Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Америк мөрөөдөл

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шинэ содон аялал
Үргэлжлэх хугацаа:
10өдөр9шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-03-01, 2018-04-13, 2018-06-08, 2018-07-20, 2018-08-10, 2018-09-07, 2018-10-19, 2018-11-09
Үнэ
7,900,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Улаанбаатар – Лос Анжелес – Улаанбаатар олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан өглөөний цай
  • Орон нутгийн хөтөч
  • Жуулчны унаа
  • Онгоцны буудлаас тосох/үдэх
  • Хөтөлбөрт багтсан үзвэрийн төлбөр
  • Аяллын даатгал
  • Визны хураамж

Өдөр 1: Улаанбаатар - Лос Анжелес. 

Энэ өдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өдөр 15:00-д цуглараад КОРЕАН АЙР-ийн KE868 нислэгээр 00:55 цагт нисээд орой 04:00-д ИНЧЕОН олон улсын Онгоцны буудалд газардана. Энэ өдөр та бүхэн Солонгост ИНЧЕОН олон улсын Онгоцны Зочид буудалд хоноод маргааш нь үргэлжлүүлэн үдээс хойш KE17 нислэгээр 15:00 цагт Лос Анжелесийн чиглэлд ниснэ. Нислэг ойролцоогоор 12 цаг орчим үргэлжилнэ.                     

-/-/-
 

Өдөр 2: Лос Анжелес – Hollywood. 

Энэ өдөр  нисэх онгоцны буудлаас хөтөч тосон аваад зочид буудалд байрлуулна. Hollywood – кинобизнесийн нийслэлд тавтай морил. Та дэлхийн киноны одуудын нэрсийг таван хошуунд байрлуулсан Hollywood гудамжаар аялж алдартнуудын гар хөлийн хээний урд дурсгалын зураг татуулах боломжтой. Орой нь буудалдаа байрлан амарна.

-/-/-
 

Өдөр 3: Санта-Барбара – Сан-Франциско. 

Энэ өдөр бид Америкийн Ривьер гэж нэрлэгдэх Санта-Барбарагийн алдартай газруудаар зугаална.  Нуман фасадтай цэвэрхэн цасан байшнуудыг сонирхон харж болох ба  испанийн олон өнгөт хавтан ба  улаан вааран дээвэртэй барилгуудыг харж болно.  Мэдээж 10 гаруй жил 90-ээд онд гарч байсан  телевизийн сериалын зураг авсан  хотыг харна. Дараа нь бид Качумагийн өндөр уулын нуурны Санта-Инесийн хөндий  болон калифорнийн вино  үйлдвэрлэлийн газрыг үзнэ.  Мөн Солвенгийн данийн тосгоноор зугаалах ба  цагаан гаатай байшин, гоёл чимэглэлийн салхин сэнс зэргийг жуулчин бүр сонирхон үздэг.  Та  яг л  Европт явж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрнө. Хэрвээ та хүсвэл орон нутгийн дарс, калифорний виног амсаж болно. /15 ам.доллар/.  Цааш Сан-луис Обиспогоор дайран компьютерийн технологийн орчин үеийн хот  болох Сан-Франциско-д ирнэ. Орой нь буудалд байрлан амарна.

өглөө/-/-
 

Өдөр 4: Сан-Франциско . 

Энэ өдөр бид Америкийн хамгийн сайхан, хамгийн романтик, хамгийн зочломтгой хот болох Сан-Франциско хотоор аялна. Эхлээд бид Соёл урлагийн ордон,  дараа нь алдарт улаан  гүүр болох “Golden Gate”  /Алтан хаалга/-аар  зочилно. Дараа нь бид Сан-Франциско  хотын орчин үеийн дизайн бүхий бетон, шилэн бизнесийн төв болох /Downtown/-г харна. Мөн Сан-Франциско хотыг бүхэлд нь тольдох Ихэрүүдийн толгод дээр гарна. Үдээс хойш та загасчдын онгоцны зогсоол “Fisherman’s Wharf”-р зугаалж,  шинэхэн загас, хавч зооглох боломжтой ба хотын төвд талбай болох “Union Square”-д  байрлах “MACY`s, “Neiman Marcus болон Saks Fith Avenue, алдартай дэлгүүрүүдээр орж болно. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 

Өдөр 5: Йосемити Парк. 

