Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бугат - Ордосын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-29
Үнэ
1,080,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бугат – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • Бугат, Ордос хотод 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Орон нутгийн Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 25-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бугат - Ордос

Өдөр 1: Улаанбаатар - Бугат - Ордос. 

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бугат хот руу JU8883 нислэгээр 07:00 цагаас ниснэ. Ойролцоогоор 3 цагийн дараа буюу орон нутгийн цагаар 08:45 цагт Бугат хотын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Чингисийн Онгон /150км/ хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар хүрнэ. Энд та тухайн үеийн Чингисийн өргөө, агт морь, албад цэрэг зэрэг үзмэртэй танилцаж, түүхийн хотхоноор зугаална. Өдрийн хоолны дараа Канба шинэ дүүргийн Ордос музейгээр зочилно. Оройн нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.   

-/өдөр/орой
 
Ордос

Өдөр 2: Ордос. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Ингээд Ордосын Амьтны хүрээлэнгээр зугаална. Өдрийн хоолны дараа Усан парк /90км/ руу хүргүүлнэ. Энд та хагас өдрийн турш тоглож наадсаны дараа оройн хоолондоо ороод зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Ордос - Бугат

Өдөр 3: Ордос - Бугат. 

Өглөөний цайгаа уусны дараа цэвэр төвд маягийн Шарын шашны хийд болох Бадгар хийдээр /90км/ зочилно. Уг сүм нь маш эртний түүхтэй бөгөөд шарын шашин сонирхогч зочин гийчид ирж үзэж сонирхдог байна. Энд та олон Өвөр Монгол лам нартай таарах бөгөөд хийдийн тайлбарлагч нь хүртэл Өвөр Монгол охин байх нь сонирхолтой. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой.  Орой нь Бугат хот руу хүргүүлэн буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бугат - Улаанбаатар

Өдөр 4: Бугат - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бугат хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн   JU8883 нислэгээр 09:45 цагаас Улаанбаатар хот руу буцна. Ойролцоогоор 3 цагийн дараа буюу 13:45 цагт газардсанаар энэ удаагийн түүх дурсгал, дурсамжаар дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-