Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Энэтхэгийн Алтан гурвалжин

Хүн ам: Энэтхэг улс нь Энэтхэгийн хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгтээ Пакистан улстай, баруун хойд хэсгээрээ Хятад, Балба, Бутан улсуудтай, баруун хэсгээрээ Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. 1947 онд Энэтхэг Британий ноёрхлоос тусгаар тогтносны дараа Шинэ Дели Энэтхэгийн нийслэл бөгөөд засаг захиргааны төв нь болсон.

Үзвэрийн газрууд: Шинэ Делид холбооны засгийн газрын гол гол байрууд, үүний дотор Энэтхэгийн парламент байрлах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс цагаачлан ирсээр Дели олон соёлыг агуулсан хот болон өргөжжээ. Дели хот нь Эртний Агра хот, дэлхийн 7 гайхамшигийн нэг болсон Таж махалаар алдартай юм.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хаврын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-05-16, 2017-06-20, 2017-07-18, 2017-08-29, 2017-09-5
Үнэ
3,200,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин - Дэли – Бээжин - УБ нислэгийн тийз таксын хамт
  • Дэлид 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Виз
Улаанбаатар - Бээжин - Дели

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Дели . 

Улаанбаатар хотын ОУ-ын Чингэс хаан нисэх буудал дээр цугларан Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжинд ирнэ. Автобусаар хотын төв орж Тиэнмины талбай, Шувууны үүр болон Усан шоо цэнгэлдэх хүрээлэнгүүдийг үзэж сонирхон, дурсгалын зургаа авахуулна. Мөн Хонг Конгийн захаар явж аяллын бэлтгэлээ хангана. Ингээд тогтсон цагт цугларч онгоцны буудал хүргүүлэн Энэтхэгийн Дели хот руу хөлгийн жолоо зална. Нисэх буудал дээр буухад Дели хотын хөтөч, унаа таныг угтан авч жуулчны автобусаар зочид буудал руу хүргэж үйлчилнэ. Делид зочид буудалдаа хононо.

 
Дели

Өдөр 2: Дели. 

Өглөөний цайгаа уусны дараа хуучин Делитэй танилцах аялал хийнэ : олон өнгө алаглуулсан зах, 2 метрийн өргөнтэй нарийнхан гудамжуудаар зугаална. Джама Масджид сүм, дэлхийд алдартай Улаан хэрэм, Махатма Гандийг чандарласан Радж Гхата газар зэргийг үзэж сонирхоно.  /Улаан хэрэм даваа гарагт хаалттай/. Дэлгүүр захаар худалдан авалт хийн орой нь буудалдаа оройн хоолоо зооглон амарна.

өглөө/өдөр/орой
 
Дели - Джайпур

Өдөр 3: Дели - Джайпур. 

Өглөөний цайгаа уусны дараа шинэ Делитэй танилцах аялал хийнэ. Энэтхэгийн хаалга, Ерөнхийлөгчийн ордон, Парламентын ордон зэргийг үзэж сонирхоно. Радж Патху-хаадын замаар  зугаална. “Лотос” бахаист сүмд болон Лакшми Нарайян бурханд зориулсан шашны цогцолборт орж танилцана. Үдээс хойш домогт ягаан хот, Раджастан мужийн нийслэл болох Джайпур явж  нь буудалдаа оройн хоолоо зооглон амарна.

өглөө/өдөр/орой
 
Джайпур

Өдөр 4: Джайпур. 

Өглөөний цайгаа уусны дараа махараджа нар шиг заанаар Амбер хэрмийн хаалга хүртэл явна. Тус хэрэмтэй танилцана. Джайпур хоттой танилцах аялал хийнэ. Махараджагийн ордон, алдарт Салхины ордон, Джантар Мантар дундад зууны одон орон судлалын ордон, энд одоо хүртэл цагийг хамгийн  зөв тогтоодог. Аяллын сүүлд, хэрэв та хүсвэл  алт мөнгөний дэлгүүр явж чанартай алт мөнгөн эдлэл худалдан авч болно. Хотын арилжааны захад наймаа худалдаа хийж болно. Энэ өдөр Джайпурт буудалдаа хононо.

өглөө/өдөр/орой
 
Джайпур - Агра

Өдөр 5: Джайпур - Агра. 

Энэ өдөр Агра явна. Өглөөний цайгаа уусны дараа Аргаруу хөлгийн жолоо зална. Замдаа Фатехпур-Сикри  хоттой танилцана. Энэ хот нь эртний моголчуудын эзэнт улсын хоёр дахь нийслэл байсан байна. Гайхалтай эртний хот, баригдаж дуусснаас хойш  арван жилийн дараа орхигдсон хот юм. Тиймээс ард түмэн “үхсэн хот” гэж нэрлэжээ.Үдээс хойш Агрын хэрмийг үзэж сонирхоно. Хотын дэлгүүр захаар худалдаа хийнэ. Өдөр, оройн хоолоо Аград зооглон Аград буудалд хононо.

өглөө/өдөр/орой
 
Агра - Дели

Өдөр 6: Агра - Дели. 

Өглөөний цайгаа уусны дараа дэлхий даяар алдартай Тадж Махалыг үзнэ. Энэ хайр дурлалын билэг тэмдэг болсон ордныг Шах Джахан хаан 1630 онд хайрт хатандаа зориулж бариулсан  /баасан гарагт хаалттай/. Аграгаас Дели яван худалдан авалт хийж буудалдаа байрлан хононо.

өглөө/өдөр/орой
 
Дели - Бээжин

Өдөр 7: Дели - Бээжин. 

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Дели хотын ОУ-ын  нисэх буудал хүргүүлэн Бээжин руу ниснэ. Ингээд Бээжинд ирэхэд хөтөч, унаа тосон авч жуулчны автобусаар зочид буудал хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 8: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн Улаанбаатар хот руу буцна. Ойролцоогоор 2 цагийн дараа Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-