Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бурхан багшийн зам мөрөөр - Энэтхэг, Непалын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Мөргөлийн аялал
Үргэлжлэх хугацаа:
9өдөр8шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-26, 2017-03-26, 2017-04-23, 2017-05-28, 2017-06-25, 2017-07-23, 2017-08-27, 2017-09-24
Үнэ
3,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - УБ – Бээжин – Дели – Бээжин – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • - Энэтхэгт 4 одтой, Бээжинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны нутгийн онцлогтой хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобус
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Орон нутгийн хөтөч
  • - Монгол хэлтэй хөтөч
Улаанбаатар - Бээжин - Дели

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Дели . 

Энэ өдөр Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа газардана. Үргэлжлүүлэн Энэхтхэгийн нийслэл Дели хот руу ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа Дели хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

-/-/-
 
Дели - Бодгаяа – Вайшали

Өдөр 2: Дели - Бодгаяа – Вайшали. 

Өглөөний цайны дараа Дели хотын аялал хийнэ. Дараа нь Бодгаяа руу ниснэ. Бодгаяа хотоос Наланда, Ражгир-р зочилно. Наланда – МЭӨ 5-р зуунд байгуулагдсан дэлхийн хамгийн эртний болоод хамгийн том шашны их сургуулиудын нэг байсан бөгөөд асар том улаан тоосгон туурь болон суврагууд , нутгийн архелогийн музей зэргийг үзнэ. Ражгир – МЭӨ 5-р зуунд Ажатшатру хаан нийслэлээ өнөөгийн Патна хот руу нүүлгэх хүртэл Ражгир нь Магхад гүрний нийслэл байжээ. Энэ газар Будда бурхан 12 жил мөргөл үйлдэж, анх гэгээрэлд хүрсэн газар буюу өдгөө Ражгир нь Буддын мөргөлийн нэгэн чухал газар болсон байна. Дараа нь Ажатшатру хааны цайз, Venuvana, Swarna Bhandar, the Cyclopean хэрэмээр аялна. Үүний дараа Амар амгалангийн суврага Peace Pagoda – д зочилно. Орой нь Вайшалид  зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Вайшали – Кушнигар - Варанаси

Өдөр 3: Вайшали – Кушнигар - Варанаси. 

Өглөөний цайны дараа Бодгаяагаар хийх сонирхолтой аялал маань эхэлнэ. Бодгаяа нь Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байдаг Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн газар төдийгүй Бурхан багшийн амьдарч байсан тэр цагт энэ газар нь Урувэла гэгддэг Буддын шашны мөргөлчидийн хамгийн их ирдэг гол 4 газруудын нэг байжээ. Бодгаяагийн гол хоёр ариун газар нь Махабодь сүм болоод Бодь мод юм. Бодь модыг тойроод бусад олон төрлийн Буддын уламжлалт (Япон, Түвд, Бутан, Ветьнам, Тай г.м) сүм, дуганууд байдаг. Бурхан багшийн  бурхны дүрийг олсон энэхүү ариун газар нүгэл, хилэнцээ арилгаж, буяныг хураахаар жил бүр сая сая мөргөлчид Бодгаяад хуран цугладаг байна. Мөргөлийн улирлын үеэр өнгөлөг орхимж тавьсан лам нар өдөр, шөнөгүй бясалгал хийж мөн тэд Бурхан багшийн хийдэг байсан шиг бурхны ном үзэж, суврага болон бурхадад өргөл өргөж, ариун Махабодь сүмийг тойрон гороолж байгааг харах болно. Шашин, мөргөлийн хот болсон энэ газар нь Буддын шашинтануудаас гадна Хинди шашинтануудын ч сүсэглэдэг газар билээ. Бодь модоороо алдартай Махабодь сүмд Бурхан багш Бурханы дүрийг олох их эрдэм сурсан гэдэг. Бурхан багш доор нь сууж бясалгал хийдэг байсан уг Бодь мод нь Пипал модны төрөл бөгөөд энэхүү мод нь тэр цагаас хойш өдгөө хүртэл ургасаар байгаа гэлцдэг. Үдийн хоолны дараа Варанаси руу явна. Ирээд буудалдаа байрлаж түр амарна. Орой Ганга мөрний  эрэг рүү буун, завинд сууж, мөргөлчид ариун Ганга мөрөнөө тахиж буй  Хинду шашны зан үйлийг нүдээр үзнэ. Оройн хоолоо зочид буудалдаа зооглоно. Ингээд буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Варанаси – Кушинагар

Өдөр 4: Варанаси – Кушинагар. 