Энэ өдөр бид Сан-Франциско хотоос хэдхэн цагийн зайд Сьерра-Невада уулын гол  цөмд байрладаг Йосемити Паркийг үзнэ. Америкчуудын хамгийн их хайртай АНУ-ын үндэсний парк нь 2015 онд 150 жилийн ойгоо  тэмдэглэж байсан юм.  Тус парк нь өндөр хавцалуудаар хүрээлэгдсэн бөгөөд оройлцоогоор /900 м/ ба тус бүр өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь: Эль Капитан, Купол, Гризди оргил гэх мэт нэрлэдэг байна. Хэрвээ та тэнд бэлчиж байгаа буган сүрэгтэй тааралдвал битгий гайхаарай мөн “Болгоомжтой бай баавгайтай!” гэсэн самбар ч тааралдаж болно. Дараа нь бид Индианчуудын музейгээр орох ба Хойд Америкийн хамгийн өндөр Йосемити /739 м/ хүрхрээг харна. Йосемити Парк нь   уулын хонгилыг харах  ажиглалтын тавцантай.  Орой нь Фресно хотод буудалд байрлан амарна.

өглөө/-/-
 

Өдөр 6: Лас Вегас. 

Энэ өдөр бид Калифорнийн нефтийн хот болох Бейкерсфильдээр дайраад Лас Вегас хот руу явна. Замдаа бид Мохавэ-гийн цөлөөр гарах ба оньсогот “51 Бүс” –ийн нууцын талаар тайлбарлагч тайлбарлаж өгнө. Орой нь бид алдарт Лас Вегас хотод ирнэ. Та  Дю Солей циркийн шоу (билет 160$-с) тоглолтыг үзэх боломжтой ба Селин Дион, Дженнифер Лопес мөн Дэвида Копперфильда тоглолтуудыг сонирхож болно. Орой нь Лас Вегас хотод буудалд байрлан амарна.

өглөө/-/-
 

Өдөр 7: Лас Вегас. 

Энэ өдөр чөлөөт өдөр.  Таны мэдэлд  хотын 75 казино, буудлын бассейн, хотоор зугаалах аялал хүлээж байгаа. Хэрвэ хүсвэл та доорх нэмэлт аялалд хамрагдах боломжтой.

  • Өглөө–Үхлийн хөндий үндэсний паркад  6 цаг  аялах, 100$.
  • Өдөр–Колорадо  голын Хувер далангийн аялал (энд: «Трансформеры», «Сан Андреас», «Супермен» кино ны зураг авалтыг хийж байсан) ба «Premium Outlets» худалдааны төвд  4 цаг байх, 50$

Орой нь — Лас-Вегасын шөнийн аялал,  Downtown-р аялах сонирхолтой аялал. Дэлхийн  хамгийн том видео дэлгэцтэй Фримонт гудамжны аялал, дэлгэцийн урт нь  300 м, 4 цаг, 50 $.

-/-/-
 

Өдөр 8: Лас Вегас - Гранд Канион. 

Өглөөний цайны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион  буюу Аварга Хавцалыг үзэхээр явна. Ойролцоогоор 3-4 цаг явна. Орой нь 17:00 цагийн үед буцаад буудалдаа байрлан амарна.                

-/-/-
 

Өдөр 9: Трасса 66 - Лос Анжелос. 

Энэ өдөр бид түүхэн хот болох Вильямс хотоор өнгөрөн Лос Анжелес хот руу буцна.  Тус хотод очиход танд 60 жилийн өмнө очсон юм шиг санагдана.  Route 66 буюу түүхэн Трасса 66  нь олон жилийн өмнө Чикаго хот болон Лос Анжелос хотыг холбодог байсан ба америкчуудын дунд түүхэн символ болон үлджээ. Мөн бид Колорадо голын эрэг дээр байрлах Зелигман болон Лафлин хотуудаар зочилж классик ангиллын автомашинуудын музей орно. Орой нь Лос-Анжелес хотод ирэн бууладаа байрлана.

-/-/-
 

Өдөр 10: Лос Анжелес – Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудал явна. KE18 нислэгээр 11:00 цагт Солонгосын Сөүл хот руу нисээд Инчеонд дараа өдрийн 17:50-д бууна. Үргэлжлүүлэн Солонгосоос орой KE867 нислэгээр 19:55-аас нисээд 23:30 цагт Улаанбаатар хотод газардсанаар ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-