Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Пусаны шоппинг аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шоппинг аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-28, 2017-05-26, 2017-06-23, 2017-07-28, 2017-08-25, 2017-09-29
Үнэ
1,790,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв өрөөнд ганцаар байрлавал нэмж: 300 000 төгрөг төлнө/
  • - Аяллын хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээ
  • - Аяллын үед үйлчилэх 25 хүний суудалтай автобус
  • - 3 удаа өглөөний цай болон хөтөлбөрт заагдсан өдөр, оройн хоол
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Визний үйлчилгээ
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Аяллын хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
Улаанбаатар – Пусан

Өдөр 1: Улаанбаатар – Пусан. 

Чингис Хаан ОУНОБ - дээр тогтсон цагт цугларна. Үдээс хойш 13:40 цагт Улаанбаатараас нисч 17:00 цагт  Солонгос улсын  Пусан хотын ОУНОБ - д бууна. Нисэх онгоцны буудлаас шууд оройн хоолны зоогийн газарт  очиж оройн зоог бариад түүний  дараа зочид буудалдаа ирж амарна.

 
Пусан

Өдөр 2: Пусан. 

Зочид буудалдаа өглөөний цай ууна. Аяллын эхэнд Пусан хотод байдаг АНДЭЗХА –ны байрыг үзнэ. Энэ байр нь 2005 онд 13-р АНДЭЗХА-ын ОУ-ын хуралд зориулж солонгосын уламжлалт архитектороор барьсан барилга юм. Дараа нь Dalmaji Hill далайн эргийн толгод дээр гараад мөн Yonggungsa гэдэг эртний буддын сүмд очиж үзнэ. Үдээс хойш Haeundae далайн эрэг рүү явна. Мөн өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalk шилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Түүний дараа оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна. 

өглөө/өдөр/орой
 
Пусан

Өдөр 3: Пусан . 

Зочид буудалдаа өглөөний цай ууна. Энэ өдөр бүтэн өдөр худалдаа хийх боломжтой шоппинг аяллын өдөр. Солонгос улс нь Ази тивд эдийн засгийн хөгжлөөрөө дөрөв дүгээр байранд ордог бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ –ээрээ дэлхийд эхний 30-д ордог улс юм. Пусан хот нь Солонгос улсын нийслэл Сөүл хотын дараах том хот, энд худалдаа наймаа их хөгжсөн байдаг. Аяллын хөтөлбөрт Gukje Market, ( Бүх төрлийн бараа байдаг Солонгосын нэртэй хамгийн том зах), Lotte Outlet (140 брэндийн дэлгүүр байдаг ), Daiso( Японы дэлгүүр, 100 иэний дэлгүүртэй адилхан төрөл бүрийн бараа нэг үнээр зарагддаг ) гэх мэт худалдааны газруудаар аялна. Шоппинг хөтөлбөрийн дараа оройн зоог бариад зочид буудалдаа ирж амарна.

өглөө/-/орой
 
Пусан - Улаанбаатар

Өдөр 4: Пусан - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 07:00 цагт зочид буудлаас хөдлөөд Пусан хотын Gimhae ОУНОБ – д хүргүүлнэ. 10:35 цагт Пусан хотоос нисч  Улаанбаатарт 14:35 цагт буух ба аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-