Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Пусан хот

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-29
Үнэ
2,450,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв өрөөнд ганцаар байрлавал нэмж: 380 000төгрөг төлнө/
  • - Аяллын хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээ
  • - Аяллын тусгай автобус
  • - Аяллын хоол
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - Визний үйлчилгээний зардал
  • - Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Аяллын хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
Улаанбаатар – Пусан

Өдөр 1: Улаанбаатар – Пусан. 

Чингис Хаан ОУНОБ - дээр тогтсон цагт цугларна. Үдээс хойш 15:00 цагт Улаанбаатараас нисч 19:30 цагт  Солонгос улсын  Пусан хотын ОУНОБ - д бууна. Нисэх онгоцны буудлаас шууд оройн хоолны зоогийн газарт  очиж оройн зоог бариад түүний  дараа зочид буудалдаа ирж амарна.

-/-/орой
 
Пусан

Өдөр 2: Пусан. 

Зочид буудалдаа өглөөний цай ууна. Аяллын эхэнд Пусан хотод байдаг АНДЭЗХА (Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа)–ны байрыг үзнэ. Энэ байр нь 2005 онд 13-р АНДЭЗХА-ын ОУ-ын хуралд зориулж солонгосын уламжлалт архитектороор барьсан барилга юм. Дараа нь Dalmaji Hill далайн эргийн толгод дээр гараад мөн Yonggungsa гэдэг эртний буддын сүмд очиж үзнэ. Өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalk шилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Түүний дараа оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна. 

өглөө/өдөр/орой
 
Пусан

Өдөр 3: Пусан . 

Энэ өдөр Пусан хотын Gamcheon Culture Village, BIFF талбай болон Jagalchi загасны захаар аялна. Өдрийн хоолны дараа Gukje Market, ( Бүх төрлийн бараа байдаг Солонгосын нэртэй хамгийн том зах) –д худалдаа хийнэ. Дараа нь  оройн зоог бариад зочид буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
Пусан

Өдөр 4: Пусан . 

Үдээс өмнө Haeundae далайн эрэг руу явна. Дараа нь  Солонгосын спа-д орж алжаалаа тайлна. Өдрийн хоолны дараа 140 брендийн дэлгүүрүүд байдаг  Lotte Outlet – д худалдаа хийнэ.  

өглөө/өдөр/орой
 

Өдөр 5: Пусан - Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 07:00 цагт зочид буудлаас хөдлөөд Бусан хотын Gimhae ОУНОБ – д хүргүүлнэ. 11:00 цагт Бусан хотоос нисч  Улаанбаатарт 14:00 цагт буух ба аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-