Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Алтан улс - Мьянмар

Мьянмар улс

Хуучнаар Бирм хэмээн нэрлэгддэг байсан Мьянмар улс нь Хятадын Төвдтэй хил залгаа оршдог, алдарт Миконг голоор Лаос, Камбожтай холбогддог, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 40-д бичигддэг улс юм. Хүний гараар хөндөгдөөгүй зэрлэг онгон байгаль, буддын шашны түүх соёл, эртний үеэс одоог хүртэлх цаг үеийн хөгжлийг та зөвхөн энд л үзэх боломжтой юм. Үзэсгэлэнт онгон дагшин байгаль, зэрлэг ой шугуй, Хайнан, Хавай арлын далайн эрэгтэй зүйрлэшгүй сайхан цэнгэг далайг та энд үзэх болно. Үүний сацуу буддын шашин гүн шингэсэн тус оронд эртний мянга мянган жилийн түүхтэй сүм, хийдүүдтэй танилцаж, хүсвэл хүслээ шивнэж, залбирах боломжийг бид таньд олгож байна.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-02-13, 2017-03-28, 2017-04-17, 2017-05-08, 2017-06-19, 2017-07-03, 2017-08-14, 2017-09-04
Үнэ
2,220,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно.Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 800 000 төгрөг төлнө/
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Визний хураамж.
  • Монгол хэлтэй хөтөч
  • Жич: Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Сөүл - Янгон

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл - Янгон. 

Энэ өдрийн оройны KE868 нислэгээр оройны 23:50 цагаас Улаанбаатар хотоос Сөүлээр дамжин Мьянмарын хамгийн том хот Янгон руу ниснэ. Янгон хотын олон улсын нисэх онгоцны буудалд дараа өдрийн оройны 22:30 цагт газардана. Хөтөч таныг угтан аваад зочид буудалд хүргэнэ. Буудалдаа байрлан амарна.

-/-/-
 
Янгон

Өдөр 2: Янгон. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа хотын аяллаа эхэлнэ. Эхлээд Лавка Чантар /Lawka Chantar/бурханы суваргатай танилцана. Энэхүү суваргын Бурханы өндөр нь 37 метр, өргөн нь 24 метр, 11 метр зузаантай бөгөөд 600 тонн Мьянмар гантиг орсон, олон арван ажилчны хөлсөөр боссон, 3 жилийн түүхтэй алдартай суварга юм. Дараа нь Цагаан Зааны Паркаар/Royal White Elephants/ аялна. Цагаан заан нь тухайн газрын бэлэг тэмдэг бөгөөд урьд нь зөвхөн Эзэн хаан л очиж амардаг газар байжээ. Уг паркаар зугаалаад гарсны дараа таньд маш их аз ирнэ хэмээн нутгийн хүмүүс ярьдаг байна. Үргэлжлүүлэн Дэлхийн Эв Найрамдлын Суварга/Kaba Aye Pagoda буюу World Peace Pagoda/ болон Чулуун Агуйн Сүмээр /Mahapasana Cave/ зочилно. Дэлхийн Эв Найрамдлын Суварга нь Мьянмар улсын хамгийн залуу суварга бол, Чулуун агуйн сүм нь Мьянмарчуудын Бурханы гол үйл ажиллагаа явуулдаг төв нь юм. Үдээс хойш Сити Холл буюу Little India хорооллоор зугаална. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Янгон - Нгве-Саунг (Ngwe Saung)

Өдөр 3: Янгон - Нгве-Саунг (Ngwe Saung). 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Мьянмарын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн цэнгэг далайн эрэг болох Висэнс эрэг руу хөлгийн жолоо зална. Энэ газар нь Янгон хотоос 200км –ын  зайд орших Аяарвади бүсэд байрладаг, Европын жуулчдын очих дуртай далайн эргийн нэг юм. Ойролцоогоор 5 цагийн дараа хүрнэ. Ирээд буудалдаа байрлана. Дараа нь чөлөөт цаг. Орой буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Нгве-Саунг (Ngwe Saung)

Өдөр 4: Нгве-Саунг (Ngwe Saung). 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр далайн эргээр зугаалж, наранд биеэ шаран, далайд сэлж, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Хүсвэл өөрийн зардлаар завиар зугаалах, усан доогуур шумбах, шүхрээр буух зэргээр амарч болно. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/-/-
 
Нгве-Саунг (Ngwe Saung) – Янгон

Өдөр 5: Нгве-Саунг (Ngwe Saung) – Янгон. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Янгон хот руу буцна. Ойролцоогоор 5 цагийн дараа хүрнэ. Ирээд өдрийн хоолондоо орно. Дараа нь Алтны дэлгүүрээр зочилно. Хүсвэл та худалдан авалт хийх боломжтой. Үргэлжлүүлэн Аварга Алтан Суварга руу явна. Уг суварга нь 2500 жилийн тэртээ баригдсан, өндрөөрөө 100 метр хүрэх ба Дэлхийд хамгийн том суваргад тооцогддог байна. Суварга анх баригдаж байхдаа дөнгөж 20 метр өндөртэй байжээ. 15-р зууны үед Мьянмарын Дэбин Руйди Хаан өөрийн биеийн жин болон Хатаныхаа биеийн жингээс 4 дахин их алт болон үнэт чулууг уг суваргын засварт оруулжээ. Энэ үед анх засварлагдсан ба дараа нь 1774 онд Анапояа Хааны хүү Шинпиошин хунтайж дахин засварласан бөгөөд энэ үед суварганы орой дээр шүхрэн хэлбэртэй алтан шүхэр нэмж барьжээ. Орой нь гар урлалын дэлгүүрээр зочилно. Хүсвэл та энд худалдан авалт хийх боломжтой. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

өглөө/өдөр/орой
 
Янгон – Сөүл - Улаанбаатар

Өдөр 6: Янгон – Сөүл - Улаанбаатар . 

Өглөөний хоол зочид буудалдаа идээд 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Чөлөөт цаг. Орой нь 21:00 цагт зочид буудалдаа цуглан нисэх онгоцны буудал явна. KE472 нислэгээр 23:45 цагт Улаанбаатар буцсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө. Бидэнтэй хамт аялсан та бүхэнд баярлалаа. Дэлхийгээр аялах таны хүслийг бид биелүүлнэ.

өглөө/-/-