Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Аватар, Тэнгэрийн хаалга, Шилэн гүүрийн аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-06-28, 2017-07-26, 2017-08-23, 2017-09-27
Үнэ
2,430,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – ЖанЖиаЖэ – Бээжин – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • Бээжин, ЖанЖиаЖэ 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 16-с дээш групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Жанжиажа

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Жанжиажа. 

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Үргэлжлүүлэн Бээжин хотын нисэх онгоцны буудлаас Хятадын үзэсгэлэнт газруудын тэргүүн байранд жагсдаг алдарт Жанжиажэ хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 3 цагийн дараа Гүйлин хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

-/-/-
 
ЖанЖиаЖэ

Өдөр 2: ЖанЖиаЖэ. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Ингээд Алтан ташуур хэмээх байгалийн цогцолборт газар хүрч онгон байгальтай танилцана. Уг газар нь 7.5 км урт үргэлжилдэг, ойролцоогоор 2 цаг алхах хэмжээний том үзэсгэлэнтэй газар байдаг. Энд та байгалийн үзэмжтэй танилцан, чөлөөт алхалт хийх боломжтой юм. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн амарна.

өглөө/өдөр/орой
 
ЖанЖиаЖэ

Өдөр 3: ЖанЖиаЖэ. 

Өглөө ойролцоогоор 8 цагт ирнэ. Энэ үед хөтөч, унаа угтан авч буудал хүргэнэ. Буудалдаа ачаагаа тавиад, өглөөний цайнд орно. Дараа нь ЖанЖиаЖэ-ийн Ой шугуйн цэцэрлэгээр зугаална. Ирээд номер нэг цахилгаан шатаар 1мин 58сек хугацаанд уул өөд хүрч ЯнЖиаЖэ байгалийн цогцолбор газар хүрнэ. Энд та Аватар киноны зураг авалт хийгдэж байсан өндөр хад чулуу, ой хээр, байгалийн хосгүй үзэмжит тогтоцыг үзэж сонирхох юм. Өдрийн хоолны тухайн цогцолборт газрын дотоодын галт тэргээг зугаалж, онгон байгалийн үзэмжтэй танилцана. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
ЖанЖиаЖэ - Бээжин

Өдөр 4: ЖанЖиаЖэ - Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд хотын 4 А зэрэглэлийн бүс нутаг болох ЖанЖиаЖэ Хадан хавцал руу явж хадан хавцалыг холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт нь 430 метр, урт нь 6 метр, нэг зэрэг 800 хүн гишгэж болдог гүүр юм. Уг шилэн гүүрний бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлог аж. Мөн энэ бүс нутагт хамаарагддаг түүх дурсгалын газар, байгалийн хосгүй тогтоцыг үзэж сонирхоно. Дараа нь нутгийн онцгой бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Орой нь нисэх онгоцны буудал хүргүүлж Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа ирнэ. Ирээд буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 5: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт цуглаж унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.                                                                                  

өглөө/-/-