын уур амьсгалын хувьд манай Улаанбаатар хотын цаг агаартай нилээн ойролцоо байдаг.

Мөнгөн тэмдэгт: Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 320 төгрөг орчим.

Метро: Метроны хувьд хамгийн ойр газар хүрэхэд 3 юань байдаг.

Такси: Шанхайд такси 16 юанаас эхэлдэг бөгөөд 3 км дотор явахад 16 юань төлдөг бол 3 км -ээс илүү явсан 1 км тутамд 2.4 юань нэмэгддэг байна. Такси Бээжин хотод 14 юанаас эхэлдэг. дотор явахад 14 юань хэвээрээ байна. Харин түүнээс цааш 1 км тутамд 2 юань нэмэгдэж явдаг.

Худалдааны төвүүд: Нанжин Лү /南京路/, Лунхуа Шичан /龙华市场/, Лү Жиа Зүй /陆家嘴购物/ гэх зэрэг болно. Шанхай хот нь бусад Хятадын хотуудыг бодвол өртөг өндөр, түүнийгээ дагаад юмных нь үнэ харьцангуй үнэтэй байдаг байна. Бээжинд Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү /雅宝路/.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-8, 2017-05-13, 2017-06-17, 2017-07-22, 2017-08-26, 2017-09-30
Үнэ
1,890,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – Шанхай - Бээжин – УБ нислэг болон вагоны тийз, билет, таксын хамт
  • Бээжин, Шанхайд 3 * зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Шанхай, Бээжин маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 16-аас дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Шанхай

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Шанхай. 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын галт тэрэгний буудал хүргэж өгнө. Эндээс та хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Шанхай хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. 

орой
 
Шанхай

Өдөр 2: Шанхай. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Шанхай хотын аялалдаа гарна. Азидаа хамгийн өндөр барилгад тооцогддог 101 давхар бүхий Дэлхийн худалдааны төв болох “World Financial Center”-ийн 100 давхарт гарч Шанхай хотыг бүхлээр нь харж сонирхоно. Дараа нь Чэн Хуан хэмээх Шанхайн 600 жилийн түүхтэй, эртний барилга байгууламжыг тэр чигээр хадгалж ирсэн бүсээр айлчилна. Энд та эртний Шанхай хотын дүр төрхтэй танилцахаас гадна төрөл бүрийн эртний эдлэл, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой бөгөөд төрөл бүрийн нутгийн онцлогтой зууш амттанг худалдан авч амтлах боломжтой юм. Ингээд оройн хоолны дараа Нанжин хэмээх алдарт гудамжаар зугаална. Энд та тухайн үед Шанхай хот Английн колон байх үед баригдаж байсан эртний барилга байгууламжыг гаднаас нь үзэж сонирхохоос гадна төрөл бүрийн худалдан авалт хийх боломжтой юм. Дараа нь Шанхай хотын Хуан Пү мөрнөөр усан онгоцоор зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

/өглөө/өдөр/орой/
 

Өдөр 3: Шанхай. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул орон нутгийн хөтөч, унаагаар үйлчлэхгүй/ 

өглөө/-/-
 
Шанхай - Бээжин

Өдөр 4: Шанхай - Бээжин. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Шанхай хотын галт тэрэгний буудал хүргүүлж, хурдан галт тэргээр Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Бээжин хотын галт тэрэгний буудалд бууна. Энэ үед хөтөч, унаа таныг тосон авч буудалд хүргэж үйлчилнэ. Замдаа Бээжингийн Тиэн Ан Мэн талбай, Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж гаднаас нь үзэж сонирхоно. Ингээд буудалдаа байрлан амарна. 

өглөө/-/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 5: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-