Yahoo


Санал сэтгэгдэл

Дубай-Шууд нислэгтэй

Жилд ганц тохиох ховор боломжийг ашиглан Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу шууд нислэгээр ая тухтай нисэн, Дубай болон Абу Даби хотоор аялж, хотын зүрхэн хэсэгт байрлах 4 одтой зочид буудалд байрлан мартагдашгүй аяллыг бид санал болгож байна. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-03-27
Үнэ
3,790,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Дубай хотод 4 одтой зочид буудлын хоёр ортой энгийн өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно/
  • УБ- Дубай-УБ нислэгийн тийз таксын хамт
  • Хөтөлбөрт заасан тооны Араб маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Бурж Халифа цамхагын 124-р давхарт гарах тасалбар
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Визний хураамж
  • Монгол хэлтэй хөтөч
  • Орон нутгийн хөтөч
Улаанбаатар-Дубай

Өдөр 1: Улаанбаатар-Дубай. 

Энэ өдөр бид өглөөний 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч 09:00 цагт Улаанбаатар хотоос Дубай хотын зүг хөөрнө. Ойролцоогоор 9 цаг үргэлжлэх нислэгийн дараа орон нутгийн цагаар 12:55 цагт Дубай хотын нисэх онгоцны буудалд газардана. Энэ үед биднийг орон нутгийн хөтөч болон жуулчны автобус тосон авч зочид буудалд хүргэнэ. Буудалдаа байрлаж хэсэг амарсны дараа оройн 17:00 цагт Дубайн голоор Арабын үндэсний Дхов усан онгоцоор зугаалж, шөнийн үзэсгэлэнг тольдон Араб үндэсний хоол зооглон эхний үдшийг сайхан өнгөрөөнө. Орой зочид буудалдаа ирэн амарна.

-/өдөр/орой
 
Дубай

Өдөр 2: Дубай. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод Арабын Нэгдсэн Эмират улсын 2 дахь том хот болох Дубай хоттой танилцах аяллаа эхлүүлнэ. Энэхүү аяллаа бид дэлхийд ганц 7 одтой зочид буудал Бүрж Ал Арабын ойролцоо зураг авахаар зогсоно.  Дараа нь Дубай хотын хуучин хэсэг болох Бастакиа явах замдаа Дубай хотыг удирддаг гэр бүлүүдийн гайхалтай тансаг харшуудыг харна. Өдрийн хоолны дараа бид гайхамшигт элсэн цөлөөр жийп хөлөглөн аялаад тэндээ Араб маягийн барбекю зооглонгоо бэлхүүсний бүжиг сонирхож усан тамхи шиша татаж үзэн мартагдашгүй нэгэн оройг өнгөрүүлнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

 
 
өглөө/өдөр/орой
 
Абу Даби

Өдөр 3: Абу Даби. 

Өглөөний цайны дараа бид дэлхийн хамгийн өндөр цамхаг Бүрж Халифагийн 124 давхарт гарч хотыг тольдоно дараа нь Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хоттой танилцах аяллаа эхэлнэ. Замдаа бид алдарт Ферари парк болон  Яас хэмээн нэрлэгддэг арлаар дайран өнгөрнө. Дэлхийн хамгийн том лалын сүмүүдийн нэг битүү гантиг болон алтаар шигтгэгдсэн үзэсгэлэнт Шэек Заяд Гранд лалын сүмээр зочилно. Дараа нь Абу Даби хотын их дэлгүүр болох Марина Моллоор зочилно. Орой нь зочид буудалдаа ирж амарна.


өглөө/өдөр/орой
 
Дубай

Өдөр 4: Дубай. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Чөлөөт өдөр. Энэ өдөр та зочид буудлаас ердөө 5-15 минутын зайд байрлах Алтны зах болон Дубай хотын томоохон их дэлгүүрүүдээр худалдаа хийх боломжтой. 

 
өглөө/-/-
 

Өдөр 5: Дубай-Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд тодорхой цагт цуглан Дубайн олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Орон нутгийн цагаар 17:00 цагт хөөрч Улаанбаатарт дараа өглөөний 04:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

өглөө