Өглөө эрт Ганга мөрнөөр завитай зугаалан, Ганга мөрний баруун хэсэгт орших мөргөлийн тагз, байшин бүхий мөргөлийн газар очно. Үүрийн гэгээ орох үеэр энд маш олон тооны мөргөлчид ирж ариусах угаалга үйлдэх, мандаж буй наранд сүсэглэн мөргөх зэрэг шашны зан үйлүүдийг хийдэг. Ганга мөрөнд завин дээрээс нар мандахыг харахад сэтгэл сэргэсэн сайхан мэдрэмжийг та мэдрэх болно. Үүний дараа Алтан сүм (учир нь уг сүмийн дээврийг алтадан урласан) гэгддэг Вишванат сүмээр зочилно. Өглөөний цайны дараа Сарнатыг үзэх аялалдаа гарна. Сарнат  нь Варанасаас 10 км-ын зайд оршдог бөгөөд энэ газар Бурхан багш шавь нартаа анхны сургаалиа айлдаж, эндээс анх Бурханы номлол түгсэн гайхамшигт домогт газар юм. Тэртээ хол МЭӨ 3-р зууны үед Энэтхэгийн ард түмнийг анх удаа бүхэлд нь нэгтгэсэн Их хаан Ашокийн тушаалаар Буддын шашны янз бүрийн сургууль, суврага, сүм, хийдүүдийг энд барьж босгожээ. Бид Ашок хааны тэрхүү их бүтээн байгуулалтын үеийн олдворуудын архелогийн музейд зочилж, тухайн үеийн уран зургийн олдвор цуглуулгыг үзэж сонирхоно. Энэ музейн хамгийн гайхалтай үзвэрүүдийн нэг болох өнөөгийн Энэтхэг улсын төрийн тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон 4 талт арслан бүхий алдарт Ашокийн баганыг нүдээр үзэх болно. Мөн Махабодь Буддын сүмээр зочилж, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр алжаалаа тайлан алхана.  Дараагаар нь Дамика Суварга гэдэг сүм, хийдүүдийн туурь газраар зугаална. Ингээд орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Кушинагар – Лумбини

Өдөр 5: Кушинагар – Лумбини. 

Өглөөний цайны дараа Кушинагар хот руу зорин явна. Энэ газар Бурхан багш 80 настайдаа Нирван дүр үзүүлж, орчлонгийн дахин төрөх мөнхийн хүрднээс чөлөөлөгдсөн гэдэг. Түүнийг өөд болсны дараа Мукта Бандана суврагыг түүний чандараар барьж босгожээ. Үдийн хоолны дараа Лумбини рүү явна. Ирээд зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Лумбини – Сравасти

Өдөр 6: Лумбини – Сравасти. 

Өглөөний цайны дараа Бурхан багш мэндэлсэн Лумбини хот руу явна. Түүний ээж Маяадеви өөрийн төрсөн нутаг руугаа явах замдаа Лумбинид Бурхан багшийг төрүүлсэн гэдэг. Дараа нь Сравасти хотыг зорих замдаа The Retreat зочид буудалд үдийн хоолонд орж, орой Сравастид ирэн зочид буудалдаа амарна.

өглөө/өдөр/орой
 
Сравасти –Варанаси- Дели

Өдөр 7: Сравасти –Варанаси- Дели. 

Өглөөний цайны дараа Сравасти хотоор хийх аялалдаа гарна. Бурхан багшийн үед Сравасти нь Косала Хаант улсын нийслэл байжээ. Бурхан багш энд Жэтвана гэдэг цэцэрлэгт хүрээлэнд 24 борооны улирлыг өнгөрөөсөн гэдэг. Үдийн хоолны дараа Варанаси хотоос Дели хот руу ниснэ.

өглөө/өдөр/орой
 
Дели - Бээжин

Өдөр 8: Дели - Бээжин. 

Өглөөний цайны дараа нийслэл Дели хоттой танилцах аялал эхэлнэ. 12-р зуунд Энэтхэгт анх Муслим шашныг нэвтрүүлсэн Күтаб-Уд-Дин Айкаб хаан Дели дахь хамгийн сүүлийн Хинду шашны хаант засгийг унагаж, ялалт байгуулснаар ялалтын цамхаг болгон Күтаб Минарыг бариулжээ. Энэ нь 73 м өндөр, Энэтхэг дахь хамгийн өндөр Муслим шашны гонх юм. Үүний дараагаар Дэлхийн 1-р дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийнхээ дурсгалд зориулж, нэрсийг нь сийлсэн Энэтхэгийн энх тайваны хаалга India Gate үзэж, холгүй байрлах Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын ордон зэргийг үзнэ. Орой нь Бээжин хот руу ниснэ. Ирээд зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 9: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Ингээд тогтсон цагт буудалдаа цуглан унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-